x

Н.Хэрлэнчимэг: Мөөг хорт хавдраас сэргийлж, үрэвсэлт өвчнүүдийг дардаг

Энэ амралтын өдрүүдэд “Мөөг фестиваль 2023” болж өндөрлөлөө. Тус арга хэмжээнд Монголд ургадаг бүх төрлийн мөөгийг дэлгэн харуулж, иргэдэд мөөгний талаарх сургалт орж байсан юм. Энэ үеэр Монголын мөөг судлаач сонирхогчдын нэгдсэн нийгэмлэгийн тэргүүн Н.Хэрлэнчимэгтэй ярилцсанаа хүргэж байна.

-Ярилцлагынхаа эхэнд мөөг ер нь ямар ач тустай талаар яриагаа эхлүүлье?

-Хүн төрөлхтөн мах идсэнээр уургийн дутагдлаа нөхдөг, жимс жимсгэнээр витаминаа авч, хүнсний ногооноос эрдсээ нөхдөг. Харин байгаль дээрх мөөг нь уураг, нүүрс ус, өөх тос, эрдэс бодис, витаминуудыг өөртөө агуулдгаараа онцлог.

Ийм учраас хорт хавдраас сэргийлэх, хорт хавдрын эсийн өсөлтийг бууруулах, сахар үүсэх эрсдэлийг багасгах, витамины дутагдлыг бууруулах гээд янз бүрийн үрэвсэлт өвчнүүдийг дарах эрүүл мэндийг дэмжих ач холбогдолтой.

Байгальд ургаад ялзраад эргээд хөрсөндөө шингэх бус иргэд зөв түүж, хүнсний мөөгөө таньж хүнсэндээ хэрэглэснээр аливаа өвчин эмгэгээс өөрсдийгөө хамгаалж эрүүл Монгол хүн өсөж бойжиход тустай гэж бодож байна. Өмнөх үеэ бодоход монголчууд олон хоршоо байгуулаад тарималжуулж байна. Одоо сүрэл будаан дээр тарихаас гадна модны хожуул дээр тарьж эхэлсэн. Хамгийн энгийн жишээ хэлэхэд мөөгчид бид ковидын үед нэг нь ч корона тусаагүй. Эд дэлгэрч байх үед мөөгөө идээд л байж байсан. Үүнийг би мөөгний ач тус гэж бодож байгаа.

-Фестиваль хэддэх жилдээ зохион байгуулагдаж байгаа вэ?

-Мөөг сонирхогч, судлаачид хамтран “Мөөг фестиваль 2023”-г гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Анх 2019 онд зохион байгуулагдаж байсан. Цаашдаа жил бүр уламжлал болгоно.

Байгалийн мөөгөө түүж иргэдэд мэдлэг түгээх, хортой хоргүйгээр нь ялгаж сургах, хүмүүсийг мөөгөнд дуртай болгох, хэрхэн зөв түүх соёлд суралцуулахад бидний зорилго оршино. Монголчууд мөөг идэхийг хүсэж байгаа хэрнээ таньж чаддаггүй. Хэрхэн боловсруулж хэрэглэх тал дээр мэдлэг дутмаг учраас алдаа гаргаж өдөр тутмын амьдралдаа хэрэглэж заншихгүй байгаа юм. Байгалийн өөрөө нөхөн сэргээгддэг баялгийг зөв зохистой хэрэглэж сургахын тулд энэ үйл ажиллагааг зохион байгуулсан.

-Энэхүү фестивальд хэдэн төрлийн мөөг танилцуулж байгаа вэ?

-Ойролцоогоор 60-70 зүйлийн мөөг бий.

-Байгальд хэчнээн төрлийн мөөг ургадаг вэ?

-Монголд 630 төрлийн дээд мөөг ургадаг. Үүнээс 116-г нь хүнсэнд хэрэглэж болдог. Мөн 145 төрөл нь ургамлын өвчин үүсгэгч, жижигхэн мөөг ургадаг. Эдгээрээс 27 зүйлийн мөөг нь шууд үхэлд хүргэж болзошгүй.

-Хэчнээн нэр төрлийг хүнсэндээ болон эмийн зориулалтаар ашигладаг вэ?

-116 зүйлийн мөөгийг хүнсэнд хэрэглэгдэж болно. Мөн хортой мөөгний бодисыг ялган эмийн зориулалтаар ашигладаг. Монголд эмийн болон хүнсний 150 гаруй мөөг ургадаг.

-Гэрийн нөхцөлд хэрхэн мөөгөө ургуулах талаар тайлбарлахгүй юу?

-Одоогоор монголчууд хясаан мөөгийг гар аргаар ургуулж байна. Үүнээс гадна олон хоршоо үйлдвэр байгуулагдсан. Субстратын үйлдвэр байгуулагдчихлаа. Мицелийг нь бид үйлдвэрлээд зарж байна. Хясаан мөөгийг өрхийн хэмжээнд тарихад ямар ч асуудалгүй. Бид цаашдаа шампиньон мөөг болон өөр төрлийн хүнсний мөөгийг тарималжуулах технологийг боловсруулах ажил хийгдэж байгаа.

-Мөөгийг хортой, хоргүйгээр хэрхэн таних вэ?

-Хортой, хоргүй мөөгний ерөнхий шинж ийм байдаг гэж хэлэхэд маш хэцүү. Хортой мөөг нь ерөнхийдөө нарийхан гонзгой иштэй, гоёмсог, өнгөлөг, малгайныхаа гадаргуу дээр цагаан толбонуудтай, шилбэнийхээ гол хэсэгт бөгжилсөн цагаригтай, суурь хэсэгтээ уутанцартай байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 23 цаг 43 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Өчигдөр 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Өчигдөр 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Өчигдөр 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Өчигдөр 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Өчигдөр 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Өчигдөр 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Өчигдөр 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Өчигдөр 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Өчигдөр 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Өчигдөр 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Өчигдөр 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Өчигдөр 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Өчигдөр 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Өчигдөр 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 23 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ Өчигдөр 13 цаг 44 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top