x

Г.Доржпалам: Түгжрэлийг бууруулахын тулд байцаагч гаргасан

ЗЦГ-аас нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй тээврийн хэрэгслээс бусад автомашиныг нэгдүгээр эгнээгээр зорчихыг хориглосон. Гэвч хэрэгжилт хангалтгүй байгаа юм. ЗЦГ-аас хийсэн статистик мэдээллээс харахад 2016 онд замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн 1.3 сая тохиолдол бүртгэгдсэн бол 2017 онд энэ тоо 1.4 саяд хүрчээ. Иймээс нийслэлийн Тээврийн газраас улсын байцаагч ажиллуулж, нэгдүгээр эгнээгээр зорчсон тээврийн хэрэгслийн зургийг авч, баримтжуулж байна. Энэ талаар нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга Г.Доржпаламаас тодрууллаа.

 -Хэзээнээс хянаж, баримтжуулж эхэлсэн бэ?

-Иргэдээс нийслэлийн Тээврийн газарт нийтийн тээврийн хэрэгсэл цагтаа явахгүй байгаа талаарх гомдол, мэдээлэл их ирдэг. Иймээс автозамын нэгдүгээр эгнээгээр зорчиж, нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж байгаа автомашинуудын зөрчлийг илрүүлэх зорилгоор хяналт, шалгалтыг энэ сарын 15-наас зургадугаар сарын 15 хүртэл хэрэгжүүлнэ.

-Автотээврийн хяналтын улсын байцаагч ЗЦГ-ын алба хаагчийн албан үүргийг давхар гүйцэтгэх зохицуулалтбайдаг юм уу?    

-Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/724 тоот захирамжид үүнийг тусгасан. Иймээс нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан Ажлын хэсэг байгуулагдсан. Нийслэлийн Тээврийн газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төв, Замын цагдаагийн албаны Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн хөдөлгөөнт эргүүл, “Сити баз консалтинг” ХХК-ийн хяналтын ажилтан хамтран ажиллаж байна.

-Камер нэмж суурилуулж болоогүй юм уу. Заавал улсын байцаагч ажиллуулж, хяналт тавих шаардлага байна уу?

-Таван шараас Офицеруудын ордны хооронд авто замын нэгдүгээр эгнээнд камер байдаг ч зарим уулзвар, гарц дээр камерын хүрэлцээ дутмаг. Иймээс улсын байцаагч ажиллуулах шаардлагатай болсон. Иргэд энэ тал дээр зөв ойлголттой байх хэрэгтэй. Бидний хэрэгжүүлж байгаа ажил иргэдийг торгох, мөн шинээр ажлын байр бий болгож байгаа зүйл огт биш. Харин авто замын нэгдүгээр эгнээгээр зорчиж буй тээврийн хэрэгслийн тоог багасгах, замын түгжрэлийг бууруулах зорилгоор хийж байгаа ажил.

-Нийслэлийн аль хэсгийн замыг хамруулав?

-Энхтайваны өргөн чөлөө, Таван шарын автобусны зогсоолоос Офицеруудын ордны тойрог хүртэлх авто замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээ болон автобусны зогсоолуудад хяналт тавьж байна.

-Хэчнээн улсын байцаагч, хэдэн цагийн үед хянах уу?

-Одоогийн байдлаар 20 байцаагч ажиллаж байна. Ажлын өдрүүдэд 07.00-10.00 болон 16.30-20.00 цаг хүртэл хоёр ээлжээр ажиллаж байна.

-Тэгвэл баруун гар тийш эргэхээр эгнээнд явж буй жолоочийг торгоод байдаг. Үүнийг яаж зохицуулах вэ?

-Зураг авсан баримтыг ЗЦГ-т хүргэнэ. Харин ЗЦГ зөрчилд тооцох, торгох эсийг нягтална. Замын дүрэмд эргэхдээ эгнээ шилжих зайг заасан байдаг.

-Торгууль ногдуулна гэсэн. Энэ нь хэчнээн төгрөг гэсэн үг вэ?

-Зөрчлийн тухай хуулиар 20 мянган төгрөг гэж заасан. Харин торгууль ногдуулах эсэхийг Замын цагдаагийн алба шийднэ. 

-Зураг авч баримтжуулан замын цагдаад хүргэж, зохих торгууль ногдуулна гэлээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Шалгалтын хүрээнд авто замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд автобусны хөдөлгөөнд саад учруулж байгаа тээврийн хэрэгсэл, жолооч нарын зөрчлийг илрүүлж, фото зургаар баримтжуулан Замын цагдаагийн албанд хүргүүлнэ. Мөн зөрчил гаргагчийн гэрийн хаягаар торгуулийн хуудсыг хүргүүлэх, дүүргүүдийн Замын цагдаагийн хэлтсийн хөдөлгөөнт эргүүлийн алба хаагч нар шаардлагатай тохиолдолд ачих, журамлах үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллана.

Эх сурвалж: ULAANBAATAR.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 15 цаг 28 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 15 цаг 30 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 15 цаг 31 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 15 цаг 33 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 15 цаг 37 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 15 цаг 39 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 15 цаг 41 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 17 цаг 3 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 17 цаг 11 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 17 цаг 12 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 17 цаг 15 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 17 цаг 17 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 17 цаг 21 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 17 цаг 23 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 17 цаг 24 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 17 цаг 26 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 19 цаг 24 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 19 цаг 25 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 19 цаг 26 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 19 цаг 28 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top