x

Автомашин, мотоциклуудын дуу чимээнд шалгалт хийж байна

Цагдаагийн байгууллагаас зам тээврийн осол, хэргийн улмаас иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө хохирохоос хамгаалах, урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын буруу дадал, хандлагыг өөрчлөх, зөв үйлдэлд уриалах чиглэлээр “Нэг зам-Нэг соёл” нөлөөллийн аяныг эхлүүлэн явуулж байна.

Энэ ажил арга хэмжээний хүрээнд иргэдээс гомдол мэдээлэл хүлээн авах тусгай дугаарын утсанд шөнө оройн цагаар иргэд оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулж спорт автомашин, мотоцикл сонирхогч залуучууд чанга дуу чимээ гаргаж байна гэх гомдол ихээр ирж байгаатай холбоотойгоор энэ төрлийн тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалтыг зохион байгуулж байна.

Оны эхний хагас жилд энэ төрлийн гомдол, мэдээлэл 88, зөвхөн өнгөрсөн долоодугаар сарын 25-наас 31-ний хооронд 34 мэдээлэл ирсэн байна.

2023 оны наймдугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнийн хугацаанд мотоцикл 42, спортын зориулалтаар тоноглосон байж болзошгүй 46 автомашиныг хөдөлгөөнд оролцох үед нь шалган, хариуцлага тооцох, зөвлөмж зааварчилга өгөх ажлыг зохион байгуулж 8 мотоцикл, 3 автомашины жолоочид хариуцлага тооцож, 10 автомашины гэрчилгээг түр хураан техникийн үзүүлэлтийг шалгаж байна.

Шалгалтаар спорт зориулалтаар тоноглосон автомашинтай нийтийн хэрэгцээний зам дээр аюултай үйлдэл хийх, дуу чимээ гаргах, мотоцикл сонирхогч залуус эрхийн үнэмлэхгүй, улсын бүртгэлийн дугааргүй, яндан, дуу намсгуур гэмтсэн, байхгүй, яндангаас гарах дуу чимээний түвшин MNS 4599 стандартад тогтоосон хэмжээнээс хэтэрсэн тээврийн хэрэгсэлтэйгээ хөдөлгөөнд оролцож байгаа асуудал илэрсэнд зөрчил тооцож арга хэмжээ авч байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Л.Оюун-Эрдэнэ өргөдлөө өгөхгүй, оронд нь АН, ХҮН-ыг засгаас явуулна гэв үү? 42 мин “Улаанбаатар марафон 2025”-ын бүртгэл маргааш дуусна 1 цаг 43 мин Ойн хөнөөлт шавжтай өндөг хусаж цуглуулах механик аргаар тэмцэж байна 1 цаг 48 мин Гамшгийн бэлэн байдал, хууль тогтоомжийн хэрэгжилтэд аудит хийж эхэллээ 1 цаг 59 мин "Урт цагаан" цэцэрлэгт хүрээлэнгийн далд зогсоолын ажил 95 хувьтай байна 2 цаг 5 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм дулаан 2 цаг 13 мин АТГ-т шалгагдаж буй "Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагч 16 ААН-ид газар олгожээ 2 цаг 32 мин Д.Ганбат: Огцруулах шаардлагад гарын үсэг зурахад бэлэн 3 цаг 9 мин Засгийн газрын тусгай санг нэгээр нэмнэ 3 цаг 20 мин Л.Оюун-Эрдэнэ: Мөнгө алга болохгүй, шалгагдаад гараад ирэх асуудал 4 цаг 1 мин МАН анхан шатны үүрүүддээ төв талбайд сөрсөн жагсаал зохион байгуулах үүрэг өгчээ 4 цаг 57 мин Тээврийн хэрэгслийн татвараа цахимаар төлж, цаг заваа хэмнээрэй 6 цаг 8 мин "Огцрох амархан" жагсаал зургаа дахь өдрөө үргэлжилж, иргэд болон УИХ-ын гишүүд шаардлага тавьсаар байна 7 цаг 14 мин Монголын хоёр уулчин Эверестийн оргилд амжилттай хүрлээ 7 цаг 15 мин Стандартын хууль шинэчлэгдэж, хэрэгжилтийн хяналтад иргэд, бизнесийн оролцоо нэмэгдэнэ 7 цаг 16 мин Монгол, Франц хоёр улс Парист харилцан ойлголцолд хүрч, хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 7 цаг 17 мин Улаанбурхан өвчний тохиолдол 2296 хүрч, нэг хүн нас баржээ 7 цаг 18 мин Барилгын салбарын шинэ 100 стратегийг танилцуулж, бүтээн байгуулалтын эринд уриалав 7 цаг 19 мин АН-ын удирдлагуудад хамтарсан Засгийн газраас гарах шаардлага хүргүүллээ 7 цаг 22 мин Гал түймэр, гамшгийн эрсдэл нэмэгдэж байна – иргэдийг анхаарал, болгоомжтой байхыг ОБЕГ уриаллаа 7 цаг 25 мин
iИх уншсан
Залуу үеийнхний ёс суртахууныг уландаа гишгэсэн нь Ерөнхий с... Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө Өчүүхэн хөдөлмөрчний агсам: МОНГОЛЧУУД АМРАХ ЭРХТЭЙ! Б.Жаргалан: Либерал арт боловсролын хамгийн том давуу тал нь... Нара уулын ямаа Д.Энхсайхан: Хамгийн том дарамт бол ажил олгогчид ногдуулдаг... МАН анхан шатны үүрүүддээ төв талбайд сөрсөн жагсаал зохион ... Макрон Европт Францын цөмийн зэвсэг тээвэрлэгч онгоц байрлуу... Монгол Улс 23 мянган цэргийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллага... Монголын жүдочид шинэ чансаагаар ДАШТ-д хүч үзэх эрхээ батал... Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад б... Б.Бат-Эрдэнэ: Бид гадаадын аль ч оронд хууль журмаа мөрдөх а... Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, ц... Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэ... Уругвайн Ерөнхийлөгч асан Хосе “Пепе” Мухика 89 насандаа таа... Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж бай... Өнөөдрийн цаг агаарын тойм: зарим газраар бороо, салхи ширүү...
Top