x

БАЙТ ХАРВАА: Насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ

Байт харвааны 2023 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 10-13-ны хооронд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлах "Дайчин Чанар-Тэсвэрийн талбар 360" талбайд болно.

Тэмцээнийг Монголын байт харвааны холбоо Төрийн банктай хамтран зохион байгуулж байгаа юм. 

Тус тэмцээнд нийт 13 байгууллагын 200 гаруй тамирчин рекурв болон компаунд төрлөөр 10 багц медалийн төлөө цэц мэргэнээ сорин өрсөлдөх юм. 

Энэ удаагийн тэмцээн Олон улсын стандартын дагуу урьдчилсан харваагаа дөрвөн зайнд явуулах бөгөөд эрэгтэй тамирчид 90, 70, 50, 30 метрийн зайнд, эмэгтэй тамирчид 70, 60, 50, 30 метрийн зайнд харваж оноолтоо тааруулах юм. Тамирчид нийт 144 сум харвах ба нийт 1440 онохоос оноогоо тоолж эхэлдэг байна. 

Энэхүү тэмцээнд тамирчид цол зэрэг хамгаалах, рекорд оноог эвдэх бүрэн боломжтой байдаг. Учир нь М1 буюу дөрвөн зайн тэмцээнийг хоёр жилд нэг удаа явуулж байгаа аж. Бусад тэмцээнүүдийг Олимпын зай буюу 70*2-т нийт 72 сум харвуулдаг байна. 

Олон улсын хэмжээний мастер цолыг 1300, Спортын мастер цолыг 1200, Спортын дэд мастер цолыг 1100 онож бататгана. 

Дашрамд, 2022 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн /Монголын Бүх ард түмний XV дугаар Их наадам/-ий эрэгтэй ганцаарчилсан харваанд Алдар спорт хорооны тамирчин, Спортын мастер Б.Буянтүшиг, эмэгтэй ганцаарчилсан харваанд Хангарди клубын тамирчин, ОУХМ Ж.Дагийжанчив нар алтан медаль хүртэж байв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Содномдэмбэрэл: Иргэд та бүхэн залилагчдад итгэж, мөнгө төгрөгөө өгч хохирохгүй байхыг сануулж байна 9 цаг 26 мин Иргэдийг орон сууцанд оруулна гэх нэрийдлээр залилан үйлдэж буй этгээдүүдээс сэрэмжлэхийг анхааруулж байна. 9 цаг 28 мин Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайдын шуурхай хуралдаан “ТОСК” ТӨХХК дээр боллоо 9 цаг 30 мин Хүүхдийнхээ вакцины түүхийг E-Mongolia-р шалгаж, товыг цаг алдалгүй мэдээрэй 9 цаг 43 мин “И-Монгол академи” УТҮГ, Зам,тээврийн яам хамтран төрийн үйлчилгээг цахимжуулсаар байна 9 цаг 49 мин Голомт банк шинэ салбараа “Улаанбаатар Драгон Терминал”-д нээлээ 11 цаг 59 мин Б.Чойжилсүрэн: Банкнаас зээл авч, цалингаа тавихад хүрсэн 12 цаг 7 мин Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна уу? 13 цаг 48 мин “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хөгжүүлнэ 14 цаг 27 мин Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын дурсгал Архангайгаас олджээ 14 цаг 27 мин АНУ генерал, адмиралуудын тоог 20 хүртэл хувиар цомхотгоно 14 цаг 30 мин Европ шинжлэх ухаанд “аюулгүй боомт” болох зорилго тавив 14 цаг 31 мин Тэгш хамруулах боловсролын нэр томьёог нэг мөр болгох уулзалт боллоо 14 цаг 32 мин Гадаадад байгаа монголчуудын сонгох эрхийг цахимаар хангахаар судалгаа хийж байна 14 цаг 32 мин Архангай аймагт нэгдүгээр ангийн 1700 хүүхдийг эрт илрүүлэгт хамруулна 14 цаг 33 мин Жао Синьтун снукерийн дэлхийн аваргад түрүүлсэн анхны ази тамирчин боллоо 14 цаг 34 мин Румынд Ерөнхий сайд огцрохоо мэдэгдэж, улс төрийн тогтворгүй байдал үүсээд байна 14 цаг 36 мин Дэлхийн II дайн дууссаны 80 жилийн ойн ёслол Их Британид эхэллээ 14 цаг 37 мин “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд тэмдэглэгдэж байна 14 цаг 38 мин 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн олголтын хуваарь 14 цаг 45 мин
iИх уншсан
Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна...
Top