x

Л.Эрдэнэ-Очир: Би эерэг дүрд тоглож байгаагүй

“Black box”, “Green” энтертайнментийн жүжигчин Л.Эрдэнэ-Очиртой ярилцжээ. Тэрээр Улильям Шекспирийн “Гамлет” жүжгийн Гамлетийн дүрд тоглоно.

-Эмэгтэй хүн Гамлетын дүрийг бүтээх гэж байгаа гэж сонслоо. Яагаад заавал энэ дүр гэж?

-Энэ сарын 24, 25-нд дэлхийн сонгодгуудын ноён оргилын нэг Уильям Шекспирийн “”Гамлет” жүжгийг моно хэлбэрээр тоглох гэж байна. Гамлет нь эрэгтэй хүний дүр байдаг. Энэ нь олон дүртэй, том хэмжээний жүжиг. Үүнийг нэг хүний жүжиг болгоод эрэгтэй хүний дүрд тоглохоор уран бүтээлийн бэлтгэл ажил ид явагдаж байна. XVI зуунд бичигдсэн зохиол. Өнөөг хүртэл дэлхийн сонгодгийн ноён оргил гэж явж байгаагийн утга учир, энэ дүр нь ямар дүр билээ. Жүжигчин хүн бүрт тоглочих юмсан гэж хүсч мөрөөдөж явдаг дүрүүд байдаг. Олон жилийн өмнө хэрэв би эрэгтэй хүн байсан бол Гамлетад тоглох юмсан гэж боддог байсан.

“Black box” театр маань олон жүжиг тавьсан. Тэгээд энэ дүрд заавал эрэгтэй, эмэгтэй нь хамаагүй, заавал олуулаа тоглох албагүй. Уран бүтээлч хүний хувьд чадал чансаагаа буураагүй байгаа дээр өөрийнхөө хүсч мөрөөддөг дүрийг бүтээж болохгүй гэж бодсоны эцэст шийдвэр гаргаж энэ жүжгийг моно хэлбэрт оруулан тоглохоор болсон. Аль ч нийгэм, цаг үед жүжигт хөндөгдөж байгаа асуудал хэзээ ч хуучирдаггүй. Хүмүүсийн сонирхолд өртдөг гэдэг утгаар нь тогломоор санагдсан.

-Гамлет жүжгийн онцлог нь юу вэ?   

-Сайн уран бүтээл задаргаа хийх тусам янз бүрийн талаас нь харж, ойлгож, арга хэлбэрээр тавьж болдог. Уран бүтээлч нарт өгөөжтэй, тоглох, тавих санаа, ойлгох зүйлтэй, үзэгчдэд хүргэх юм ихтэй гэдэг утгаараа сайн уран бүтээл. Энэ утгаараа дэлхийн сонгодгийн ноён оргилоосоо буухгүй явж байгаа. Энэ жүжгийн үйл явдал, санаа, агуулга өнөөдрийн нийгэмтэй зөрөхөөргүй хүний амьдралын мөчлөгүүд бий.

-Өнгөрсөн хугацаанд ямар уран бүтээлд тоглов?

-Би дэлгэцийн бүтээлд дагнаж ажиллаж байсан. 1995 онд СУИС төгсөөд жүжигчнээр ажиллаж байна. Гэхдээ урлагийнхаа ажлыг 10-аад жил завсарлаад сүүлийн 6-7 жил тасралтгүй ажиллаж байна. Үүнээс өмнө Хүүхэд, залуучуудын театрт ажиллаж байлаа. СУИС-ийг Сугар найруулагчийн ангийг төгссөн. Багш маань буянтай, сайхан сэтгэлтэй сайн найруулагч, олон сайн уран бүтээлч төрүүлсэн хүн байсан. Надад бас олон багш байсан. Үндэсний телевизэд анх орохдоо Бадар-Ууган найруулагчийн гарын шавиар орж байлаа. Мөн Б.Баатар, Энхжаргал, Сугар багш дээрээ очоод дараа нь Нямгаваагийн театрт ажиллахдаа чамгүй олон уран бүтээлд тоглосон.

-Анх ямар дүр бүтээсэн бэ. Дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Хамгийн анх “Галзуу гурвалжин” жүжиг 1996, 1997 онд нийтийг нэлээд хамарсан сэдэвтэй, олон ч хүн үзсэн. Тэр үед жүжиг үздэг байсан үзэгчид энэ уран бүтээлийг андахгүй. Ерөнхийдөө тайзаа дагнан ажиллаж байгаад сүүлд дахин уран бүтээлд хүрснээс хойш дэлгэцийн уран бүтээлд нэлээд их орсон.

-Тайз, дэлгэцийн уран бүтээл хийхэд ялгаа байдаг уу?

-Их ялгаатай. Нэгд нь техник ажиллагаа их ордог бол нөгөөд нь өөрийнхөө амьд бие махбодиор амьд харьцаа үүсдэг. Дэлгэц нь техник харилцаагаар дамжиж үзэгчдэд хүрдэг. Тоглолт, ажиллагааны хувьд ч өөр. Гэхдээ хийж байгаа уран бүтээлдээ сэтгэл зүрх, цаг хугацаа, хүч хөдөлмөрөө адилхан зориулж ажилладаг болохоор ялгаа байхгүй.

