x

Т.Пүрэвхатан: Эмэгтэйчүүд өндөр зохион байгуулалт, үр дүнтэй ажиллаж чаддаг

“Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны тэргүүнийг сонгох сонгуульд нэр дэвшигч Т.Пүрэвхатантай ярилцлаа.

-Та анхан шатны эмэгтэйчүүдийн байгууллагыг удирдаад жил гаруй боллоо. Эндээс яриагаа эхэлье?

-Миний бие өөрийн итгэл үнэмшлээр Ардчилсан намын гишүүн болоод яг 10 дахь жилтэйгээ золгож байна. Энэ хугацаанд бүх шатны сонгуульд өөрийн чадах хэмжээнд намаа дэмжин оролцож ирсэн. Гэхдээ би албан тушаал горилж, намын гишүүн болоогүй. 2016 оны УИХ-ын сонгуулиар Ардчилсан нам ялагдахад төрийн ажлаа өөрийн хүсэлтээрөгч, намынхаа улс төрийн ажилд идэвхтэй оролцож ирлээ. Хэнтий нутгийн миньэмэгтэйчүүд надад итгэл үзүүлэн аймгийнхаа АЭХ-ны тэргүүнээр сонгогдон ажиллаад багагүй хугацааг өнгөрүүлсэн байна. Энэ хугацаанд намын анхан шатны нэгжийг болоод хамтын ажиллагааг бэхжүүлэх төв намаас зохион байгуулсан сургалт семинаруудыг тогтмол зохион байгуулж ирлээ. Анхан шатны нэгжид ажиллана гэдэг олон давуу талтай. Намын чадварлаг бүсгүйчүүд тэнд л байна. Тэд маань намынхаа ажилд чин сэтгэлээрээ оролцож, үнэхээр амьдрал ахуйгаа намдаа зориулсан эмэгтэйчүүд байдаг юм. Өнгөрсөн хугацаанд манай холбоо хүчирхийллийн эсрэг нийгмийн, төр засгийн анхаарлыгхандуулах үүднээс үнэхээр завгүй ажиллалаа. Ажлын хэсгийг миний бие ахалсан юм. Нийгэмд хүрсэн олон арга хэмжээнүүдийг амжилттай хэрэгжүүлж чадсан. Хийсэн ажлаа дүгнэж, ерөнхийлөгчийн ивээл дор хүчирхийллийн эсрэг хурал хийлээ. Нийгэмд тодорхой хэмжээний дохио өгсөн арга хэмжээ болсон гэж найдаж байна.

-Эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоог нэмэгдүүлэхийн тулд “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо” хэрхэн ажиллаж байна вэ?

-“Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо” бол олон жилийн түүхтэй ардчилал хүний эрхийн төлөө тэмцэгч намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага юм. Нийгмийн шударга ёсны төлөө, эмэгтэйчүүд хүүхдийн хүчирхийллийн эсрэг хамгийн идэвхтэй тэмцэгч ард түмний дуу хоолой нь болсон ТББ бол яах аргагүй “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”. Энэ дашрамд холбооны бүх гишүүд, дэмжигчиддээ баярлаж, талархаж явдгаа илэрхийлье.

-Та бол анхан шатны намын байгууллагын тэргүүн. Намын шинэчлэлийн хүрээнд “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны анхан шатанд ямар өөрчлөлт гарав?

-Намын гишүүний хувьд шинэчлэлийг шинэ эхлэл гэж харж байгаа. Бүх гишүүдийн оролцоог идэвхжүүлсэн, тэдний дуу хоолойг илүүтэй сонсох боломжийг олгож байгаа. Миний хувьд аймгийнхаа “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны тэргүүнээр сонгогдоод бүх сумдаар ажиллаж, анхан шатны хороодыг байгуулах, гишүүнчлэлийг нэмэгдүүлэх намын шинэчлэлийг танилцуулах, гишүүддээ хүрч ажиллахыг зорьсон. Эмэгтэйчүүд аливаад нэгдэж чаддаг, хамтарч багаар ажиллаж зорьсон зорилгодоо хүрч чаддаг, тууштай, урьд өмнө хэзээ ч байгаагүй өндөр зохион байгуулалт, үр дүнтэй ажиллаж байгааг харж байна.

