x

СӨХ-д дүрэмтэй болох, дундын өмчөө хамгаалахад иргэдийг идэвхжүүлэх санал гаргав

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хотын дарга Д.Сумъяабазар нар Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-ны төлөөллүүдтэй уулзаж, тулгамдаж буй асуудлуудыг нь сонсон, шийдлийн талаар хэлэлцлээ.

Улаанбаатар хотод 1400 гаруй СӨХ байдаг ба өнөөдрийн уулзалтад түүврийн аргаар сонгосон 30 СӨХ-ны төлөөлөл оролцсон юм. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “СӨХ бол иргэдтэй тулж харьцдаг анхан шатны байгууллагын нэг. СӨХ-дтой холбоотой маш олон асуудал бий. Тиймээс өнөөдрийн уулзалтаар СӨХ-дын төрийн байгууллагуудтай харилцах харилцаа, уялдаа холбоог сайжруулж, асуудлуудаа нэгтгэн, шийдэл эрэх боломж бүрдэх болов уу. Мөн СӨХ-дыг хариуцлагажуулах, үйл ажиллагаанд нь тавих хяналтыг сайжруулах, нарийвчлан зохицуулах, чиг үүргийг нь тодорхой болгох зорилгоор хуулийн төслийг шинэчлэн найруулж байгаа. Энэ зун болсон үерийн гамшгийн дараа СӨХ-ны чиг үүрэг ямар байх хэрэгтэйг иргэд болон холбогдох албаныхан ойлгосон байх. Тиймээс эрх зүйн шинэчлэл хийж байж олон асуудлыг цэгцлэх боломж бүрдэнэ” хэмээсэн юм.

СӨХ-дын төлөөллүүдээс нийтийн орон сууцанд амьдарч байгаа хүн бүр дагаж мөрдөх дүрэм, журмыг боловсруулж, мөрдүүлэх, дундын өмчөө хамгаалахад иргэдийг идэвхжүүлэх, оршин суугчдыг соёлжуулж, СӨХ-г хөрөнгийн менежментийн компани болгон хөгжүүлэхэд төрийн оролцоо чухал байгааг онцолж байлаа. Мөн СӨХ-ны хүний нөөцийг мэргэшүүлж, чадавхжуулахад анхаарахгүй бол ажиллах хүнгүй болж байгааг дурдаж байв. Хот төлөвлөлт, газар олголт, барилгын зураг төслийн алдаанаас үүдэн аливаа байгалийн гамшигт иргэд эд хөрөнгөөрөө хохирох эрсдэл өндөр байгаа тул Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисст Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл, иргэд, СӨХ-дын төлөөллийг оруулах саналыг гаргаж байлаа. Түүнчлэн улсын сургууль, цэцэрлэгийн хүрэлцээгүй байдал, хог тээвэр, камерын систем, орон сууцны хороолол хооронд байрлах нийтийн эзэмшил газрын ашиглалт, хамгаалалт, цэвэрлэгээ үйлчилгээнд анхаарах шаардлагатай байгааг СӨХ-дын төлөөллүүд хэлж байв.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль нь 2003 онд батлагдаж байсан бөгөөд өдгөө СӨХ, оршин суугч, иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, зохицуулах шаардлагыг хангахааргүй байгаа юм. Тиймээс сууц өмчлөгч иргэдийн амьдрах орчныг сайжруулах, эрх ашгийг нь хамгаалах, СӨХ-дод тавих хяналтыг сайжруулах, хариуцлагыг нэмэгдүүлэх, нийслэл, дүүргийн зүгээс хамтарч ажиллах, дэмжлэг үзүүлэх зохицуулалтыг оновчтой болгох зорилгоор Нийслэлийн Засаг даргын захирамжаар уг хуулийг шинэчлэн найруулах үүрэг бүхий Ажлын хэсэг ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хур борооны улмаас гол мөрний ус огцом нэмэгдэх эрсдэлтэй 3 цаг 57 мин Насанд хүрээгүй хүүхдийг скүүтер, мопед унахаас сэргийлэх арга хэмжээ авна 3 цаг 58 мин Улаанбурханаар 10 хүн нас барж, 13350 хүн эдгэрчээ 4 цаг 2 мин Намрын ургац хураалт албан ёсоор эхэллээ 4 цаг 7 мин Наймдугаар сарын 28-наас цэцэрлэгийн цахим бүртгэл үргэлжилнэ 4 цаг 9 мин Газрын ховор металлын олборлолт, боловсруулах үйл явцыг жил бүрийн квотоор зохицуулна 4 цаг 11 мин Фүкүшимагийн усыг далайд асгах ажиллагаа гурав дахь жилдээ үргэлжилж байна 4 цаг 13 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа АНУ-ын Конгрессын төлөөлөгчидтэй уулзлаа 4 цаг 16 мин Өнөөдөр төвийн аймгуудад аадар бороо орно 8 цаг 17 мин Трамп Өмнөд Солонгос дахь америк цэргийн баазын өмчлөлд санаа тавив 8 цаг 18 мин Монгол, БНСУ дипломат харилцааны 35 жилийн ойгоо тэмдэглэж байна 8 цаг 21 мин Аялал жуулчлалын бодлого, хөтөлбөрт аудит хийж эхэллээ 23 цаг 5 мин Теннисний домогт Федерерийн хөрөнгө 1.1 тэрбум ам.долларт хүрэв 23 цаг 8 мин Монголын 50 бизнес эрхлэгч эмэгтэй WEIDE сангийн дэмжлэгт хамрагдана 23 цаг 11 мин Дээд боловсролын шинэчлэл, бүтээн байгуулалтын санхүүжилтийн талаар зөвлөв 23 цаг 13 мин АНУ-ын Конгресс Монголын ардчиллыг дэмжсээр ирснийг онцлов 23 цаг 16 мин ABU Robocon 2025 тэмцээнд 13 орны шилдэг багууд өрсөлдлөө 23 цаг 19 мин Орос, Украин олзлогсдын томоохон солилцоо хийв Өчигдөр 13 цаг 47 мин 25 улсын 230 төлөөлөгч оролцож, эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 45 мин Тянжинд болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын бэлтгэл дуусах шатанд хүрлээ Өчигдөр 13 цаг 44 мин
iИх уншсан
О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... -Дундчууд! Чи хаана вэ? П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, амьдралд нь хүрэлцэх... ЛУИЗ Эрчим хүчний салбар тойрсон “бирдийн” наадаан Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Трампын Путинд хийсэн утасны дуудлага европын лидерүүдийн ан... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Ослын шалтгаан хурд хэтрүүлэлт, замын муу нөхцөл байдалтай х... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Эдийн засгийг энгийнээр Монголын хөрөнгийн бирж Б.Дөлгөөний сонгуулийн штаб уу? Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сон... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Пакистанд аадар борооны улмаас амиа алдсан хүний тоо 706-д х... “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад болж, шилдгүүд... Британи гольфчингийн $910 мянгын хожилд ялаа тус болжээ Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж...
Top