x

Малд ч болсон хариулга хэрэгтэй, МАН дарга аа!

Амьд явахад юу эсэхийг үзэх. Хууль тогтоох үүрэгтэй парламентын гишүүн хүн худаг дээр сугалаа явуулаад зогсч байхыг харав. УИХ-ын гишүүн М.Билэгт гэдэг хүн (“Өвөл болохоор хүйтэн болдог” гэдэг алдарт афоризмын эзэн) тойргийнхоо иргэдтэй уулзахын тулд хонжворт сугалаа явуулсан байна. Өмнөх удаа зар тараахад сонгогчид нь цуглаагүй учраас арга ухаан сүвэгчилж, уулзалтанд ирсэн иргэдийн дунд азтан тодруулж, сугалаа явуулахаар зар түгээжээ. Хонжворт нь Эрдэнэт хивс, орос бакал, хувин данх, хичээлийн хэрэгсэл гэх мэт. Данх нь бүр зурагтай...

Баянхонгор аймгийн  Баянцагаан сумын иргэдийн дунд тараасан энэ зар үр ашгаа өгч, сугалааны азтанууд хонжвороо авсан байгааг харвал урьсан, уригдсан хоёр “дүндээ дүн” болж байна. МАН-ыг сонгосон биш “мал” болов. Малчин хаана байна?

Өмнөх парламентын үед бас л Баянхонгороос сонгогдсон “бидон” Ганбат гэж нөхөр байлаа. Тэр хүн хоёр жил УИХ-ын Хууль зүйн байнгын хороог ахалсан гэдгийг хэн ч мэдээгүй боловч дөчийн бидон дээр зургаа хэвлээд сонгогчиддоо тарааснаас хойш монголчууд бүгдээрээ “Бидон ярьж байна”, “Бидон явж байна” хэмээн танимхайрах болсон билээ. Муу юм модон улаатай гэдэг болохоор энэ удаагийн их хуралд илүү олон “бидон” орж ирсэн байна.

Архангайгаас сонгогсдон УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн (аав нь Ч.Ганзориг гэж “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан, нөгөө Стандарт банкны 109 сая долларын зээл дээр баталгаа гаргасан хулгайч) шанаган дээр нэрээ бичээд сонгогчиддоо тараасан байна. Шанаганы ёроолд “Архангайн 1-р тойрог. Шинэ хөгжлийн Тэмүүлэл”... өөр юу юу ч гэнэ вэ. Нэрийн үсгийг нэг үсгээр зөрүүлснийг эс тооцвол парламентын гишүүний нэрийн хуудас бүтнээрээ явж байна. Ордны хаалгаар орохдоо ч гэсэн шанагаа үүрээд явах хэрэгтэй шт. Гадаад дотоодын зочин гийчинд дурсгал болгож өгөхгүй юу.

2000-аад оны дундуур Н.Энхбаяр гэдэг хүн Ерөнхийлөгч байхдаа (тэр үед яг одоогийнх шиг жижиг 76 тойрогтой байлаа) гишүүн бүрт тойргийн мөнгө гэж 10 сая төгрөг өгдөг, түүгээр нь энэ мэтийн хог новш зах дээрээс худалдаж аваад тойргийнхондоо тараадаг байлаа, манай суу ухаантнууд. 2007 онд тойргийн мөнгийг шууд 100 сая, 2008 онд 250 сая болоход манай өдөр тутмын сонинууд гишүүдийн тойргийн мөнгийг эсэргүүцэж улс төрийн хоёр нүүрээ цагаанаар хэвлэж байв. Тойргийн мөнгө нэрээр төсвийн хулгай хийж, сонгогчдыг авлигадахыг эсэргүүцсэн хэрэг л дээ. Үндсэн хуулийн Цэц хүртэл заргалдаж, тойргийн мөнгийг зогсоосон боловч 2010 оны төсөвт шууд нэг тэрбум болж, 2011 онд гурван тэрбумд хүрсэн байна. Гэхдээ гишүүдийн гар дээр шууд өгдгөө болиод “Тойргийн сонгогчдоос санал авах” нэрээр тусгай жагсаалт гарган мөнгөө хуваарилуулдаг байлаа.

Тойргийн мөнгийг 2012 оны парламент зогсоосон боловч 2016 онд 65 суудал авсан МАН дахин хөгжүүлж эхэллээ. Ядаж л нэг удаад нь сонгогчиддоо хийсэн ажлынхаа тайланг гаргаж, сонин сэтгүүл тараадаг байснаа шууд өмд, гутал, данх, шанага руу уналаа. (Юу ч хийгээгүй улс юугаа ч тайлагнах билээ) Төгсөрнө гээч нь энэ.

Цалин тэтгэвэр нэмэх, сургууль цэцэрлэг барих, зам талбайгаа засах болохоор “мөнгөгүй” гээд духаараа хараад суучихдаг нөхөд цаг дээрээ төсвийн мөнгөөр ингэж л туйлж байна. Өмнөх жил Өмнөговиос сонгогдсон бас нэг "төлөг" өөрийнхөө зургийг жаазлаад тойргийнхоо бүх айлд тараасан байсан. Нэг нь ч нэгнээсээ дээр, доор орох юм алга.

Ийм л “мал”-ууд манай төрийг түймэрдэж байна. Малд ч болсон хариулга хэрэгтэй, МАН дарга аа!

Б.СЭМҮҮН

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (150.129.142.134)
    МАН ыг олонхи болоход ахмадууд бид багагүй хувь нэмрээ оруулсан гэж би боддог гэтэл баяжиж биeэ тоосон луйварчин шиг ааш гаргаж хамгийн эхлээд хамтын тэтгэврийн хуулийг хүчингүй болгосон бид тэтгэврийн хэдээрээ амь зогоодог ганц удаа мөнгөний уналттайгаарр холбогдуулан тэтгэвэр нэмээгүй тэгсэн мөртлөө нийтэд хүртээлгүй янз бүрийн халамж гаргаад ахмадуудын халамж хэтэрлээ гэж сурталчилгаа явуулдаг үлгэрлэн хэлбэл бид хүрэн бөөртэй хүний хүүхэд өсгөсөн байна
    2018 оны 12 сарын 22 | Хариулах
iШинэ мэдээ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 20 цаг 30 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 22 цаг 30 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 22 цаг 41 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Өчигдөр 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Өчигдөр 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Өчигдөр 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Өчигдөр 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Өчигдөр 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Өчигдөр 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өчигдөр 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Өчигдөр 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Өчигдөр 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Өчигдөр 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Өчигдөр 08 цаг 00 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн Уржигдар 20 цаг 20 мин И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ Уржигдар 17 цаг 02 мин "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Уржигдар 16 цаг 53 мин Сайншанд дахь агаарын навигацийн төвийг 2027 онд ашиглалтад оруулна Уржигдар 16 цаг 48 мин Гал унтраах техникийн баг тамирчид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ Уржигдар 16 цаг 44 мин Шинэ Зеланд: Хоёр гол нам эн тэнцүү өрсөлдөж байна Уржигдар 13 цаг 32 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх...
Top