x

Цэцэрлэгт бүртгүүлэх хүсэлтийг хүлээн авч байна

Сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлтийг наймдугаар сарын 1-нээс хүлээн авч эхэлсэн. Энэ жилийн хувьд бүртгэлийг хоёр үе шаттайгаар зохион байгуулах бөгөөд хүсэлтийг цахимаар болон гэрийн ойролцоох төрийн өмчийн цэцэрлэгт хандан гаргах боломжтой.

Тодруулбал, нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг е-mongolia.mn болон Боловсролын салбарын мэдээллийн систем (esis.edu.mn)-д тулгуурлан зохион байгуулах юм.

Иргэдийн хүүхдээ бүртгүүлэх хүсэлтийг хоёр үе шаттай хүлээн авна. Үүнд:

  • I үе шат: 2023 оны наймдугаар сарын 1- 20-ны өдрүүдэд;

  • II үе шат: 2023 оны есдүгээр сарын 11-20-ны өдрүүдэд тус тус үргэлжилнэ.

Цахим элсэлт:

Төрийн өмчийн болон хамран сургах тойрог тогтоолгосон зарим төрийн бус өмчийн цэцэрлэгийн элсэлтийн хуваарилалтыг хүчин чадалд нь тулгуурлан:

  • I үе шат: 2023 оны наймдугаар сарын 23-25-ны өдрүүдэд;

  • II үе шат: 2023 оны есдүгээр сарын 20-22-ны өдрүүдэд зохион байгуулна.

Эцэг эх, асран хамгаалагчид  аль үе шатанд бүртгэл, элсэлтийг хийлгэснээс шалтгаалан 2023 оны есдүгээр сарын 1, 22-ны өдрүүдээс хойш хуваарилагдсан цэцэрлэг дээр очиж гэрээ байгуулна.

Эцэг эх, асран хамгаалагчдад тавигдах шаардлага:

  1. Оршин суугаа газартаа бүртгэлтэй, бичиг баримтын зөрчилгүй байх.

  2. Түр оршин суугч цэцэрлэгт хүүхдээ хамруулах хүсэлтийг цахимаар илгээхийн тулд амьдарч буй хороо, дүүрэгтээ бүртгүүлж, улсын бүртгэлийн хаягийг элсэлтийг зохион байгуулах хугацаанаас өмнө шилжүүлсэн байх.

  3. Цахим системд бүртгүүлэх боломжгүй иргэд бүртгэлийн хугацаанд ажлын өдөр, ажлын цагаар тухайн дүүргийн ойр байрлах төрийн өмчийн цэцэрлэгийн дэмжих багт хандах.

  4. Цэцэрлэгийн зүгээс тавьж буй хууль ёсны шаардлагыг биелүүлэх.

Цахимаар бүртгүүлэхдээ:

  • E-Mongolia төрийн үйлчилгээний нэгдсэн систем рүү нэвтрэн орно.

  • “Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлт” гэсэн цонх гарч ирэхэд хүүхдийнхээ мэдээллийг оруулна.

  • Өмнөх жил цэцэрлэгт хамрагдаж байсан бүртгэлтэй бол тухайн цэцэрлэгийн нэр, дугаарыг дүүргийн нэрийн хамт сонгоно.

  • Цэцэрлэгийн нэр, дугаар харагдахгүй бол “Шинээр элсэх хүүхэд” гэж ойлгоно.

  • Хүүхдийн бүртгэлтэй хаягийг сонгоно.

  • Цэцэрлэгт хүүхдээ хамруулахгүй бол шалтгаанаа сонгоод хүсэлтийг илгээнэ.

  • Хүүхдээ бүртгэлтэй цэцэрлэгтээ үргэлжлүүлэн суралцуулах бол “Таны хүсэлтийг хүлээн авлаа.” гэсэн мэдээлэл гарч ирэхэд хүсэлтээ шууд илгээх боломжтой болно.

