x

НАРАНТУУЛ захад СУРАГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦАС 50-130 мянган төгрөгийн үнэтэй байна

Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан Ерөнхий Боловсролын Сургуулийн сурагчдын дүрэмт хувцасны үнэ ханш, худалдан авалтыг сурвалжлахаар бид Нарантуул захыг зорьсон юм.

Захын баруун хаалгаар дөнгөж орж ирмэгц эгнүүлэн зассан лангуун дээр төрөл бүрийн бал, дэвтэр, өнгийн харандааг дэлгэн тавьжээ.

Энд дэвтэр хамгийн нимгэн нь 300 төгрөг. Харин цүнх хамгийн багадаа 45 мянган төгрөг байлаа.

Ёстой л нэг хүний хэрэгцээ цөм бүрэн гэдэг үг санаанд бууна. Хичээлийн бэлтгэлээ хангахаар баярлаж хөөрсөн хүүхдүүд аав, өвөө эмээгээтэй явна. Зарим нь найз нөхдөөрөө яваа харагдана.

Сурагчийн дүрэмт хувцасны лангуу хүний хөлд дарагджээ.

Хүн бүрт бараагаа тайлбарлан, үнэ ханшаа хэлэх "Нарантуул" захын худалдаачин н.Нарангэрэл “Энэ жилийн хувьд худалдан авалт өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад адил байна. Иргэд дүрэмт хувцсыг иж бүрнээр нь авах нь багассан. Бага ангийн хүүхдийн форм л иж бүрэн зарагдаж байна.

Зах худалдааны төвд зарагддаг боломжийн үнэтэй гэхээр иргэд чанар муу, ганц жилийн эдэлгээтэй л байх гэж боддог. Үнийн хувьд айхавтар өсөөгүй. Бага ангийн эмэгтэй сарафан хамгийн багадаа 55 мянган төгрөг. Зарим үед 50 мянган төгрөгөнд өгчихдөг юм. Тэгээд эрэгтэй бага ангийн хүүхдийнх 75 мянган төгрөг, эмэгтэй дунд ахлах ангийн форм 95-105 мянган төгрөг, эрэгтэй нь 105-130 мянган төгрөгийн хооронд худалдаалж байна” гэлээ.

Цааш явтал хүүхдүүдтэйгээ ямар хувцас авах талаар ярилцаж буй иргэн Т.Цэнгэлмаа “Энэ жил гурван хүүхдийн хичээлийн хэрэгсэл, хувцсыг бэлдэх санаатай л явж байна даа. Том хүү маань наймдугаар анги, хоёр охины нэг нь дөрөвдүгээр анги, нөгөөх нь нэгдүгээр ангид орцгооно. Өнөөдөр бараг л бүх лангуугаар орлоо. Энэ жил нэгдүгээр ангид орох охиндоо л шинэ хувцас, хэрэгсэл аваад хоёр томыг нь өмнөх формыг өмсүүлчихье л гэж бодож байгаа.

Бага охиндоо нэг форм 50 мянган төгрөгөөр авсан. Өмнө жил бас эндээс авч байсан. Үнийн хувьд боломжийн санагдаж байна” хэмээн ярилаа.

Бид цааш явж нэлээд хэдэн лангуугаар орж үзэхэд үнэ, материалын хувьд зөрүү байсангүй.

Нарантуул зах дээр сурагчийн дүрэмт хувцас 50-130 мянган төгрөгийн үнэтэй байна

-Харин үндэсний үйлдвэрлэлийн компани болон нэрийн дэлгүүрүүдэд 78- 198 мянган төгрөгийн ханшаар худалдаалагдаж байна-

Улаанбаатарчууд төдийгүй аймаг орон нутгаас хичээлийн шинэ жилийн бэлтгэлээ базаахаар хүн бүр энэхүү захыг зорин ирдэг.

Тэдний нэг болох Тэлмэн хүү Баянхонгор аймгаас иржээ. Энэ жил аравдугаар ангид орох гэнэ.

Тэрбээр “Одоо ахлах ангид орох болохоор өмдөө шинээр авсан. Өмнөх нь цэнхэр байсан юм. Сая саарал өнгөтэйг авсан. 40 мянган төгрөг гэж байна” хэмээн хуучиллаа.

Дунд ангид ороход нь ээж аав нь үндэсний үйлдвэрийн форм авч өгсөн ч хоёр жил болоод жижигддэг гэв.

Өдрийн сонин

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 23 цаг 42 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Өчигдөр 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Өчигдөр 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Өчигдөр 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Өчигдөр 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Өчигдөр 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Өчигдөр 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Өчигдөр 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Өчигдөр 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Өчигдөр 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Өчигдөр 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Өчигдөр 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Өчигдөр 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Өчигдөр 15 цаг 31 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ Өчигдөр 15 цаг 28 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 27 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов Өчигдөр 15 цаг 23 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ Өчигдөр 13 цаг 44 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top