x

Үерийн бүсэд буусан 3000 гаруй өрх 1000 га газраас сонгон суурьших боломжтой

Үерийн эрсдэлтэй бүс дэх 3000 гаруй өрхийг үе шаттай нүүлгэн шилжүүлэх тул иргэд НИТХ-аас баталсан 1000 гаруй га газраас сонгон, үерийн эрсдэлээс сэргийлэх боломжтой. 

Энэ сарын 5-нд аадар бороо орсны улмаас Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хороо буюу Дахь-Эх, Монел орчим уруйн үерт автан, дөрвөн хүний амь эрсдэж, олон иргэн орон гэр, эд хөрөнгөөрөө хохирсон. Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс амь эрсэдсэн иргэдийн ар гэрт тус бүр хоёр өрөө орон сууц, орон гэргүй болсон иргэдэд иж бүрэн тавилгатай монгол гэр олгож байгаа.

Үерт өртсөн, газрын зөвшөөрөлгүй 46 өрхөд амьдарч буй газраас нь 2-2.5 км зайд таван га газарт нүүлгэн шилжүүлж, эхний 20 айлын гэр, дэд бүтэц, газрын гэрчилгээ, хүнс, бусад эд зүйлийг хүлээлгэн өгсөн. Мөн үерээр харамсалтайгаар амиа алдсан нэг иргэний ар гэрт хоёр өрөө орон сууц өгсөн байна. Үлдсэн иргэдийн байрыг удахгүй шийдэх аж.

Таван ханатай иж бүрэн гэр зах зээлд 4-5 сая төгрөг, доторх тавилгууд нь ч тусдаа үнэлгээтэй бөгөөд үйлдвэр эрхлэгчдээсээ 30 хувийн хямдралтай үнээр худалдан авчээ.

Шинэ суурьшлын бүс учир цахилгаан, худаг, зам, нийтийн тээврийн үйлчилгээг ч шийдэж байгаа. Цахилгааныг нь 1.1 км газраас татаж, дэд өртөө, тоолууржуулалт хийхээр 21 албан хаагч найман машинтай маргааш гэхэд дуусгахаар ажиллаж байна. Ингэснээр 66 айлыг цахилгаанд холбохыг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хур борооны улмаас гол мөрний ус огцом нэмэгдэх эрсдэлтэй 5 цаг 20 мин Насанд хүрээгүй хүүхдийг скүүтер, мопед унахаас сэргийлэх арга хэмжээ авна 5 цаг 21 мин Улаанбурханаар 10 хүн нас барж, 13350 хүн эдгэрчээ 5 цаг 25 мин Намрын ургац хураалт албан ёсоор эхэллээ 5 цаг 30 мин Наймдугаар сарын 28-наас цэцэрлэгийн цахим бүртгэл үргэлжилнэ 5 цаг 32 мин Газрын ховор металлын олборлолт, боловсруулах үйл явцыг жил бүрийн квотоор зохицуулна 5 цаг 34 мин Фүкүшимагийн усыг далайд асгах ажиллагаа гурав дахь жилдээ үргэлжилж байна 5 цаг 36 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа АНУ-ын Конгрессын төлөөлөгчидтэй уулзлаа 5 цаг 39 мин Өнөөдөр төвийн аймгуудад аадар бороо орно 9 цаг 40 мин Трамп Өмнөд Солонгос дахь америк цэргийн баазын өмчлөлд санаа тавив 9 цаг 41 мин Монгол, БНСУ дипломат харилцааны 35 жилийн ойгоо тэмдэглэж байна 9 цаг 44 мин Аялал жуулчлалын бодлого, хөтөлбөрт аудит хийж эхэллээ Өчигдөр 19 цаг 07 мин Теннисний домогт Федерерийн хөрөнгө 1.1 тэрбум ам.долларт хүрэв Өчигдөр 19 цаг 05 мин Монголын 50 бизнес эрхлэгч эмэгтэй WEIDE сангийн дэмжлэгт хамрагдана Өчигдөр 19 цаг 02 мин Дээд боловсролын шинэчлэл, бүтээн байгуулалтын санхүүжилтийн талаар зөвлөв Өчигдөр 19 цаг 00 мин АНУ-ын Конгресс Монголын ардчиллыг дэмжсээр ирснийг онцлов Өчигдөр 18 цаг 56 мин ABU Robocon 2025 тэмцээнд 13 орны шилдэг багууд өрсөлдлөө Өчигдөр 18 цаг 54 мин Орос, Украин олзлогсдын томоохон солилцоо хийв Өчигдөр 13 цаг 47 мин 25 улсын 230 төлөөлөгч оролцож, эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 45 мин Тянжинд болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын бэлтгэл дуусах шатанд хүрлээ Өчигдөр 13 цаг 44 мин
iИх уншсан
О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... -Дундчууд! Чи хаана вэ? П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, амьдралд нь хүрэлцэх... ЛУИЗ Эрчим хүчний салбар тойрсон “бирдийн” наадаан Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Трампын Путинд хийсэн утасны дуудлага европын лидерүүдийн ан... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Ослын шалтгаан хурд хэтрүүлэлт, замын муу нөхцөл байдалтай х... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Эдийн засгийг энгийнээр Монголын хөрөнгийн бирж Б.Дөлгөөний сонгуулийн штаб уу? Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сон... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Пакистанд аадар борооны улмаас амиа алдсан хүний тоо 706-д х... “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад болж, шилдгүүд... Британи гольфчингийн $910 мянгын хожилд ялаа тус болжээ Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж...
Top