x

Д.Түвшинсайхан: Морин хуурын задгай талбайн тоглолт анх удаа болно

Морин хуурын олон улсын VI наадам-уралдаан энэ сарын 30-наас ирэх сарын 5-ны хооронд Улаанбаатарт хотод зохион байгуулагдана. Дэлхийн морин хуурын холбооноос зохион байгуулдаг энэ наадмын ач холбогдлын талаар Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач, уран сайхны удирдагч Д. Түвшинсайхантай ярилцлаа.

- Морин хуурын олон улсын VI наадам-уралдааны ач холбогдлын талаар та юу хэлэх вэ?

-Монголчууд морин хуураа дээдэлдэг. 1990-ээд онтой харьцуулахад морин хуур тоглодог хүн олон болсон. Сургалтын төвүүд жил ирэх тусам нэмэгдэж байна. Айлууд хуураа дээдлэн, хоймортоо залдаг. Үнэндээ олонх нь хадгаар боогоод өлгөчихдөг, дуугаргах нь ховор ч шүтээнээ болгож байгаа хэлбэр нь ч гэсэн эерэг хандлага юм. Яваандаа зүгээр өлгөх биш, гэр бүлийн гишүүн бүр барьж аваад тоглодог болох өдөр ирэх байх.

Олон нийтийн хувьд морин хуур нь мэргэжлийн хөгжимчдийн тоглодог, бардаг ажил гэсэн ойлголт давамгай хэвээр. Морин хуурын наадам зохион байгуулж, сонирхогчдын дунд уралдаан зарлах болсны нэг зорилго нь морин хуурыг хэн ч тоглож болдог юм гэдгийг мэдүүлэх, мэдрүүлэх гэсэн оролдлого, алхам юм. Энэ маш чухал ач холбогдол.

Мөн 2002 онд гаргасан шиг санаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн морин хуураа дээдлэн, дэлгэрүүлэх тухай зарлиг хүчинтэй байгаа гэдгийг тодорхой давтамжаар сануулж байх арга ч болдог. Морин хуур тоглодог гадаадынхнаар дамжуулж хуур дагасан соёлоо гадаад орнуудад сурталчлах олон салаа зам, гүүртэй болж байна зэрэг их олон ач холбогдолтой.

-Морин хуурын олон улсын наадмыг эх орондоо зохион байгуулъя гэсэн хүсэлтийг гадаадын хуурчдаас нэг бус удаа тавьж байсан юм билээ. Тэгэхэд холбооныхон Монголынхоо л арга хэмжээ байлгая гэсэн байр суурьтай явж ирсэн гэсэн. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Монголчууд эрт дээр үеэс оюун санааны хувьд хүчирхэг байсан гэдгийг язгуур урлаг, тэр дундаа уртын дуу, морин хуур илтгэдэг. Морин хуур дагасан соёлын төв бол Монгол Улс юм гэдгийг дэлхий дахинд нотлон харуулах энэ арга хэмжээг өөрсдөө зохион байгуулаад явсан нь дээр байх.

Гадаадын хуурчдаас тийм хүсэлт ирсэнд талархууштай. Тэдэнд наадам таалагддаг, оролцохыг, уралдахыг хүсдэг. Мөн өөрийн оронд нь зохион байгуулбал гоё юм гэсэн төсөөлөлтэй байгаагийн шинж. Олон орны хүмүүст ийм сонирхол төрсөн нь Дэлхийн морин хуурын холбооныхны хичээл зүтгэлийн үр дүн юм даа.

-Наадмын хөтөлбөрийг харахад хамгийн сонирхолтой нь энэ сарын 30-нд Соёлын төв өргөөнд болох нээлтийн тоглолт, мөн ирэх сарын 5-ны үдэш Д.Сүхбаатарын талбайд болох хаалтын арга хэмжээ санагдсан. Морин хуурын тоглолт анх удаа задгай талбайд болох гэж байна уу?

-Тийм ээ. Олон улсын энэ наадмыг хамтран зохион байгуулж байгаа нэг байгууллага нь Нийслэлийн соёл урлагийн газар шүү дээ. Эднийхээс улсын баяр наадам хүртэл олон сайхан арга хэмжээ төв талбайд зохион байгуулах юм билээ. Эдгээрийн нэг нь Морин хуурын олон улсын наадмын хаалтын нэгдсэн тоглолт. Уг тоглолтонд сонирхогчдын уралдааны шагналтнууд болон гадаадын хуурчид хамтран тоглоно.

