x

Шувууны халдлага хэрхэн болсон тухайд

Өнгөрөгч долоо хоногт нийгмийн сүлжээнд шуугиан тарьсан “Шувуу үүрээ засах гэж төмөр утас зууж яваад богино холбоо үүссэн. Хэрэгтэн нас барсан учраас хэргийг хаасан байна” гэдэг яриа үнэн байсан уу? Эсвэл үлгэр ярьсан, өлгөж егөөдсөн үү? Хариултыг “Цензургүй яриа” нэвтрүүлгийн үргэлжлэлээс үзэж болно.

Ер нь бол 2018 оны есдүгээр сарын 15-ны өдрийн 09 цаг 55 цаг 55 минутад дулааны IV цахилгаан станцын ил хуваарилах байгууламж дээр 220 кВт-ийн гуравдугаар системийг захиалгын дагуу хүчдэлээс салгах явцад сэлгэн залгалтын алдаа гарснаас станц “0” зогсолт хийж, ачаалал бусад станцууддаа нөлөөлсний улмаас систем тэр чигээрээ “0” зогсолт хийснийг “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-ийн захирал асан Ж.Осгонбаатар тайлбарлав. (2016 оны есдүгээр сард түүний ажлыг хүлээж авсан шинэ захирал авлигын хэргээр шалгагдаж, станцыг үүрэг гүйцэтгэгч удирдаж байгаа аж)

Ил хураарилах байгууламж гэдэг нь “Цахилгаан түгээх сүлжээ” компанийн харьяа 220, 110 кВт-ийн хуваарилах байгууламжууд аж. Дулаанц цахилгаан станцууд тэдэнд цахилгаан үйлдвэрлэж өгөөд, тэд цааш нь хэрэглэгчдэд нийлүүлдэг гэсэн үг. Дамжуулах компани нь зарим тоноглолоо солих, засвар үйлчилгээ хийхийн тулд урьдчилан захиалга өгч, ТЭЦ-4 захиалгын дагуу цахилгааныг тасалж, хязгаарлаж, сэлгэн залгалтыг хийдэг байна. Энэ явцад техникийн алдаа гарснаас улс даяараа цахилгаангүй болжээ. 

Харин шувуутай холбоотой түүх үүнээс гурван жилийн өмнө юм байна. Хүмүүс мартсан байж магадгүй ч 2015 оны тавдугаар сарын 24-нд дамжуулах компанийн Гачуурт дахь салбар дээр мөн осол гарч, улсаараа цахилгаангүй болж байжээ. Ослын газар дээр ажилласан цагдаа, онцгой байдлын хүмүүс “Шувуу үүрээ засах гэж төмөр утас зууж яваад богино холболт үүсгэж, систем “0” зогссон. Хэрэгтэн нас барсан учраас эрүүгийн хэргийг хаалаа” гэсэн байна.

Харин ҮАБЗ-ийн Ажлын албаны эрчим хүч хариуцсан реферэнт Б.Баттулга (Цензургүй яриа нэвтрүүлгийн зочин) энэ тухай “мэргэжлийн байгууллагыг мэргэжлийн бус хүмүүс удирдах болсноос шат шатандаа салбарт ажиллаж байгаа инженер техникийн ажилтнуудын идэвхи буурч, ажиллагсдын мэдлэг ур чадвар, салбарын аюулгүй байдалд нөлөөлж байна” гэв. Мэргэжлийн байгууллагуудыг мэргэжлийнх нь хүмүүсээс холдуулж, улс төрийн томилгоо хийдэг явдал эрчим хүчний салбарыг ч тойроогүй. Салбараа мэдэхгүй хүмүүс дээшээ тайлангаа өгөхдөө бодит мэдээллийг яамнаасаа нууна, яам нь УИХ, Засгийн газарт тайлагнахдаа бас дахин цензурдээд бодлого гаргах түвшинд бодитой мэдээлэл барагтай бол очдоггүй аж. Дээрээ ийм байхад доор ажиллаж байгаа хүмүүс “шувуунд ял тохоод” өнгөрөх нь энүүхэнд л дээ.

Мэргэжлийн яам дээр бодлогын зөвлөл, сайдын зөвлөл, шинжлэх ухаан технологийн зөвлөл хуралдах гэхээр компанийн захирлууд ирдэггүй, ТӨХ-ноос хурал зарлахаар гүйгээд очдог гэнэ. Учир нь тэднийг албан тушаалд томилдог газар нь ТӨХ, салбарын яам зөвхөн санал өгөх эрхтэй болсон. Намын нэрээр албан тушаалд очсон мэргэжлийн бус нөхдөд өөрийг нь томилсон хүний өмнө бөхөлзөх чухал болхоос салбарын асуудал падгүй байдаг гэсэн үг. Тэгээд ч мэргэжлийн бус хүн мэргэжлийн хүмүүстэй суугаад ярья ч гэхнээ хэлийг нь ойлгохгүй биз.

