x

С.Бямбацогт: Бээжин хотын Зам харилцааны их сургуульд 42 оюутан үнэ төлбөргүй суралцана

Зам, тээврийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах асуудлаар ЗТХ-ийн сайд С.Бямбацогт мэдээлэл өглөө.

Тэрээр "Зам, тээврийн салбарт 50,000 орчим хүн ажилладаг. Авто зам, төмөр зам, агаарын тээврийн салбар өргөжих хэрээр боловсон хүчний дутагдалд орох төлөвтэй байна. Ялангуяа төмөр замын болон иргэний нисэхийн салбарт. Тиймээс ирээдүйн залуучуудаа бэлтгэх бодлогыг боловсруулж, гадаад, дотоодын их, дээд сургуулиудад сургаж байна.

Өнөөдрийн байдлаар зам, тээврийн чиглэлээр дотоодод 3,000 гаруй, гадаадад 400 гаруй боловсон хүчин бэлтгэгдэж байгаа.

БНХАУ-ын Бээжин хотын Зам харилцааны их сургуульд 60 оюутан элсүүлэх байснаас 42 нь тэнцэж суралцах батламжаа өнөөдөр гардаж авах гэж байна. Эдгээр оюутан авто тээвэр, авто зам, агаарын тээвэр төмөр замын чиглэлээр үнэ төлбөргүй суралцана. Амжилттай суралцаж ирээд Монголын төмөр зам зэрэг байгууллага болон МИАТ компанид ажиллах боломжтой.

Мөн Москвагийн Авто замын дээд сургууль, Төмөр замын их сургуульд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэгдэж байгаа. Цаашид Герман, БНСУ, Катар, АНУ-д зам, тээврийн салбарын боловсон хүчнийг бэлтгэнэ.

Герман улсын МСҮТ-д нэг жилд 50 гаруй оюутан зам, тээврийн мэргэжлээр үнэ төлбөргүй суралцаж, ажиллаж, төгсөж байна.

Манай улс 1,100 километр гол төмөр замтай байсан бол одоо 2,000 гаруй километр төмөр замтай болоод буй. Сайншанд-Тавантолгой, Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги-Мандал чиглэлд төмөр замтай болсон.

Одоо Орос, Хятадыг холбосон баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр замтай болно.

Хятад улстай зөвхөн Эрээн-Замын-Үүд боомтоор холбогдож байсан бол таван төмөр замаар гарах бололцоотой болж байна.

ОХУ, БНХАУ-ыг холбосон ганцхан төмөр замтай байсан, одоо гурван төмөр замтай болох бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаа. Төмөр зам нэмэгдэх хэмжээгээр боловсон хүчин шаардлагатай.

Агаарын тээврийн салбар 35 улсын 105 чиглэлд шууд нислэг үйлдэх боломжтой болсон.

Өнгөрсөн онд БНСУ руу долоо хоногт 12 нислэг үйлддэг байсан бол өнөөдөр 80 нислэг үйлдэж байна.

Орон нутгийн хувьд 9 аймаг руу нислэг үйлддэг боллоо. Иймээс зам, тээврийн салбарын мэргэжилтэй боловсон хүчнийг тоог нэмэх шаардлага тулгарч байна" хэмээн ярилаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хур борооны улмаас гол мөрний ус огцом нэмэгдэх эрсдэлтэй 4 цаг 2 мин Насанд хүрээгүй хүүхдийг скүүтер, мопед унахаас сэргийлэх арга хэмжээ авна 4 цаг 4 мин Улаанбурханаар 10 хүн нас барж, 13350 хүн эдгэрчээ 4 цаг 7 мин Намрын ургац хураалт албан ёсоор эхэллээ 4 цаг 12 мин Наймдугаар сарын 28-наас цэцэрлэгийн цахим бүртгэл үргэлжилнэ 4 цаг 14 мин Газрын ховор металлын олборлолт, боловсруулах үйл явцыг жил бүрийн квотоор зохицуулна 4 цаг 16 мин Фүкүшимагийн усыг далайд асгах ажиллагаа гурав дахь жилдээ үргэлжилж байна 4 цаг 18 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа АНУ-ын Конгрессын төлөөлөгчидтэй уулзлаа 4 цаг 21 мин Өнөөдөр төвийн аймгуудад аадар бороо орно 8 цаг 23 мин Трамп Өмнөд Солонгос дахь америк цэргийн баазын өмчлөлд санаа тавив 8 цаг 24 мин Монгол, БНСУ дипломат харилцааны 35 жилийн ойгоо тэмдэглэж байна 8 цаг 26 мин Аялал жуулчлалын бодлого, хөтөлбөрт аудит хийж эхэллээ 23 цаг 11 мин Теннисний домогт Федерерийн хөрөнгө 1.1 тэрбум ам.долларт хүрэв 23 цаг 13 мин Монголын 50 бизнес эрхлэгч эмэгтэй WEIDE сангийн дэмжлэгт хамрагдана 23 цаг 16 мин Дээд боловсролын шинэчлэл, бүтээн байгуулалтын санхүүжилтийн талаар зөвлөв 23 цаг 18 мин АНУ-ын Конгресс Монголын ардчиллыг дэмжсээр ирснийг онцлов 23 цаг 22 мин ABU Robocon 2025 тэмцээнд 13 орны шилдэг багууд өрсөлдлөө 23 цаг 24 мин Орос, Украин олзлогсдын томоохон солилцоо хийв Өчигдөр 13 цаг 47 мин 25 улсын 230 төлөөлөгч оролцож, эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 45 мин Тянжинд болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын бэлтгэл дуусах шатанд хүрлээ Өчигдөр 13 цаг 44 мин
iИх уншсан
О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... -Дундчууд! Чи хаана вэ? П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, амьдралд нь хүрэлцэх... ЛУИЗ Эрчим хүчний салбар тойрсон “бирдийн” наадаан Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Трампын Путинд хийсэн утасны дуудлага европын лидерүүдийн ан... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Ослын шалтгаан хурд хэтрүүлэлт, замын муу нөхцөл байдалтай х... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Эдийн засгийг энгийнээр Монголын хөрөнгийн бирж Б.Дөлгөөний сонгуулийн штаб уу? Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сон... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Пакистанд аадар борооны улмаас амиа алдсан хүний тоо 706-д х... “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад болж, шилдгүүд... Британи гольфчингийн $910 мянгын хожилд ялаа тус болжээ Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж...
Top