  • Бүртгэлтэй цэцэрлэгтээ хамруулахгүй, эсвэл шинээр элсэх хүүхэд “Шилжилт хөдөлгөөн хийхгүй.” гэсэн тохиолдолд “Тухайн хаяг дээр хуваарилалт хийнэ.” гэсэн мэдээлэл гарч ирсний дараа “Ойлголоо” гэсэн товчийг дарснаар хүсэлт илгээгдэнэ.

  • Бүртгэлтэй цэцэрлэгтээ хамруулахгүй, эсвэл шинээр элсэх хүүхэд “Шилжилт хөдөлгөөн хийнэ.” гэсэн тохиолдолд  “2023/08/20-ны 17:00 цагаас өмнө шилжилт хөдөлгөөнөө хийнэ.” гэсэн мэдээлэл гарч ирсний дараа “Ойлголоо” гэсэн товчийг дарснаар хүсэлт илгээгдэх болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хур борооны улмаас гол мөрний ус огцом нэмэгдэх эрсдэлтэй 6 цаг 36 мин Насанд хүрээгүй хүүхдийг скүүтер, мопед унахаас сэргийлэх арга хэмжээ авна 6 цаг 38 мин Улаанбурханаар 10 хүн нас барж, 13350 хүн эдгэрчээ 6 цаг 41 мин Намрын ургац хураалт албан ёсоор эхэллээ 6 цаг 46 мин Наймдугаар сарын 28-наас цэцэрлэгийн цахим бүртгэл үргэлжилнэ 6 цаг 48 мин Газрын ховор металлын олборлолт, боловсруулах үйл явцыг жил бүрийн квотоор зохицуулна 6 цаг 50 мин Фүкүшимагийн усыг далайд асгах ажиллагаа гурав дахь жилдээ үргэлжилж байна 6 цаг 52 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа АНУ-ын Конгрессын төлөөлөгчидтэй уулзлаа 6 цаг 55 мин Өнөөдөр төвийн аймгуудад аадар бороо орно 10 цаг 57 мин Трамп Өмнөд Солонгос дахь америк цэргийн баазын өмчлөлд санаа тавив 10 цаг 58 мин Монгол, БНСУ дипломат харилцааны 35 жилийн ойгоо тэмдэглэж байна 11 цаг 0 мин Аялал жуулчлалын бодлого, хөтөлбөрт аудит хийж эхэллээ Өчигдөр 19 цаг 07 мин Теннисний домогт Федерерийн хөрөнгө 1.1 тэрбум ам.долларт хүрэв Өчигдөр 19 цаг 05 мин Монголын 50 бизнес эрхлэгч эмэгтэй WEIDE сангийн дэмжлэгт хамрагдана Өчигдөр 19 цаг 02 мин Дээд боловсролын шинэчлэл, бүтээн байгуулалтын санхүүжилтийн талаар зөвлөв Өчигдөр 19 цаг 00 мин АНУ-ын Конгресс Монголын ардчиллыг дэмжсээр ирснийг онцлов Өчигдөр 18 цаг 56 мин ABU Robocon 2025 тэмцээнд 13 орны шилдэг багууд өрсөлдлөө Өчигдөр 18 цаг 54 мин Орос, Украин олзлогсдын томоохон солилцоо хийв Өчигдөр 13 цаг 47 мин 25 улсын 230 төлөөлөгч оролцож, эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 45 мин Тянжинд болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын бэлтгэл дуусах шатанд хүрлээ Өчигдөр 13 цаг 44 мин
iИх уншсан
О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... -Дундчууд! Чи хаана вэ? П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, амьдралд нь хүрэлцэх... ЛУИЗ Эрчим хүчний салбар тойрсон “бирдийн” наадаан Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Трампын Путинд хийсэн утасны дуудлага европын лидерүүдийн ан... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Ослын шалтгаан хурд хэтрүүлэлт, замын муу нөхцөл байдалтай х... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Эдийн засгийг энгийнээр Монголын хөрөнгийн бирж Б.Дөлгөөний сонгуулийн штаб уу? Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сон... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Пакистанд аадар борооны улмаас амиа алдсан хүний тоо 706-д х... “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад болж, шилдгүүд... Британи гольфчингийн $910 мянгын хожилд ялаа тус болжээ Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж...
Top