x

Монголын аялал жуулчлалын салбар арай гэж нэг суурин дээрээ суув

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэдэн жилийн өмнө “Монгол Улс жилд 400 сая жуулчин авдаг болно” хэмээн ам халаад ам руугаа алгадуулж байсан цаг саяхан. Түүгээр ч зогсохгүй 400 сая жуулчиндаа үзүүлэхээр Хэнтий аймагт барьсан хэдэн цементен овоолгынхоо заримыг буцааж буулгаж, бариулсан компаниасаа зардлыг нь буцаан татаж төсөвт суутгасан ч тохиолдол гарсан.

Гэсэн хэдий ч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр манай аялал жуулчлалын салбар агаарын тооноосоо халширч, арай гэж суурин дээрээ сууж эхэлж байна.

Тухайлбал, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ сар шинийн дараа news.mn сайтад өгсөн ярилцлагадаа Биднийг тойрсон дөрвөн бүсэд 238 сая жуулчинтай. Бид нэг саяыг нь татах боломжтой" хэмээн ярьсан байна. Харамсалтай нь энэ нь манай аялал жуулчлалын салбарынхны 15 жилийн өмнөх "мөрөөдөл" юм.

Сануулахад, 2008 онд С.Баярын Засгийн газар байгуулагдаад анх удаа аялал жуулчлалын асуудал хариуцсан яамтай болсны дараа БОАЖ-ын сайд Л.Гансүх “Манай аялал жуулчлалын компаниуд жилд 400-500 мянган жуулчин авч байна. Ядаж жилд сая жуулчин авдаг болчихвол аялал жуулчлалын салбар бүхэлдээ сэргээд ирнэ” хэмээн төлөвлөж, хил орчмын аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлэх талаар ярьж явлаа.

Гэвч Б.Бат-Эрдэнэ сайдын сүүлд өгсөн ярилцлагаас харвал манай аялал жуулчлалын салбар 15 жилийн өмнөхөөсөө огтхон ч ахиагүй, харин ч агшсан шинжтэй байна. Тодруулбал, коронавирусын өмнөх жил буюу 2019 онд Монгол Улс хамгийн их буюу 577 мянган жуулчин авсны 168 мянга нь БНХАУ-аас жуулчны визээр орж ирсэн хятад ажилчид байдаг юм байна.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сонсголонгийн гүүрний засвар дуусч, зорчих хөдөлгөөнийг нээлээ 5 мин ЦЕГ-ын дарга Т.Сүхболд, ТЕГ-ын дэд дарга С.Хүдэрчулуун нарт Бригадын генерал цол хүртээв 47 мин Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарцыг зургаадугаар сард нээнэ 56 мин Цастай өдрийн Даланзадгад 1 цаг 33 мин УИХ дахь намын бүлгүүд хуралдана 1 цаг 57 мин АНУ, Хятадын төлөөлөгчид хиймэл оюун ухааны талаар хэлэлцээ хийнэ 2 цаг 15 мин Халхын голын дайны ялалтын 85 жилийн ойн нээлт ирэх сарын 12-нд болно 2 цаг 29 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан 2 цаг 45 мин Ираныг шаналган Израиль руу аврал эрэв Уржигдар 13 цаг 00 мин Их Британийн хаан III Чарльз олон нийтийн үйл ажиллагаандаа эргэж орно Уржигдар 12 цаг 17 мин Зургаан нам, нэг эвсэл УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ өглөө Уржигдар 11 цаг 36 мин Австри Улс болон Улаанбаатар хот эрчим хүч, эрүүл мэнд, нийтийн тээврийн салбарт хамтарна Уржигдар 11 цаг 32 мин У.Хүрэлсүх: Хүүхэд залууст эх оронч үзэл олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ Уржигдар 10 цаг 37 мин Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр Оросыг дэмжиж, хүнсний хараат байдал руу түлхэж байна Уржигдар 10 цаг 19 мин Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ? Уржигдар 10 цаг 01 мин Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан Уржигдар 09 цаг 51 мин Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон байна 2024-04-26 Эх нялхсын эмч нар 9 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа 2024-04-26 Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж засна 2024-04-26 ПАРИС 2024: Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн төрлүүдийн бүрэлдэхүүнийг зарлав 2024-04-26
iИх уншсан
"Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичла... Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр... Эрх чөлөөний үнэ цэнэ Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ? Эх нялхсын эмч нар 9 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа... Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арил... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... ПАРИС 2024: Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн т... Ираныг шаналган Израиль руу аврал эрэв Зүүн 4 замаас Нарантуулын уулзвар хүртэлх хэсэгчлэн хааж зас...
Top