x

ФОТО: Байт харвааны 2023 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнд АЛДАР СПОРТ ХОРОО аваргаллаа

Байт харвааны спортын 2023 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 10-наас 13-ны хооронд Улаанбаатар хотноо боллоо. Тэмцээнийг Монголын байт харвааны холбоо Төрийн банктай хамтран амжилттай зохион байгуулав.

Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 14 байгууллагын 115 тамирчин оролцож, рекурв болон компаунд төрлөөр 10 багц медалийн төлөө цэц мэргэнээ сорьж, аваргуудаа тодруулав. Тамирчдын онооны чансаа өндөр, өрсөлдөөн ихтэй, цолны болзол үнэмлэхүй хангасан, залуу аваргууд төрөн гарч, шинэ түүх бүтээсэн тэмцээн боллоо.

Энэ удаагийн тэмцээн Олон улсын стандартын дагуу урьдчилсан харваагаа дөрвөн зайнд явуулсан бөгөөд эрэгтэй тамирчид 90, 70, 50, 30 метрийн зайнд, эмэгтэй тамирчид 70, 60, 50, 30 метрийн зайнд харвасан юм.

Монголын байт харвааны холбоо М1 буюу дөрвөн зайн тэмцээнийг хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг бөгөөд нийт 28 тамирчин цолоо ахиулж, шинээр цолны болзол хангасан байна. Үүнд дөрвөн Олон улсын хэмжээний мастер, таван Спортын мастер, 19 Спортын дэд мастер төрөн гарчээ.

Байгууллагын дүнгээр Алдар спорт хороо 51 оноогоор аваргалсан бол Хангарди клуб 47 оноогоор мөнгөн медаль, Зэвт хасар клуб 44 оноогоор хүрэл медаль хүртлээ. 

Мөн рекурв төрлийн эмэгтэй хувийн харваанд 16 настай, энэ тэмцээнд спортын дэд мастер цолны болзол биелүүлсэн Алдар спорт хорооны тамирчин А.Мишээл алтан медаль хүртэж, улсын аварга боллоо.

Харин эрэгтэй хувийн харваанд Олон улсын хэмжээний мастер цолны болзол биелүүлсэн Алдар спорт хорооны тамирчин Ө.Нэхийт алтан медаль хүртсэн байна. Ө.Нэхийтийн хувьд насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс гурав дахь түрүүгээ ийн авч байна. Тэрээр мөн 2023 оны Заалны улсын аварга шалгаруулах тэмцээнд аваргын алтан медалийг хүртэж байсан юм. 

Компаунд төрлийн эрэгтэй хувийн харваанд Зэвт хасар клубын тамирчин Спортын мастер цолны болзол биелүүлсэн 14 настай М.Тэлмүүн аваргын алтан медалийг хүртлээ. 

Эмэгтэй хувийн харваанд Зэвт хасар клубын тамирчин, Спортын мастер Б.Батдулам түрүүлэв. Б.Батдуламын хувьд Улсын аварга шалгаруулах тэмцээнээс гурав дахь түрүүгээ аваад байна. 

Тэмцээний дүнг танилцуулж байна.

Байгууллагын дүн

  • Алдар спорт хороо - Алт 
  • Хангарди клуб - Мөнгө 
  • Зэвт хасар клуб - Хүрэл

Рекурв төрлийн эрэгтэй ганцаарчилсан харваанд

  • ОУХМ Ө.Нэхийт алтан медаль /Алдар спорт хороо/
  • ОУХМ Б.Буянтүшиг мөнгөн медаль /Алдар спорт хороо/
  • ОУХМ Б.Нармандах хүрэл медаль /Нийслэл өргөө клуб/

Рекурв төрлийн эмэгтэй ганцаарчилсан харваанд

  • Спортын дэд мастер А.Мишээл алтан медаль /Алдар спорт хороо/
  • Спортын дэд мастер Б.Билгүүнзаяа мөнгөн медаль /Хангарди клуб/
  • ОУХМ Б.Урантунгалаг хүрэл медаль /Алдар спорт хороо/

Компаунд төрлийн эрэгтэй хувийн харваанд

  • Спортын мастер М.Тэлмүүн алтан медаль /Зэвт хасар клуб/
  • Спортын мастер П.Жамъянгомбо мөнгөн медаль /Зэвт хасар клуб/
  • ОУХМ Г.Ган-Эрдэнэ хүрэл медаль /Зэвт хасар клуб/

Компаунд төрлийн эмэгтэй хувийн харваанд

  • Спортын мастер Б.Батдулам алтан медаль /Зэвт хасар клуб/
  • Спортын дэд мастер Ж.Есөн-Эрдэнэ мөнгөн медаль /Зэвт хасар клуб/
  • Спортын дэд мастер О.Биндэръяа хүрэл медаль /Зэвт хасар клуб/

Рекурв төрлийн холимог багийн харваанд

  • Галтсум клуб - Алт 
  • Хангарди клуб - Мөнгө 
  • Алдар спорт хороо - Хүрэл

Компаунд төрлийн холимог багийн харваанд

  • Зэвт хасар клуб - Алт
  • Алдар спорт хороо - Мөнгө 
  • Добу мэргэн клуб - Хүрэл

Рекурв төрлийн эрэгтэй багийн харваанд

  • Хангарди клуб - Алт 
  • Алдар спорт хороо - Мөнгө 
  • Нийслэл өргөө клуб - Хүрэл 

Рекурв төрлийн эмэгтэй багийн харваанд

  • Хангарди клуб - Алт 
  • Алдар спорт хороо - Мөнгө 
  • Добу мэргэн клуб - Хүрэл

Компаунд төрлийн эрэгтэй багийн харваанд

  • Зэвт хасар клуб - Алт
  • Компаунпд зөвлөлийн баг - Мөнгө 
  • Алдар спорт хороо - Хүрэл

Дашрамд, Монголын байт харвааны холбоо А, B, C зэрэглэлийн тэмцээнүүдийг Олимпын зай буюу 70*2-т нийт 72 сум харвуулж зохион байгуулдаг байна. 

Цол зэргийн болзол хангаж, амжилтаа ахиулсан нийт баг, тамирчдад халуун баяр хүргэе!

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 23 цаг 38 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Өчигдөр 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Өчигдөр 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Өчигдөр 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Өчигдөр 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Өчигдөр 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Өчигдөр 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Өчигдөр 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Өчигдөр 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Өчигдөр 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Өчигдөр 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Өчигдөр 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Өчигдөр 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Өчигдөр 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Өчигдөр 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 23 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ Өчигдөр 13 цаг 44 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top