Өмнө нь дуурийн дуучид, рок попынхон задгай талбайд тоглож байсан бол одоо морин хуурчид тоглох нь. Энэхүү наадмыг хамтран зохион байгуулж байгаа болон дэмжиж ажиллаж буй олон байгууллага бий. Бүгдэд нь талархал илэрхийлж, мэхийн ёсолмоор байна.

Хамгийн түрүүн Морин хуурын чуулгатай байнга хамтарч ажилладаг “Миг даатгал"-ын хамт олонд талархал илэрхийлье. БСШУСЯ, МҮОНРТ, Соёлын төв өргөө, Улсын филармон гээд олон байгууллага дэмжиж байгаад морин хуураа дээдэлдэг монгол түмнийхээ өмнөөс баярлаж байна.

Энэ сарын 30-наас ирэх сарын 5 хүртэл өдөр бүр тоглолт, уралдаан, үзэсгэлэн гээд олон арга хэмжээтэй. Томчууд, багачуудгүй ирж үзээсэй, оролцоосой гэж хүсч байна. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй наадмын албан ёсны фейсбүүк Morin Khuur, NGO хуудаснаас танилцаж болно. Наадмын нээлтийн тоглолт урьдын адил уран бүтээлээр баялаг байна.

-Монголын нэртэй морин хуурчдаас хэн ямар бүтээл тоглох юм бол?

-Наадмын нээлтийн тоглолтонд Морин хуурын чуулгын гоцлол хөгжимчин, Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналт Р.Амарбаяр, хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын V концерт тоглож салхийг хагална. Дараа нь манай Морин хуурын чуулгын  залуу гоцлол хөгжимчин Ц.Анхбаяр, хөгжмийн зохиолч Цэн.Эрдэнэбатын Морин хуурт зориулсан I концертыг тоглох юм. Мөн хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн концертыг морин хуурч Д.Шинэцог-Гени дахин сонордуулах гэж байна.

Түүнчлэн морин хуурч, удирдаач Н.Жигжиддорж төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын шинэ, одоогоос сарын өмнө олон түмэнд хүргэсэн “Эхийн сэтгэл шиг...” хэмээх бүтээлийг тоглоно. Тиймээс Б.Шарав гуайн уран , бүтээлийн тоглолтыг үзэж амжаагүй хүмүүс одоо ирж сонсох боломж бүрдэж байна. Эхний хоёр хуурч Морин хуурын чуулгатай, харин дараагийн хоёр нь Улсын филармоны симфони найрал хөгжимтэй тоглох юм. Наадмын нээлтэд зориулсан хуурчдын нэгдсэн тоглолтын эхний дөрвөн номерын   тухай мэдээлэхэд ийм байна. Энэ өдөр гадаадын морин хуурчид тоглохгүй.

Харин хүндэтгэлийн суудалд залран морин хуурын өлгий нутаг Монголын морин хуурчид хэрхэн хуурддагийг сонсоно. Морин хуур сонирхогчдын уралдааныг ирэх сарын 1, 2-нд хоёр шаттайгаар Улсын филармонд зохион байгуулна. Олон нийтэд нээлттэй. Мөн мэргэжлийн морин хуур урлаачдын уралдааныг 3-ны өдөр хоёр шаттай явуулна. Наадамд оролцогч гадаадын хуурчдын тоглолт 2-ны үдэш болно.

-Сонин сайхан ихтэй наадам болох нь ээ.

-Тийм ээ. Морин хуураа дээдэлдэг монгол түмэн өргөнөөр оролцоосой гэж хүсэж байна.

Эх сурвалж: Өглөөний сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 8 цаг 37 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 8 цаг 39 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 8 цаг 40 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 8 цаг 42 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 8 цаг 46 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 8 цаг 48 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 8 цаг 49 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 10 цаг 12 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 10 цаг 20 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 10 цаг 21 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 10 цаг 24 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 10 цаг 26 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 10 цаг 30 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 10 цаг 31 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 10 цаг 32 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 10 цаг 34 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 12 цаг 33 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 12 цаг 34 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 12 цаг 35 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 12 цаг 37 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top