x

Хоногт 25 мянган машин нэвтрүүлэх хүчин чадалтай нүхэн гарц хийж байна

БНХАУ-ын Экзим банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Улаанбаатар хотын дөрвөн байршилд төмөр зам доогуур авто замын нүхэн гарц хийхээр болсон. Эдгээр нүхэн гарцаар том оврын машин, нийтийн тээврийн автобус чөлөөтэй зорчих боломжтой юм. Мөн ус зайлуулах систем, явган болон дугуйн замыг цогцоор нь шийднэ. Тус нүхэн гарцууд ашиглалтад орсноор авто зам төмөр замтай огтлолцохгүй болж, галт тэрэгний хөдөлгөөнөөс шалтгаалсан зохиомол ачаалал байхгүй болно. Төслийн нэгдүгээр байршил буюу Таван шар, төмөр замын 396 дугаар гарам дахь нүхэн гарцын бүтээн байгуулалтын байршилд Хотын дарга ажиллалаа.

Хотын дарга Д.Сумъяабазар:

-Улаанбаатар хот голоороо төмөр замаар тусгаарлагддаг. Энэ нь тодорхой хэмжээгээр замын хөдөлгөөний ачаалал үүсгэдэг. Судалгаагаар авто замтай огтлолцсон төмөр замын гармуудаас болж өдөрт 120-160 минутын хугацаанд тухайн хэсгийн хөдөлгөөн зогсдог. Уг зохиомол ачааллыг шийдэх чухал ач холбогдолтой бүтээн байгуулалт бол энэхүү нүхэн гарц юм хэмээлээ

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг:

-Улаанбаатар хотод анх удаа шинэ технологи ашиглан уг бүтээн байгуулалтыг хийж байна. Галт тэрэгний хөдөлгөөнд саад учруулахгүйгээр тулаас хийж, нүхэн гарцын ажлыг гүйцэтгэнэ гэсэн үг. Наймдугаар сарын 23-нд Улаанбаатар хотод ашиглаж байгаа хамгийн хүнд даацын галт тэргийг энэ хэсгээр явуулж, туршилт хийнэ. Туршилт амжилттай болбол түр байгууламж доор арматур зангидаж, бетон угсран, нүхэн гарцын угсралтын ажлыг гүйцэтгэнэ. Газар чөлөөлөлтөд асуудал тулгарч байгаа. Зарим аж ахуйн нэгж тогтоосон үнэлгээнээс хэд дахин өндөр өртгөөр газраа санал болгож байна. Хэрэв газар чөлөөлөлтөө хугацаа алдалгүй хийж чадвал эхний гурван байршлын хийцлэл 2024 оны дөрөвдүгээр сард дуусах төлөвтэй байгаа гэв.

“Чайна тисижу сивил инженеринг групп” ХХК-ийн талбайн инженер Ли Шуа:

-Төмөр зам дээр агаарын шугамын бэхэлгээний ажил хийж байгаа бөгөөд нийт гурван багц дам нурууг бэхлэх юм. Одоогоор эхний хоёр багц дам нурууг бэхлээд дуусаж байна. Тодруулбал, D32 маркийн хөндлөн болон босоо дам нурууг ашиглаж, агаарын тоноглол, гүүрэн хэлбэрийн барилга байгууламж бий болгоно гэсэн үг. Үүнд 25 метрийн гүнтэй, 1.5 метрийн диаметртэй хүчитгэсэн бетон хийцлэл бүхий тулгуур багана байрлуулж байгаа. Гурван багц тулгуураа хийсний дараа нүхэн гарцын ухмалын ажлаа гүйцэтгэнэ. Ингэхдээ галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоохгүйгээр туннелээ хийх бөгөөд аюулгүй гэлээ.

Таван шар, төмөр замын 396 дугаар гарам дахь нүхэн гарц ашиглалтад орвол хоногт 25 мянган машин нэвтрүүлэх хүчин чадалтай болох аж. Энэ мэтчилэн Геологийн төв лабораторийн уулзвар, “Hermes” төвөөс урагш Төмөр замын зоорь, “Нарантуул” худалдааны төвийн урд уулзвар дээр нүхэн гарц хийх юм.

Эдгээр нүхэн гарцууд ашиглалтад орсноор авто замын түгжрэлийг бууруулахад тодорхой хэмжээгээр нөлөөлж, авто замын хөдөлгөөн нэвтрүүлэх чадвар нэмэгдэнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 23 цаг 30 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Өчигдөр 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Өчигдөр 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Өчигдөр 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Өчигдөр 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Өчигдөр 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Өчигдөр 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Өчигдөр 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Өчигдөр 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Өчигдөр 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Өчигдөр 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Өчигдөр 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Өчигдөр 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Өчигдөр 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Өчигдөр 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 23 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ Өчигдөр 13 цаг 44 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top