x

Ц.Энхманлай: Рок хөгжим монгол хүний араншинтай зохицдог

“Харанга” хамтлагийн ахлагч, Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Энхманлайтай уулзаж, хамтлагийнх нь түүх мэт өнгөрсөн он жилүүдээр нь аяллаа.

-Хоёулаа уулзсаных би таныг яагаад рок хамтлаг байгуулсан талаар сонирхмоор байна л даа. Уншигчдад маань ч сонин байх болов уу?

-Я.Одсүрэн бид хоёрын мөрөөдөл л дөө. Үүнийгээ 1975 онд “Улаанбаатар” төмөр зам (хуучнаар Төмөр зам өртөө)-д “Ногоон гэрэл” нэртэй хамтлаг байгуулсан. Тэр үед ажилчид хамтарч хамтлаг байгуулдаг байсан шүү дээ.

-Бусдад мөрөөдлөө ярихад юу гэдэг байсан бэ?

-Шоолдог байсан. “Та хоёрын рок хамтлаг байгуулна гэж юу байсан юм” энэ тэр гэнэ. Бид хоёр тэр үгэнд нь улам шаралхаад л зүтгэхийг хичээсэн. 1977 онд Я.Одсүрэн, би дараа жил нь цэргийн албанд татагдсан. Гэхдээ албаа хаачихаад урлагаа орхилгүй “Соёмбо” чуулгад “Соёмбо” хамтлаг байгуулсан. Дараа нь улсын циркт хөгжимчнөөр ажиллахын зэрэгцээ “Цирк” нэртэй хамтлаг байгуулж байлаа. Ингэж тууштай хөдөлмөрлөсний эцэст 1989 онд “Харанга” хамтлагаа бүрдүүлсэн дээ.

-Яагаад заавал рок хамтлаг байгуулах болсон юм бэ?

-Би найман настайдаа хоёр ахаараа гитар тоглохыг заалгаж байлаа. Тэр үед нэг ах маань ЗХУ-ын Ленинград, одоогийн Санкт-Пепербург хотод баллетийн сургуульд сурч байсан юм. Тэр үед надад гадаадын од болсон олон хамтлагийн пянз, дүрстэй бичлэг явуулдаг байв. Түүнийг би эхэндээ сонирхон сонсч дараа нь бүр шунан дурладаг болсон. Энэ бүхэн намайг хамтлаг байгуулахад нөлөөлсөн. Тэгээд ч рок хамтлаг Монгол хүний араншинтай зохицдог.  

-Тэр үед “Соёл-Эрдэнэ”-ээс өөр рок хамтлаг байгаагүй юу?

-Байгаагүй. Жинхэнэ утгаараа рок уур амьсгалыг бүрдүүлсэн хамтлаг байсныг бүх хүн мэднэ дээ.

-“Харанга” анх байгуулагдахад Х.Лхагвасүрэнг Ц.Чулуунбат авчир­сан гэдэг байх аа?

-“Соёмбо” хамтлагийг байгуулахад Я.Одсүрэн, Н.Пүрэвдаш, Ц.Чулуунбат бид дөрөв байсан. Харин “Харанга”-ыг байгуулахдаа Х.Лхагвасүрэнг авсан. Бие даасан анхны “Амьдрал” тоглолтоос хоёр сарын өмнө шүү дээ. Дээрх тоглолтод бид “Томоотой хүн” гэдэг дуу хийх гээд хөгжим, шүлгээ зохиогоод бөөн ажил болж байлаа. Төд удалгүй сайхан ч дуу болсон. Дуучнаар Ц.Чулуунбат бид хоёр л байсан юм. Тоглолтын өдөр ойртоод бэлтгэлээ хийгээд байж байтал Ц.Чулуунбат “Би рок хамтлагт дуулж чадахгүй юм байна. Барууны рок хамтлагууд гоцлол дуучинтай байдаг. Надад гайгүй дуулдаг нэг дүү байгаа. Түүнийг дуучнаар авъя” гэсэн. Би ч “Тэгж бодож байгаа бол яах вэ. Юу ч гэсэн аваад ир. Шалгаж үзээд болбол авъя” гэсэн юм. Тэгээд л Х.Лхагвасүрэнг хамтлагийнхаа бүрэлдэхүүнд сонгосон.

-Х.Лхагвасүрэн тэр үед ямар залуу байв?

-22 настай хүүхэд байсан. Өөрөө цэргийн сургуульд трубачаар  ажилладаг байсан юм. Аав нь хүн элэглэж дуулдаг Ч.Хатанбаатар гэж хүн байсан шүү дээ. Энэ тал нь ч түүнийг урлагт ороход нөлөөлсөн байх.

-Та Х.Лхагвасүрэнгээс “Бүх насаараа бидэнтэй хамт байж чадах уу” гэж амлалт авч байсан гэдэг. Тэр үеэ эргэн дурсна уу?