-Таны ажлын нэг өдрийн төлөвлөлт, амьдралдаа баримталдаг зарчим юу вэ?

-Нэг өдрийн ажлын гүйцэтгэл маань нэлээн өндөр хувьтай шүү инээв Хувийн компанийнболоод намын ажил гээд их завгүй байдаг. Цаг ямагт зүгээр суухгүй байхыг өөртөө сануулж юм. Ажлыг дараа хийе гэж хойш тавьж байсангүй. Цаг бол үнэхээр л амьдралын хэмнэл юм даа. Цагийн хурд бол амьдралын хэмнэл юм. Ажилдаа ирээд хамгийн түрүүнд тэр өдрийнхөө ажлуудыг төлөвлөдөг. Ер нь бол энэ их хотын түгжрэлд төлөвлөлт л хамгийн чухал цагийн баримжаа. Би залуу хүн хөгжиж, суралцахыг хэзээ ч хойш тавьдаггүй. Охид залуустаа ч их уншихын ач тусыг сурталчилдаг. Ном уншина гэдэг бол тархины фитнесс. Хамгийн сүүлд Р.Чойномын “Нутгийн чулуу” номыг дахин харлаа. Олон жилийн өмнө уншиж байсан ном. Саяхан дахин уншлаа. Үнэхээр хэзээ ч утга агуулга нь алдагдаагүй бас улс төрд байгаа хүмүүс уншихад илүүдэхгүй л ном юм.

-Таны үнэ цэнэ юунд оршдог вэ, мөн хамгийн үнэтэй хөрөнгө юу вэ?

-Ээж аав, өвөө эмээгээс олсон багын хүмүүжил, олон жил сурсан эрдэм л гэж боддог. Надад байгаа үнэтэй хөрөнгө бол сурсан эрдэм, миний сайхан гэр бүл дээ. Залуугаасаа ханилсан хань минь, хоёр сайхан охин минь надад байгаа хамгийн үнэтэй өв хөрөнгө гэж боддог. Би эзэн Чингисийн өлгий нутагт төрж, өссөнөөрөө бахархдаг. Бурхан надад ихийг хайрласан. Дөнгөж сургуулиа төгсөөд төрд ажилласан. Ажлын гараагаа Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас эхэлж, нийслэлийн өмчийн харилцааны газар, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар, Эрчим хүчний зохицуулах хороонд хуулийн хэлтсийн даргаар тус тус ажиллаж байгаад 2017 онд төрийн ажлаа өөрийн хүсэлтээр өгсөн. Төрийн албанд тасралтгүй 15 жил ажилласан байна. Одоогоор Хэнтий аймгийн “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны тэргүүн, “Партнерс консалтинг” хуулийн фирмийн захирлаар ажиллаж байна.

-Таны эмзэглүүлдэг асуудал юу вэ?

- Миний эмзэглэдэг асуудал бол нийгмийн ядуурал, баян хоосны ялгаа юм. Бид ажилтай,орлоготой Монгол хүнийг дээдэлсэн сайхан нийгмийг байгуулахыг зорьж байна. Зөв хүн гэж миний эх орондоо үнэнч, эцэг, эхээ хайрладаг, багшийг хүндэлдэг, эх орноо хүндэлдэг хүнийг л хэлнэ. Ер нь нэг их том юм ярих хэрэггүй. Эцэг, эхээ хүндэлж, хайрладаг хүн хэзээ ч буруу зүйл хийхгүй. Эрдэм сургасан багшаа хүндэлдэг хүн хэзээ ч ухаангүй зүйл хийхгүй л гэж боддог. Эх орноо хайрладаг хүн бусдыг хайрлаж, муу муухай зүйл хийхгүй ийм л хүнийг зөв хүн гэж боддог доо.

demparty.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.178.204)
    Шаа шаа шаалтуур минь
    2020 оны 05 сарын 20 | Хариулах
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 47 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 49 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 50 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 52 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 56 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 58 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 59 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 2 цаг 22 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 2 цаг 30 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 2 цаг 31 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 2 цаг 34 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 2 цаг 36 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 2 цаг 40 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 2 цаг 41 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 2 цаг 42 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 2 цаг 44 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 4 цаг 43 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 4 цаг 44 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 4 цаг 45 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 4 цаг 47 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top