x

Б.Болор: Багшлах сайхан шүү дээ

УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан Б.Болор Монгол-Оросын хамтарсан III сургуульд тооны багшаар ажиллаж байхтай таарч бидний дунд хөнгөхөн яриа өрнөв.

-Сайн байна уу? Шавь нартайгаа бужигнаад сайхан байна уу?

-Багшлах сайхан шүү дээ. 2016 оны сонгуулийн дараа харьцангүй цаг зав чөлөөтэй болсон болохоор багшилж байна. Өмнө нь голдуу гадаад, дотоодын их сургуульд багшилж, лекц уншдаг байснаа энэ хичээлийн шинэ жилээс эхлээд дунд сургуульд багшилж байна. Орос III сургуульд долоо хоногтоо 20 гаруй цагийн хичээлтэй, бараг үндсэн багшийн хэмжээнд, их цагтайгаар ажиллаж байна. Орос III сургууль бол миний өөрийн төгссөн сургууль маань. Би бага байхын л багшлах мөрөөдөлтэй байсан. Том болоод ямар мэргэжилтэй болох вэ? гэж асуухад би “багш болно” л гэж хариулдаг байлаа. Би өмнө нь ч их, дээд сургуульд багшилж байсан. Энэ жил дунд сургуульд багшилж, өөрийнхөө хүсэл сонирхлыг дагасан ажил хийж байгаадаа туйлын баяртай байгаа.

-Хэддүгээр ангид ямар хичээл орж байна?

-Миний үндсэн мэргэжил эдийн засагч. Эдийн засаг, тооны талын хичээл зааж байна. Бага, дунд, ахлах ангиудад ордог. Ерөнхий боловсролын сургуульд хичээл заахад их гэгээлэг, сайхан байдаг юм байна. Хичээлээ орос хэл дээр, тогтсон программын дагуу зааж байна. Дунд сургуулийн сурагчид хүүхэд л болсон хойно дүрсгүйтнэ, сахилгагүйтнэ. Ялангуяа бага ангийн сурагчид маань хөөрхөн дэггүйтнэ. Тэр үед эвээр хэлж анхаарлыг нь татах гэх мэт аргуудыг хэрэглэнэ.

-Хичээл заахдаа хамгийн түрүүнд юунд анхаардаг вэ? Хүүхдүүдэд хичээл заах нь таны мөрөөдөл боловч туршлага бага шүү дээ?

-Хичээлээ аль болох сонирхлыг нь татах аргаар заахыг эрмэлзэж байна. Сурагчдаа дагуулж бяцхан аялал хийж нүдээр үзүүлэн таниулахын хүрээнд “Түмэн шувуут” өндөгний үйлдвэртэй танилцуулах, Төрийн ордонтой танилцуулангаа УИХ-ын гишүүдээр эдийн засгийн энгийн мэдээллийг яриулах гэх мэтээр аль болох хичээлийн агуулгыг баяжуулан заахад анхаарсан. Дээд сургуульд багшилж байсан. Дунд сургууль, дээд сургуулийн хооронд ялгаа бас бий. Надад дунд сургуульд заах нь илүү сонирхолтой сайхан байна. Тийм ч учраас би анх хичээлийн цөөхөн цаг авч эхэлсэн бол одоо хичээлийн цагаа олон болгож бараг үндсэн багшийн хэмжээнд хичээл ихтэй болсон. Тиймээс их, дээд  сургуульд лекц тавих, хичээл заах цагийнхаа хэмжээг багасгахаас аргагүй болсон.

-Та хаана мэргэжил эзэмшсэн бэ?   

-Би багаасаа л тооны хичээлд сонирхолтой, олимпиадад оролцоод явдаг хүүхэд байсан. Бельгийн Вант улсад Европын их сургуульд эдийн засагч мэргэжлийг эзэмшиж, мэргэжлээрээ ШУТИС-д магистрийн зэрэг хамгаалсан. Их сургуулиа төгссөн цагаасаа хойш их, дээд сургуульд багшилж лекц унших болсон доо.

-Төгссөн сургуульдаа ирэхэд хэрхэн угтав? Оросууд энэ тал дээр хэр вэ?

-Манай сургуулийн багш нарын ихэнх нь буюу 90 хувь нь орос багш нар. Сайхан хамт олон дунд ороод ирсэн болохоор эхнээсээ зарим нэг багштайгаа сайхан нөхөрлөөд эхэлсэн байна.

-Та чанга багш уу, эсвэл зөөлөн үү?

