x

Үерт өртсөн иргэдийг нүүлгэн шилжүүлэхээр зам засаж байна

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны хувьд үерийн эрсдэлтэй байршилд буусан айлуудыг нүүлгэн шилжүүлэх таван га газар бэлтгэсэн. Иргэдийг нүүлгэн шилжүүлэхээр зам засах, цахилгаанд холбох ажил хийж байна.

Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын хоёрдугаар албаны дарга Н.Шинэ-Оргил:

-Тухайн байршилд энэ жилийн төлөвлөгөөний дагуу 66 айлын газрыг төлөвлөсөн бөгөөд үерт автсан айлуудыг нүүлгэн шилжүүлнэ. Энэ газар бол Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороотой хамгийн ойр, боломжтой байршил. Энд 100 гаруй айл суурьшсан байгаа.

Одоо замыг засаж, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас цахилгааныг яаралтай шийдэхээр ажиллаж байна. Иргэдэд энэ байршлыг санал болгоно. Иргэд зөвшөөрвөл энд бууж болно. Эсвэл Баянзүрх дүүргийн хэмжээнд өөр байршилд газар санал болгож болно.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан:

-Нүүлгэн шилжүүлэлттэй холбоотой машин явах нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна. 67 хүн 34 машин механизмтайгаар замыг хайргаар хучиж хүчитгэн, 2.1 км замыг сайжруулан засаж байгаа.

Түүнчлэн үерийн усанд урссан замын хөвөө, явган замын зарим хэсгийг хүчитгэх, сэргээн засах ажил үргэлжилж байна.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар:

-Наймдугаар сарын 5-нд болсон уруйн үерийн гамшгийн үеэр 730 метр хөвөө далан, 200 метр хайс, хашлага, мөн 1.2 км явган зам үерийн усанд эвдэрсэн. Өчигдрөөс хойш компаниудаас машин механизмаар тусламж авч, замыг засаж ажиллаж байна. Өнөөдөр орой зам хэвийн болно. Түүнчлэн замын компаниудын техникээр айлуудын хашаанаас лаг хагшаасыг зөөсөн.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Л.Оюун-Эрдэнэ: Мөнгө алга болохгүй, шалгагдаад гараад ирэх асуудал 19 мин МАН-ын анхан шатны үүрүүдэд төв талбайд сөрөг жагсаал зохион байгуулах даалгавар өгчээ 1 цаг 15 мин Тээврийн хэрэгслийн татвараа цахимаар төлж, цаг заваа хэмнээрэй 2 цаг 25 мин "Огцрох амархан" жагсаал зургаа дахь өдрөө үргэлжилж, иргэд болон УИХ-ын гишүүд шаардлага тавьсаар байна 3 цаг 31 мин Монголын хоёр уулчин Эверестийн оргилд амжилттай хүрлээ 3 цаг 32 мин Стандартын хууль шинэчлэгдэж, хэрэгжилтийн хяналтад иргэд, бизнесийн оролцоо нэмэгдэнэ 3 цаг 33 мин Монгол, Франц хоёр улс Парист харилцан ойлголцолд хүрч, хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 3 цаг 34 мин Улаанбурхан өвчний тохиолдол 2296 хүрч, нэг хүн нас баржээ 3 цаг 35 мин Барилгачдын их хуралд салбарын шинэ 100 стратеги танилцуулж, бүтээн байгуулалтын шинэ эринд уриалав 3 цаг 36 мин АН-ын удирдлагуудад хамтарсан Засгийн газраас гарах шаардлага хүргүүллээ 3 цаг 40 мин Гал түймэр, гамшгийн эрсдэл нэмэгдэж байна – иргэдийг анхаарал, болгоомжтой байхыг ОБЕГ уриаллаа 3 цаг 42 мин Өрхийн дундаж орлого 1.8 сая, зарлага 2.9 сая төгрөгт хүрчээ 3 цаг 44 мин Монгол, Туркийн гамшгаас хамгаалах хамтын ажиллагаа өргөжинө 3 цаг 45 мин Сэлэнгэ аймагт “Дөл-2025” цэрэг-спортын тэмцээн амжилттай боллоо 3 цаг 46 мин “Номын баяр-2025” нээлтээ хийж, шилдгүүдээ тодрууллаа 3 цаг 50 мин “3L” буюу “Боловсролын өдөрлөг 2025” энэ сарын 19-21-нд болно 3 цаг 51 мин Монголын байт харваачид БНСУ-ыг зорилоо 3 цаг 52 мин "Орчлон" хорооллын зүүн талд явган хүний шинэ зам ашиглалтад орлоо 3 цаг 52 мин Халдварт саа өвчнөөс сэргийлэх вакцинд үнэ төлбөргүй хамрагдаарай 3 цаг 53 мин Хэнтий аймагт “Сэцэн ханы ордон музей” нээгдлээ 3 цаг 54 мин
iИх уншсан
Залуу үеийнхний ёс суртахууныг уландаа гишгэсэн нь Ерөнхий с... Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө Өчүүхэн хөдөлмөрчний агсам: МОНГОЛЧУУД АМРАХ ЭРХТЭЙ! Б.Жаргалан: Либерал арт боловсролын хамгийн том давуу тал нь... Макрон Европт Францын цөмийн зэвсэг тээвэрлэгч онгоц байрлуу... Монгол Улс 23 мянган цэргийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллага... Монголын жүдочид шинэ чансаагаар ДАШТ-д хүч үзэх эрхээ батал... Б.Бат-Эрдэнэ: Бид гадаадын аль ч оронд хууль журмаа мөрдөх а... Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад б... Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, ц... Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэ... Уругвайн Ерөнхийлөгч асан Хосе “Пепе” Мухика 89 насандаа таа... Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж бай... Өнөөдрийн цаг агаарын тойм: зарим газраар бороо, салхи ширүү... Гал түймрийн тоо өсч, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад ба... Өвөр гүнтийн 4.5 км авто замын шинэчлэлтийн ажил эхэллээ Нара уулын ямаа
Top