x

Ж.Бат-Эрдэнэ: Гуравдагч хөршийн зорчигчдыг 11 боомтоор нэвтрүүлнэ

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Тодруулбал, Монгол Улсаар дамжин өнгөрөх, түр хугацаагаар орж ирж. байгаа тээврийн хэрэгсэлд С, В, D карне дэвтэр болон бусад дагалдах бичиг баримт олгох ажлыг “Монголын автомашин, мотоциклын спортын холбоо”-нд шилжүүлэхээр болжээ. Энэ асуудалтай холбоотойгоор Зам, тээврийн, хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг олон байгууллага байдаг. Эдгээрээс төрийн байгууллагын чиг үүргийг шилжүүлэх байгууллагыг ямар шалгуураар сонгосон юм бол?

-Олон улсын тээврийн байгууллагад бүртгэлтэй, олон нийтийн байгууллага байх ёстой. Өөрөөр хэлбэл, олон улсын хэмжээнд тээврийн байгууллагуудтай хамтарч ажилладаг, үйл ажиллагааны хувьд нэг чиглэлээр ажилладаг байх ёстой юм. “Монголын автомашин, мотоциклын спортын холбоо" нь энэ шаардлагыг хангасан тул уг байгууллагыг сонгон шалгаруулсан.

-Төрийн үйлчилгээг үргэлжлүүлэн хүргэхэд тодорхой хэмжээний санхүүжилт шаардагдана. Үүнийг хэрхэн шийдэх вэ?

-Энэ байгууллага нь гааль болон хилийн байгууллагад тусалж, олон улсын дагалдах нэвтрэх бичгийг олгодог байгууллага юм. Тиймээс тухайн байгууллага зорчигчоос хураамж авч ажиллана. Төсөвт мөнгө суулгаж, төрөөс дэмжлэг үзүүлэх асуудал яригдахгүй.

-Тэгвэл төрд тодорхой хэмжээний орлого төвлөрүүлэх үү?

-Зөвхөн аялал жуулчлал болон нэвтрэх чадварыг нээлттэй болгож байгаа юм. Өмнө нь гуравдагч орноос орж ирж байгаа тээврийн хэрэгсэл бүхий жуулчид дамжин өнгөрөхдөө зөвхөн Алтанбулаг боомтоор нэвтэрдэг байсан. Энэ хавсралтаар 11 боомтыг зааж өгсөн. Эдгээр боомтоор орж ирэх, гарах, дамжин өнгөрөх боломж нь нээгдэж байгаа юм. Гол нь жуулчдад чөлөөтэй нэвтрэх боломжийг олгож байна.

-Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Дархан Улаанбаатарын автозамыг шинэчилнэ гэсэн мэдээлэл байгаа. Энэ ажил хэзээнээс эхлэх вэ. Хэдэн төгрөг зарцуулах юм бол?

-Азийн хөгжлийн банкны 60 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг УИХ-аар баталсан. Энэ нь Улаанбаатар-Сэлэнгэ чиглэлийн автозамын шинэчлэлд зарцуулагдана. Мөн Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын даацыг бэхжүүлж, суурийг нь шинэчлэн, нэг метр орчим болгож өргөтгөх юм. Зээлийг энэ жилдээ эцэслэн шийдэж, намар эсвэл ирэх жилийн хавар автозамын барилгын ажил эхэлнэ.

-АЗЗА-ын компаниудыг хувьчлах асуудал яригдаж байгаа. Үүнтэй холбоотойгоор энэ жилийн автозамын засвар, арчлалтыг ажилд ямар нэг хүндрэл гарч байна уу?

-Одоогоор АЗЗА-ын хувийн найман компани ажиллаж байна. Автозамын засвар, арчлалтад жилдээ 54 тэрбум төгрөгийн шаардлага байдаг. Гэхдээ энэ жилийн төсөвт 20 тэрбум төгрөг, өнгөрсөн онд мөн 20 тэрбум төгрөг суулгасан. Өөрөөр хэлбэл, нийт шаардагдах хөрөнгийн талд ч хүрэхгүй хөрөнгийг бид автозамын арчлалтад зориулахаар байна. Хоёрдугаарт, бид энэ 20 тэрбум төгрөгөөр Монгол Улсын 15 мянга гаруй км автозамд хуваарилна.

Мөн хувийн ч бай, төрийн ч бай бүх АЗЗА-ын компанитай гэрээ байгуулдаг. Тухайн зам дээр ямар ажил, засвар хийх, өвлийн улиралд цасыг хэрхэн цэвэрлэх зэрэг ажлын гэрээг хийнэ. Ингээд жилийн эцэст гэрээгээ дүгнэдэг. Хувийн, төрийн ялгаагүй гэрээний үндсэн дээр ажил хийж байгаа учир гэрээг хэрхэн биелүүлж байна вэ гэдэг хариуцлагыг бид тооцно. АЗЗА-ын найман хувийн компани хэвийн ажиллаж, гэрээт ажлаа гүйцэтгэж байгаа.

Нөгөөтээгүүр автозамын арчлалтад шаардлагатай хөрөнгийг нь тавьж чадахгүй байж, энэ 20 орчим АЗЗА-ын компанид хөрөнгө оруулах боломж алга. Тиймээс Засгийн газар хувийн хэвшил хийж чадах ажлыг төр өөрөө хийхээс татгалзах бодлого барьж байна. Бид хувийн хэвшилд ажиллах боломжийг нь бий болгож, нэг ч гэсэн иргэн аж ахуйн нэгжийг орлоготой болгоход бодлогоо чиглүүлж байна.

-МИАТ-ын нислэг зорчигч багатай, зарим тохиолдолд хоосон нисэж байна гэсэн шүүмжлэл байдаг. Энэ тал дээр салбарын сайдын хувьд ямар тайлбар хэлэх вэ?

-Монгол Улс шатахуунаа гадны орнуудаас импортолдог. “МИАТ” компани хэмнэлттэй ажиллах үүднээс зарим тохиолдолд шатахуунаа тээвэрлэдэг. Мөн ачаа ихтэй үед онгоцны ачаалал багасгах үүднээс цөөн зоригч авах нөхцөл үүсдэг. Ингээд онгоцны даац дүүрсэн тохиолдолд зорчигч нэмж авахгүй байх тохиолдол байдаг. Энэ нь онгоцны тийз олдохгүй байгаа хэр нь хоосон суудалтай нислэг үйлдэж байгаа мэт ойлголт төрүүлж байна.

Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Мөрөн (140.130.189.153)
    Бүх замуудад тэгш хувиарлах нь буруу чанартай дарааллаад эхний ээлжинд 2,3 тэгээд дахиад ирэх жил төсвөөс гэх мэтчилэн үгүй бол дахиад л бүгдэнд нь мөнгө зарцуулна
    2018 оны 07 сарын 05 | Хариулах
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 8 цаг 31 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 8 цаг 33 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 8 цаг 34 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 8 цаг 36 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 8 цаг 40 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 8 цаг 42 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 8 цаг 43 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 10 цаг 6 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 10 цаг 14 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 10 цаг 15 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 10 цаг 18 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 10 цаг 20 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 10 цаг 24 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 10 цаг 26 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 10 цаг 27 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 10 цаг 29 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 12 цаг 27 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 12 цаг 28 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 12 цаг 29 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 12 цаг 31 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top