-Хатуу багшийн тоонд орохгүй байх аа. Миний уг хүний зан характер зөөлөн талдаа. Ажил дээр ч тэр би ер нь уурлаж уцаарлаад байдаггүй. Аль болох хүүхдүүддээ хэлж, тайлбарлаж ойлгуулахыг хичээдэг. Тэгээд болохгүй зүйл дээр яалт ч хэлнэ ээ бас. Ер нь багш бол ямар ч онцлогтой хүүхдийн аргыг нь олж хичээлээ заах ёстой. Аргыг нь олж болдог ч гэж ярьдаг.

-Хэдэн төгрөгийн цалинтай вэ? Танай сургууль бусад сургуулийг бодвол өндөр биз?

-Багш нарын авдаг цалинг л авч байна. Хүмүүсийн цалинг зарлаж яг тэд гэж хэлээд яахав. Төгссөн сургуульдаа өөрийн чадах чинээгээрээ тус дэм болж, нийгэм эдийн засгийн суурь, анхны мэдэгдэхүүнийг сурагчдадаа олгочих юмсан гэж зорилгоор багшилж байна даа.

-Саяхан багш нар цалингаа нэмүүлэхээр ажил хаясан. Багш хүний хувьд та энэ тэмцлийг дэмжив үү? Багш нар эсэргүүцлээ илэрхийлснийг та юу гэж харав?

-Манай Орос III сургуулийн хувьд хоёр улсын Засгийн газрын хоорондын комиссын гэрээ хэлэлцээрээр явдгийн хувьд багш нарын ажил хаялтад шууд утгаараа оролцож жагсаагүй л дээ. Гэхдээ багш нарын тэмцлийн хувьд хэлэхэд багш нарын цалинг нэмэх тал дээр санал нэгтэй байхаас аргагүй. Өнөөдөр эрх барьж байгаа нам буюу МАН мөрийн хөтөлбөр дээрээ багш нарын цалинг нэмнэ гэсэн амлалттайгаар сонгуульд оролцож байсан. Хоёр, гурван ч жилийн улсын төсөв хэлэлцэгдэхэд цалин нэмэхтэй холбоотойгоор амлалтдаа хүрч, ажиллаж чадсангүй. Тиймдээ ч багш нар эсэргүүцлээ илэрхийлсэн байх. Өнөөдөр инфляцийн түвшинтэй уялдан цалин хөлс нэмэгдэж явах ёстой. Гэтэл инфляци хоёр оронтой тоо руу орох хэмжээнд өсчихлөө, энэ нь багш нарт, амьдралд хүнд тусах нь тодорхой. Багш нар эрхээ хамгаалж тэмцэх нь зөв. Тэмцсэний эцэст ч тодорхой үр дүнд сая хүрсэн байх. Ер нь багш нарын ажил хөдөлмөр гэдэг маш хүнд шүү дээ. Хоёр, гурван ээлжээр хичээллэж буй сургуулиуд олон бий. Нэг ээлжээр ажиллаж байгаа би гэхэд багшийн ажлын ачааллыг мэдэрч байхад анги хэтрэлттэй олон хүүхэдтэй ангид хичээл зааж буй багш ямар их ачаалал дунд байх вэ гэдэг нь ойлгомжтой вэ. Цаашид ч багш нарын цалин хөлс нэмэх дээр төр засгаас анхаарахаас өөр арга байхгүй.

-Таны гэр бүлд багш хүн бий юу?

-Манай ээж багш хүн. Хөгжим бүжгийн дунд сургуульд олон жил багшилсан. Манай өвөө их сургуульд багшилж байсан. Тэгэхээр манай удамд багш нар байна аа гэж хэлж болно.

Б.ДОЛЗОДМАА " Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • ёхуо (124.158.107.12)
    ах нарынхаа гүзээг цүндийлгээд өөрөө ч гэсэн хусмийг нь долоогоод л долигнож долдигноод л явдаг хүн багш хийж чадах уу
    2018 оны 10 сарын 17 | Хариулах
  • Харсан хүн байна аа (175.38.117.60)
    Улс орон самралгүй ингаад багшаа хийгээд л явж байвал хичнээн сайхан, битий айлын хүүхдүүдийг алаг үзээд загнаж зодоод байгаарай хүүхдээ айхтар муухай зоддог юм билээ
    2018 оны 10 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 51 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 53 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 54 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 56 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 1 цаг 0 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 1 цаг 2 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 1 цаг 4 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 2 цаг 27 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 2 цаг 34 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 2 цаг 35 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 2 цаг 38 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 2 цаг 41 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 2 цаг 44 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 2 цаг 46 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 2 цаг 47 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 2 цаг 49 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 4 цаг 48 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 4 цаг 49 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 4 цаг 49 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 4 цаг 51 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top