-Энэ амлалт “Амьдрал” тоглолтын дараа болсон юм. Үзэгчид ч сайхан хүлээж авсан. Бид тоглолтоо тараад өрөөндөө орж баяраа тэмдэглэж байхдаа би бүгдээс нь “Та нар бүх насаараа хамт байж чадах уу” гэж амлалт авч байсан юм. Мөн салах нь битгий хэл “Түрүүлж нас барвал хувиа бодсонд тооцно шүү” гэж хүртэл ярьж инээлдэж байлаа.

-Х.Лхагвасүрэн зан аашийн хувьд ямар хүн бэ?

-Биднээс Х.Лхагвасүрэнг хүмүүс илүүтэй сонирхдог. Иймээс ингэж асууж байгаа байх. Яг үнэндээ өрөвч, цайлган сэтгэлтэй хүн. Хөндлөнгөөс харахад зарим нэг нь ширүүн зантай гэж боддог. Тийм хүн биш шүү дээ. 

-Танай хамтлагийг тэр үед хагас цэрэгжилтийн байдалтай байсан гэж сонссон. Энэ үнэн үү?

-Нэгийгээ нэг их шийтгээд байгаагүй ч ажлын хариуцлагатай байлгахын тулд тусгай дэгтэй болгох гэсэн юм. Бид цэрэгт байсан учраас түүнийгээ ч сайн ойлгодог. Тэр болгон хэн хэнээрээ юм хэлүүлээд байдаггүй. Тоглолт 19:00 цагт эхэлнэ гэж зарласан бол хөгжим тэр цагт л дуугарч байх ёстой. Хоёр цагийн бэлтгэл хийж байгаад таван минут завсарлаж тамхи татах нь татаж, цай уух нь ууж амжих ёстой. Амжихгүй бол тамхи, цайгаа орхиод л бэлтгэлдээ орно. Үүнээс ажлын хариуцлага ч хамаардаг. Хүний амьдралын зөв хэвшил цаг баримтлахаас эхэлнэ гэж би боддог. Одоо ч бид хэн нэгний тоглолтод оролцохдоо хамгийн түрүүнд очсон байдаг. Хуучны барил хэвшил болчихсон гэсэн үг л дээ. Хоцроод очвол бусдаасаа ичдэг.

-Танай хамтлаг гурван дуучинтай учир уран бүтээл улам чанаржих шалтгаан болдог байх? 

-Мэдээж шүү дээ. Ганцхан дуучин дуулах, гурван дуучин дуулах хоёрт их ялгаа бий. Мөн өөрсдийгөө амраахын зэрэгцээ сонсогчдодоо өөр өөр дуулалт сонсгох нь улам сонирхолтой болж байгаа хэрэг. Тэдний хүлээн авах байдал ч өөрчлөгддөг.

-Анх хамтлаг байгуулж байх үед тань манай улсад хөгжмийн найруулгын студи байгаагүй. Үүнийг хэрхэн зохицуулдаг байв?

-Эхний хугацаанд улсдаа бичүүлдэг байсан. Гэхдээ аливаа хамтлаг, дуучин олон давтамжтай бичүүлэх боломжгүй. Нэг л дуулаад гарна. Тиймээс сайн бичлэгтэй болохын тулд хувираа олон өдөр бэлтгэсний эцэст бичүүлдэг байсан. Харин гадаадад очиж бичүүлсэн нь 1991 он. Хамтлагаараа Москвагийн нэг дүүргийн мэргэжлийн хөгжмийн бичлэгтэй студид очиж найман дуу бичүүлсэн. Мэргэжлийн газар бичүүлэх эрс өөр юм билээ. Үүгээрээ манай хамтлаг улсаасаа анх удаа мэргэжлийн студид дуугаа бичүүлсэнд тооцогддог. Дараа нь Азийн их наадмын шоунд хүртэл оролцож байсан. Түүнчлэн 1997 онд ХБНГУ-ын Бонн хотод анхны хоёр цомгийнхоо бичлэгийг ч хийлгэсэн.

-Энэ хоёр цомгийг “Мерседес бенз” компани ивээн тэтгэсэн гэж сонссон ...

-Тийм. Энэ компани тухайн үед өөр улсын хамтлаг, дуучин байтугай өөрийн орныхоо урлагийн зүтгэлтнүүдээ ивээн тэтгэж байгаагүй. Дараа нь бидэнтэй нэг цомгийн ажилд хамтарч ажилласан.

-Тэр компанид та нар ямар хүсэлт тавьсан юм бэ?

-Санхүү чухал байсан болохоор зүгээр л “Хамтарч ажиллая” гэсэн хүсэлт тавьсан. Тэр үед тэд ямар нэгэн хариу өгөөгүй. Гэтэл биднийг эзгүй хойгуур ерөнхийлөгч нь студиэр ирж бүх дууг сонсч үзээд хамтран ажиллах зөвшөөрлөө ирүүлсэн байсан.

-Тэр боломжийг алдахгүйн тулд та нар улам хичээх шаардлагатай болсон байх даа?

