x

Л.Эрдэнэболд: Эртний түүх дурсгалтай хот суурингуудаа ашиглаж аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой

Зураг: Хар бухын балгас Булган аймаг Дашинчилэн, IX-X зууны Киданы үед хамааруулдаг.

Монголын эрт, дундад үеийн түүхэн хот суурингуудыг цогцоор нь судлах, шинэ мэдээлэл, судалгааг нэгтгэх зорилгоор Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгээс “Нүүдэлчид ба хот суурин” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг гурван өдөр амжилттай зохион байгуулав.

Эрдэм шинжилгээний хуралд ОХУ, БНХАУ,  Герман, Польш, БНСУ зэрэг улсын 27 судлаач оролцож, судалгааныхаа сонирхолтой мэдээллээс хуваалцаж, илтгэл тавьсан нь ихээхэн сонирхол татав.

Сүүлийн үед хот суурины талаарх судалгааг зөвхөн малтах бус, геофизик, сансраас судалдаг болжээ.  Хамгийн гол нь судлахдаа тухайн хотод оршин сууж буй иргэдийн дундаж наслалт, идэж, ууж байсан зүйл, амьдралын хэв маяг, байшин барилга нь ямар байсан, хаад ноёдоос жирийн иргэд хүртэл ямар амьдралтай байсан талаар судалжээ.
 
Ингээд ШУТИС-ийн багш, археологич, доктор, профессор Л.Эрдэнэболдтой ярилцлаа.
 
“Нүүдэлчид ба хот суурин” олон улсын эрдэм шинжилгээний хурлын гол зорилго юу байв. Хурлаас гарах үр дүн?
 
-Гадаад дотоодын нийлсэн нийт 27 судлаач судалсан хот суурингуудынхаа судалгаагаар илтгэл тавилаа. ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгээс зохиож байгаа энэ эрдэм шинжилгээний хуралд манай эрдэм шинжилгээний хамтарсан баг буюу Монгол Оросын хамтарсан Төв азийн нүүдэлчдийн хот суурин төслийн хүрээнд сүүлийн 5 жилийн хугацаанд Монгол Улсад малтлага хийсэн Хүннүгээс Хятаны үе хүртэлх хэд хэдэн хотын малтлага судалгааны үр дүнг танилцуулсан.

-Эртний хотуудыг ярихдаа гол нь биш малтлага судалгаа хийж он цаг тоололыг тогтоох нь чухал гэлээ?

-Энэ удаагийн хуралд Монгол Улсад археологийн судалгаа тэр дотроо нүүдэлчдийн байгуулсан хот суурины судалгаа хийдэг голлох судлаачид хүрэлцэн ирснийг харсан байх. Тийм учраас энэ судлаачдын судалгааны үр дүнг нэгтгээд эцэст нь Монголын нүүдлийн нийгэмд хот гэдэг зүйл маань ямар үүрэгтэй байсан юм. Хэдийн үед бий болсон юм. Хотууд ямар бүтэц зохион байгуулалттай байсан бэ. Дээрээс нь нүүдэлчдийн дунд хотжилт гэж ямархуу маягтай явагдаж ирсэн бэ гэдгийг тодруулж гаргах нь хурлын зорилго юм.

-Танай баг хаанахын ямар эртний хотуудыг судлаж байгаа вэ? 

-Эхний хот бол Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутагт байгаа Тэрэлжийн Дөрвөлжин гэж хот бий. Энэ хотод 1920-иод оноос хойш анх судлагдсан. Сүүлийн 10 жилд ОХУ-ын эрдэмтэдтэй хамтран өргөн хүрээнд судалсан. Тухайлбал, холбогдох он цаг, барилгын материал, ямар хүмүүс аж төрж байсан, хэр удаан хугацаанд хүмүүс амьдарч байв, барилга байгууламжийн бүтэц зохион байгуулалт нь ямар байв зэргийг судалсан.

Энэ Тэрэлжийн Дөрвөлжин хот бол Хүннүгийн тахилын байгууламж гэж үздэг байсан. Сүүлийн үеийн судалгааны үр дүн илэрч байгаа олдворыг нь хөрш зэргэлдээ орны бусад олдворуудтай харьцуулж үзэхэд энэ хот маань Тахилын байгууламж гэхээсээ илүүтэй төв хаад ноёд, язгууртны өвөлжөөний орд харш байсан юм боловуу гэж сэтгэгдэл төрсөн. Яагаад гэвэл хотыг барьсан материал, газрыг сонгосон сонголт зэргийг харвал хаад ноёдын орд өргөө байсан юм шиг. Нөгөө нэг судалсан хотын онцлог их сонин.

-Ямар хот вэ?

-Бидний малтлага хийж байгаа нөгөө нэг хот нь Төв аймгийн Заамар сумын нутагт байрлах “Хэрмэн дэнж” гэж нэртэй балгас бий. Энэ хотыг анх 2002 онд нээж олоод 2005 оноос хойш тасралтгүй судалгаа хийж байна. Сүүлийн 3 жилд хийсэн судалгааны үр дүн бол соёлын давхрагтай хот байх боломжтой юм болов уу.