Сая болсон ослын тухайд салбарын сайд нь хүртэл сэлгэн залгалт хийсэн нэг монтёрын тухай л яриад байгаа. Техникийн алдаа байхгүй, хүний хүчин зүйлээс болсон гээд. Гэтэл хаа байсан Гачууртад богино холбоо үүсэхэд маш олон шаталсан хамгаалалтыг даваад IV цахилгаан станцыг тэр чигээр нь зогсоож байгаа нь манай эрчим хүчний систем бүхэлдээ маш эмзэг байдалд байгаагийн илрэл гэдгийг реферэнт Б.Баттулга тайлбарлаж байна.

Манай эрчим хүчний системийн “статик болон динамик тогтолцооны тооцоолуурыг хамгийн сүүлд 1973, 1985 онуудад хуучин ЗХУ-ын мэргэжилтнүүд хийж өгсөн” гэнэ. Энгийнээр хэлбэл системийн ачааллах горим юм болов уу даа. Гэтэл 1985 оноос хойш он өнгөрлөө, Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ, шугамын урт хэд дахин, хэдэн хувиар өссөн билээ? 330 сумд руу татсан шугам, 30 гаруй жилийн турш ашиглалтад оруулсан барилгуудаа тооцоод үзэхэд л асар их өсөлт гарна.  

Өнгөрсөн онд гэхэд манай улс түүхэндээ анх удаа 1081 мВт-ын хэрэглээтэй болсон. Энэ үеэр манай эрчим хүчний үндсэн болон туслах тоноглолууд ямар ч нөөцгүй ажилласан байна. Эргэдэг бүх юм эргэсэн гэсэн үг. ОХУ-аас ч импорт авсан, зарим шугамууд дээр тултал нь авсан. Энэ өвөл хэрэглээ дахиад ч нэмэгдэх болно. Сая болсон осол хэрэв өвлийн ид ачааллын үед гарвал тавхан цагийн дотор Улаанбаатар хот тэр аяараа хөлдөх нь байна. Дахиад эрчим хүчний шинэ эх үүсвэр, V цахилгаан станцын асуудал...

Үргэлжлэл бий.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаанд илтгэл тавина 1 цаг 57 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 2 цаг 5 мин Г. Билгүүн: Нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулж, 156 автобусаар парк шинэчлэлт хийнэ 2 цаг 9 мин Хүн худалдаалах гэмт хэргийг шүүхээр шийдвэрлэлээ 2 цаг 13 мин УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 7-нд эхэлнэ 2 цаг 56 мин У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун зэрэг 9 асуудлаар тохиролцжээ 3 цаг 40 мин Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв 3 цаг 48 мин С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй 4 цаг 7 мин Why is the SCO solution for global governance drawing wide attention 5 цаг 39 мин Хотын даргын “зуу хоног” дөхөж байна 6 цаг 13 мин Израилын дайралт эхэлснээс хойш 174 509 хүн шархаджээ 6 цаг 26 мин Тайланд руу монгол иргэд 30 хоногийн хугацаанд визгүй зорчино 6 цаг 35 мин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 6 цаг 39 мин Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо 7 цаг 30 мин Норвегийн хаан Хокон VIII тангараг өргөлөө 7 цаг 42 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа 7 цаг 47 мин BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ 22 цаг 53 мин С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл байхгүй бол даруйхан сулла, та Үндсэн хууль зөрчөөд байна 23 цаг 1 мин Улаанбаатарт шөнөдөө 17 хэм дулаан. Үүлшинэ, бороо орохгүй 23 цаг 15 мин Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 23 цаг 24 мин
iИх уншсан
“Лхүмбийн хэрэг”-ийн цаад учир С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... МАН-ын гишүүд Их тэнгэрт ийнхүү хэлэлцэж, МАН-даа дахин хэрү... “Урьхан” Б.Чинбатын цагдаа, шүүхэд угсарсан картель “соошил ... Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ... Иран, Оман Ормузын хоолойд түр гарц байгуулах тохиролцоонд х... “Урьхан” Б.Чинбатад үйлчилдэг Ч.Алдар шүүгчийн андуурсан дуу... Б.Жаргалан: Эрх баригчид улайм цайм худлаа хэлдэг болчихоод ... Өдөр тутмын хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхгүй бо... Газрын тухай, газрын төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтэд ауд... Жуковын “Махны машин” Канадтай яагаад ч зөвшилцөлд хүрч чадахгүй байна гэв Бүх Японы гурван удаагийн аварга Косүкэ Машияама Монголын нэ... Европын Холбоонд элсэх эсэхээ исландчууд шийднэ Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа Ляонин мужийн 70 гаруй компани Монголд хүрэлцэн ирж, бизнеси... COP17 өндөрлөж байна М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Н.Учралын 9×9=81 нажид
Top