x

Айн Рэндийн хайрын философийн тухай ярилцлага

Америкчүүдийн “Хоёр дахь Библи” гэгддэг “Атлантын нуруу тэнийв” романы зохиолч гэдгээр бидний сайн мэдэх философич Айн Рэндийн хамгийн алдартай ярилцлагыг орчуулан хүргэж байна. Түүний “Эх сурвалж”, “Бид амьд хүмүүс”, “Атлантын нуруу тэнийв”, “ Сайтар эргэцүүл” зэрэг бүтээлүүд манайд хэвлэгдсэн билээ. 1959-1960 онд хийгдэж байсан хамгийн нэр хүндтэй ярилцлагын нэвтрүүлэг болох Майк Уоллесийн нэвтрүүлэгт тэрээр хайр ба аз жаргалын тухай хэрхэн хуваалцсаныг хүлээн авна уу. 

Related image

-Айн Рэнд, та аль нутгийн хүн бэ ? Та бага зэрэг аялгатай ярих юм … ?

-Орос уу?

-Та Орост төрсөн үү? 

-Тийм ээ.

-АНУ-д хэзээ ирсэн бэ? 

-Гучаад жилийн өмнө.

-Таны философийн үзэл баримтлал хаанаас төлөвшсөн юм бэ? 

-Надад хамгийн их нөлөөлсөн философич гэвэл зөвхөн Аристотелийг л хэлж чадна. Харин өөрийн үзэл бодлоо би өөрөө төлөвшүүлсэн. 

-Та гэрлэсэн үү? 

-Тиймээ, гэрлэсэн.

-Таны нөхөр ажилчин уу?

-Тэр зураач. Франк О’Коннер гэдэг.

-Зураг зураад л амьдралаа залгуулдаг гэж үү?

-Одоохондоо зөвхөн суралцаж байгаа. 

-Түүнийг төр засгаас үнэлдэг үү? 

-Одоогоор бол үнэлээгүй л байна. 

-Тэгвэл та л түүнийг дэмждэг байх нь. 

-Энэ бол түүний ажил шүү дээ. Шаардлага гарвал дэмждэг ч тэр бүр гардаггүй. 

-Түүнд туслах үед санал зөрөх, зөрчилдөх үе байдаг уу? 

-Үгүй дээ. Учир нь би нөхрөө байгаагаар нь хайрладаг. Түүний хүссэн үед нь туслах нь миний өөрийн хүсэл учраас тийм зүйл тохиолддоггүй. Үүнд ямар нэг золиос юм уу, төлөөс шаардлагагүй. Би хувь хүний үнэ цэнийг эрхэмлэдэг. Миний үзлээр, хүн өөрийнхөө аз жаргалыг өөрөө бүтээх ёстой. Гол нь хувь хүн бусад хүмүүс өөрсдийгөө хаяж түүнийг жаргалтай болгох юм уу, хувь хүн өөрийгөө гаргуунд нь гарган байж бусдын сайн сайхны төлөө явж, тэднийг жаргалтай болгох золиос биш гэдгээ санах ёстой. 

-Хүн яагаад өөрийн хүрээллийн хүмүүсээ хүсэл зоргоороо хайрлаж болохгүй гэж ? Христос болон бусад түүхэн дэх олон удирдагч нар “Хүн бүрийг ижил тэгш хайрлахыг” сургасаар ирсэн шүү дээ. Харин таныхаар энэ хайрыг ёс суртахуунгүй гэж байх шиг ?

-Хүн бүрийг ижил тэгш хайрлах нь ёс суртахуунгүй гэхээсээ илүүтэйгээр боломжгүй зүйл юм. Учир нь ингэснээр та бүх хүнийг ялгалгүйгээр хайрлахтай адил. Та бүх хүнийг ямар ч байсан юу ч болсон утга учир, мөн чанарыг нь үл хамааран хайрлана гэсэн үг. Тэгэхээр үнэндээ хэнийг ч хайрлахгүй байгаа хэрэг. 