Яагаад гэвэл хотын хамгийн доод хэсгээс буюу зарим газраас илэрч байгаа ваар сав нь Түрэгийн үед холбогдож байгаа. Харин зарим газраас нь илэрсэн олдвор нь Уйгарын үеийнх бол хамгийн дээд давхрагаас илэрч байгаа нь Хятаны үед илэрч байгаа юм. Тэгэхээр энэ суурин маань анх Түрэгийн үед үндэс суурь нь тавигдаад дараа нь өөр улс үндэстэн гарч ирж хот сууринг сэргээн засварлаад суусан байх. Ер нь урд өмнө барьсан эзэнт гүрэн хотыг дараагийн улс нь гарч ирж засаж сэлбэж суудаг уламжлалтай байжээ.

Хэрмэн дэнж балгас маань Монгол Улсад байгаа хот сууринын дурсгалууд дотроос гаднах хэрэм, бүтэц зохион байгуулалт хаалганы зохион байгууллалт нь хамгийн сайн хадгалж үлдсэн хот гэдгээрээ ихээхэн онцлогтой.

-Танай баг судалгаагаа хэдэн жил хийж байна вэ?

-Монголд байгаа Хятан хотын судалгааг 2004 оноос хойш судалж байна. Энэ дунд ОХУ-ын Буриадын болоод Буриад улсын алс дорнодын судлаачидтай хамтарч Хүннүгийн үеийн хотуудыг судалж явсан. Ерөнхийдөө Хятан улсын хотуудыг 15 жил тасралтгүй судалж байна даа.

-Энэ судалгаа хийсэн эртний хот суурингууд дээр аялал жуулчлал хөгжүүлэх боломж бий юу. Гадныхан болоод дотоодынхон хэр сонирхдог бол? 
 
-Манай улс энэ эртний түүхт дурсгалтай хот суурингууд ашиглаж болно. Монгол Улсад байгаа Хятаны археологийн дурсгалууд тэр дотроо хот суурины дурсгалууд маань нутгийн баруун зүгт байна. Тухайлбал Хархорин, Өгий нуур чиглэлийн аялал жуулчлалын замд бий. Замаас салаад 1-2 км зайтай ойрхон байна. Тухайн хотын түүх, ач холбогдол он цагийг нь тодорхойлсон зүйл хийж, жуулчдын сонирхлыг татах боломжтой. Гадаадынхан илүү сонирхоно.

Харин зүүн зүг рүү бол Чингисийн өлгий нутаг руу явж байгаа гол замд Зүүн баруун хэрэм, Өглөгчийн хэрэм зэрэг Хятан улсын үед холбогдох дурсгалууд бий. Тэдгээрийг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох бүрэн бололцоотой.
 
-Тэгээд аялал жуулчлалын газраас жуулчдад үзүүлдэг газрууд байгаа болов уу? 

-Одоогоор тийм зүйл алга. Үүнд аялал жуулчлалын газар болон судлаачдын ч санал санаачлага дутаж байгаа байх. Жишээлбэл, Хар бухын балгас дээр очоод чулуун барилгыг нь үзүүлчихээд яваад өгдөг. Гэтэл үүний гадуур Хятаны бүр том хот байгаа байхгүй юу. Үүнийг мэдэхгүй байгаа юм. Эртний түүх соёл судалж байгаа бидэнд бол асар үнэ цэнэтэй түүхэн дурсгал юм шүү дээ.
 
-Судалгаа хийхэд хугацаа их ордог бололтой?

-Тийм. Маш их зардалтай, их удаан цаг хугацаа шаардагддаг. Хамгийн багадаа гэвэл 5-8 жил болно. Тэрнээс дээшээ 20 гаруй жил ч малтлага судалгаа хийдэг. Одоо 20 жил судалсан Хархорины судалгаа гэхэд нийт судалгааныхаа 10/1 хувьд ч хүрээгүй байна.

-Малтлага судалгаа хийсэн эртний хот суурингуудаа эргээд яаж хамгаалдаг вэ? 

-Бид нар аль болохоор хамгаалж байгаа. Эргүүлээд булах ёстой. Гэхдээ үндсэн хэв маягийг нь алдагдуулж болохгүй. Мөн тодорхой газруудад хамгаалалт хийх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох, дурсгалуудаар нь ном бүтээх ажлуудыг хийж байна. Хамгийн гол нь аялал жуулчлалын салбарынхан бидний энэ судалгааг ашиглах хэрэгтэй.

О.Сайхан 

olloo.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 8 цаг 36 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 8 цаг 38 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 8 цаг 39 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 8 цаг 41 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 8 цаг 45 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 8 цаг 46 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 8 цаг 48 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 10 цаг 11 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 10 цаг 19 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 10 цаг 20 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 10 цаг 23 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 10 цаг 25 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 10 цаг 29 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 10 цаг 30 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 10 цаг 31 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 10 цаг 33 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 12 цаг 32 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 12 цаг 33 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 12 цаг 33 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 12 цаг 36 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top