-Тоглолтын үед алдаа гарах үе бий байх. Хэрхэн засдаг вэ?

-Энэ нь жүжигчний өөрийнх нь ажиллагаа л даа. Хүн юм чинь хааяа нэг үг мартах тохиолдол байсан. Тиймээс айж сандралгүйгээр тухайн үед нь тохируулаад тоглож байгаа уран бүтээлийнхээ чиг шугамыг алдахгүйн тулд аль болох хурдан сэтгэж, алдаагаа давтахгүйн тулд дараагийнхаа үйлдэл рүү явдаг журмаараа явна гэсэн үг. Тайз гэдэг маань давуу чанартай. Яагаад гэхээр өчигдөр дутуу тоглолоо гэхэд маргааш нь дутуугаа нөхөөд тоглох боломжтой.

Харин дэлгэц нь бичигдсэн бол тэр чигээрээ л үлддэг болохоор эргэж засах боломжгүй гэдэг утгаараа хэцүү байдаг. Тиймээс дэлгэц дээр ажиллах үед их л нарийн бодож, сүүлд нь ингэдэг байж, тэгдэг байж гэж харамсахгүйгээр нарийн чимхлүүр ажиллагаа орно. Би өөрийнхөө уран бүтээлийн араас хардаг. Нэг ёсондоо нэг хүүхэд төрүүлсэнтэй ялгаагүй. Надад энэ ажлыг ханатал нь хийсэн гэсэн юм одоохондоо байхгүй. Гэхдээ бүх дүрдээ хайртай, сэтгэл зүрхээ гаргаж ажилладаг. Уран бүтээлдээ хэзээ ч ханадаггүй, өшөө цаашаа явмаар санагддаг.

-Эерэг болон эсрэг дүрийн аль нь тоглоход илүү амархан байдаг вэ?

-Ер нь би эерэг дүрд тоглох нь ховор. Дандаа эсрэг дүр ирдэг. Эерэг гэдэг юм чинь өөрөө их зөөлөн, сайн сайхан бүхнийг шингээсэн. Эсрэг дүр нь тоглох юм ихтэй, сонирхолтой, ажиллагаа их ордог, хүмүүс хүлээж авах нь илүү, давуу талтай. Эсрэг дүрд тоглохдоо дуртай байдаг. Яагаад гэвэл төрөл бүрийн ажиллагаа оруулж болдог.

-Та “Ээжийн дайсан 2” киноны хадам ээжийн дүрд тоглосон байсан. Энэ талаар?

-Энэ дүрдээ би хайртай, гоё ээжийн дүр. Эх хүн бүр үр хүүхдээ сайн сайхан яваасай гэж хүсдэг. Шувуу үүрнээсээ нисэхийн цагт ямар байх вэ. Үүрнээсээ нисэх гэж байгаа шувуугаа бид хаашаа явуулах гэж байна гэдгийн араас мэдэж эх хүн бүр сэтгэл санаа нь зовнино. Тиймээс үр хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхан, аз жаргалтай амьдралынх нь төлөө ээж болгон өөрийнхөөрөө ямар нэгэн хэмжээгээр анхаарал тавьж ирээдүйнх нь амьдрал руу их, бага хэмжээгээр ордог. Мэдээж охиндоо, хүүдээ сайн хань заяагаасай гэж бодно шүү дээ. Ирж байгаа хүргэнээ миний охинд тохирох хүн мөн үү гэдгийг өөрийнхөө арга барилаар шалгаж байгаа ээж л дээ. Түүнээс хэрцгий балмад, танхай этгээд биш. Зохиол нь ерөнхийдөө амьдралын сайн, мууг биеэрээ туулаад үзчихсэн эмэгтэй хүний сэтгэл жаахан хатуурчихсан дүр байсан. Хүн зовлон их үзээд ирэхээр хатуураад байх юу байх вэ. Юмыг их нягталдаг, итгэл үнэмшил суутлаа юмыг шалгадаг болдог юм болов уу гэсэн ойлголт энэ дүрээс бодогдож, тэр тал руу нь аваачиж үзэгчиддээ хүргэх юмсан гэж ажилласан.

-Таны амьдралд ийм зүйл тохиолдвол яах вэ?

-Би ч одоохондоо хүргэн, бэртэй болоод тэднийгээ шалгаж үзээгүй л байна. Цаг ирвэл үзнэ ээ. Гэхдээ кинон дээрх шиг үзэхгүй л дээ. Мэдээж энэ ямар хүн бэ гэж харна. Охин, хүүг минь насан туршид нь сайн хань байж чадах нь уу, сэтгэл нь хувирахгүй хайрлаад явж чадах хүн мөн үү гэдгийг шалгана даа.

Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 48 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 50 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 51 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 53 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 57 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 59 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 1 цаг 1 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 2 цаг 24 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 2 цаг 31 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 2 цаг 32 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 2 цаг 35 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 2 цаг 38 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 2 цаг 41 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 2 цаг 43 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 2 цаг 44 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 2 цаг 46 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 4 цаг 45 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 4 цаг 46 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 4 цаг 46 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 4 цаг 48 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top