-Тэгэлгүй яах вэ. Тэр том компани зөвхөн манай хамтлагийг л ивээн тэтгэж байна гэдэг бидэнд асар их хүч, урам өгсөн.

-Тэр үед нэг дууг хэдэн маркаар бичүүлдэг байсан бэ?

-Одоогийх шиг цомогт орох дууг тус бүрээр нь үнэлж бичдэггүй байсан юм. Нийт цагаар нь тооцно. Цаг нь 35 марк. 10 дуутай хоёр цомог бичүүлэхэд зургаан сар болсон. Цомгоо Австралид хэвлүүлсэн. Нийтдэээ 30-аад мянган марк болсон. Тэр үед энэ асар их мөнгө шүү. Ингээд бодоход бид урлагт их ч мөнгө зарцуулж, түүнийгээ хэд нугалахаар ихийг олсон байна. Алдсан нь ч бас бий.

-Энэ хугацаанд танай хамтлаг асар их уран бүтээлтэй болсон. Аливаа зүйл мөнх байдаггүй болохоор уран бүтээлээ өвлүүлэх залуус бэлтгэсэн үү?

-Энэ асуудлыг ярихад уран бүтээлийг улсынхаа фонд болон хувийн архивт хэрхэн үлдээхээ ярих хэрэгтэй. Цомог, тоглолтын хувийн бичлэг, сонирхогчдын бичлэг зэргийг цуг­луулж хувийн архивтаа үлдээнэ. Манай уран бүтээлийг залгамжлах хамтлаг байлаа ч бид нар шиг 20 гаруй жил үхсэн ч, сэхсэн ч хамтдаа байж чадах залуус гарч ирэх нь эргэлзээтэй. Тиймээс бид залуу уран бүтээлчдийг дэмжиж ажиллана уу гэхээс уран бүтээлээ хэн нэгэнд өвлүүлэхгүй ээ.

-Танай хамтлаг 20 гаруй жил болохдоо олон сонсогчтой болсон. Мөн бүл нэмэгдсэн. Одоогоор өвөө болсон хүн байгаа юу?

-20 гаруй жилийн өмнөхийг өнөөдөртэй харьцуулахад туршлага, мэргэжлийн хувьд асар их хөгжил дэвшилт нэмэгдсэн. Зарим нь хэд хэдэн хүүхэдтэй болж бүл нэмсэн. Харин өвөө болсон нь Я.Одсүрэн.

-Таны хүү “Жакал” нэртэй хамтлаг байгуулсан. Одоо хамтлаг нь байгаа юу?

-Одоогоор тарсан. Гэхдээ зарим гишүүнтэйгээ уран бүтээлээ үргэлжлүүлэн хийх гэж байгаа гэсэн. Би ч зөвлөж байгаа.

-Танд шавь орох хүсэлтэй залуу олон байдаг уу?

-Ийм санал байнга ирдэг. Гэвч надад сургалтын танхим нээгээд шавь бэлтгээд явах зав гарахгүй юм.

-Гэхдээ цөөн ч гэсэн шавьтай болсон байлгүй дээ?

-Байгаа. Нэг нь Японы нөгөө нь Өвөрмонголын хүн. Тэд улсдаа хамтлаг байгуулаад уран бүтээлээ хийж байгаа гэсэн.

-Та тоглож байгааг нь харсан уу?

-Өвөрмонголд тоглолтоор явж байхдаа таарч нэг удаа хамтран тоглосон. Гайгүй тоглодог болсон байна билээ. 

-Монгол залуусаа яагаад шавиа болгодоггүй юм бэ. Чадвартай залуус олдохгүй байна уу?

-Олдохгүйдээ биш л дээ. Гардаж суухгүй байна.

-Та гэр бүлийнхээ хүнийг танилцуулаач?

-Г.Наранцэцэг гэдэг. Цахилгаан техникийн мэргэжилтэй. 1974 онд Төмөр замын техниккумд сурч байхдаа танилцаж хоёр жилийн дараа гэр бүл болсон. Бид Оргилболд, Ариунболд гэдэг хоёр хүүтэй.  

-Урлагийн хүний эхнэр мэдээж урлагт дуртай биз?

-Дуртай. Намайг гадаад, дотоодод олон хоногоор явахад ар гэрээ сайн авч явсаар байгаад нь танай сайтаар дамжуулж баярласан сэтгэгдэлээ илэрхийлье.

-Ярилцсанд баярлалаа. Цаашдын уран бүтээлд тань өндөр амжилт хүсье.

Эх сурвалж: mnb.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 50 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 52 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 53 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 55 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 59 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 1 цаг 1 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 1 цаг 2 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 2 цаг 25 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 2 цаг 33 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 2 цаг 34 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 2 цаг 37 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 2 цаг 39 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 2 цаг 43 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 2 цаг 45 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 2 цаг 45 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 2 цаг 47 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 4 цаг 46 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 4 цаг 47 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 4 цаг 48 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 4 цаг 50 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top