-Таны номд өгүүлсэнээр, хайр яг ажил хэргийн гэрээ хэлэлцээртэй төстэй гэсэн байсан. Хайр хувийн ашиг сонирхолоо хангах зүйл гэж үү?

-Би танаас асууя. Хувийн сонирхолгүй хайр ямар байх вэ? Зүйрлэвэл, залуу сүйт бүсгүйдээ ямар ч хувиа хичээх үзэлгүйгээр “Би зөвхөн чиний л сайн сайхны төлөө чамтай сууж байна. Надад бол ямар ч сонирхол алга. Гэхдээ л би хувиа хичээгч биш болохоор чамтай гэрлэе” гэж хэлбэл юу болох вэ? 

-Тэр өөрийгөө золиослож байна.

-Хэнд ч мэдээж таалагдахгүй. Тэгэхээр л хайр бол ажил хэргийн хэлэлцээр юм. Ямар ч ажил хэрэгт өөрийн гэсэн болзол болон үргэлжлэх хугацаа гэж бий. Хайрын хувьд энэ нь мөн чанараас нь хамаарна. Бид бусдад юу өгснөөсөө эсвэл бусад хүмүүс бидэнд юу өгөхөөс үл хамааран тэднийг хайрлах ёстой. Бусдын мөн чанар, үнэ цэнийг нь хайрлах ёстой. Хариу нэхэлгүй шүү дээ. Бид бусдыг ямар ч ялгаваргүйгээр хайрлах боломжгүй. Хайрыг хүртэх ёстой хүнийг л хайрла. Хүн хайрыг хүсч, хүссэнээ хүртэхийн тулд дутагдалаа засдаг. Тэгээд хайрлагддаг. Эсрэгээрээ хичээж олж аваагүй зүйлдээ үр дүн хүлээх нь утгагүй хэрэг. 

-Тэгэхээр чинь маш цөөн хүмүүс л хайрлагдах эрхтэй болно биз дээ? 

-Харамсалтай нь маш цөөн. Гэхдээ энэ үүд хаалга түүнийг хүртэх эрхтэй бүгдэд нээлттэй. Энэ л миний санал болгох ёс суртахууны тухай баримтлал юм. Хүн хайрыг хүртэхийн тулд хичээх л ёстой.

-Таныхаар бид бүгд л мөн чанартаа хувь хүн хэрнээ, ах дүүсийнхээ нэг хэсэг байх боломжтой гэж үү ? 

-Өнөөг хүртэл хэн ч хүн яагаад ах дүүстээ үйлчлэх ёстойг хэлээгүй. Та эргэн тойрноо ажиглавал хувь хүн ахан дүүстээ үйлчилснээсээ болж, өөрийгөө үгүй хийж байна. 

-Танд сүсэг бишрэл, итгэл үнэмшил үгүй гэж үү?

-Бишрэл гэнэ ээ? 

-Зөвхөн өөртөө л итгэнэ гэж үү?

-Тиймээ, надад итгэл үнэмшил бус үзэл бодол бий. Би юунд ч итгэдэггүй. Зөвхөн үзэл бодлоо л баримталдаг.

-Ярилцсанд баярлалаа. Өнгөрсөн 2000 жилд түүнээс тэс өөр философичдын үзэл баримтлал ноёрхсон билээ. Харин Рэнд хатагтайн үзэл дэлхий даяар түгвэл томоохон өөрчлөлт авчрах нь лавтай. Олон нийтийн сонирхлыг тун ихээр татсаар байгаа нэгнийг урьсандаа баяртай байна. Дүгнэлтийг танд үлдээе. 

1959 оны 2-р сарын 25
Эх сурвалж: brainpickings.org

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 8 цаг 38 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 8 цаг 40 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 8 цаг 41 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 8 цаг 43 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 8 цаг 47 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 8 цаг 49 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 8 цаг 50 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 10 цаг 13 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 10 цаг 21 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 10 цаг 22 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 10 цаг 25 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 10 цаг 27 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 10 цаг 31 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 10 цаг 33 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 10 цаг 34 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 10 цаг 36 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 12 цаг 34 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 12 цаг 35 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 12 цаг 36 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 12 цаг 38 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top