x

С.Энхболд: Хүнд сорилтын өмнө бид барьц алдаагүй, амжилттай даван туулахаар ажиллаж байна

Эрүүл мэндийн сайд С.Энхболд эмч, салбарын мэргэжилтэнгүүддээ мэндчилгээ дэвшүүллээ.


Дэлхий нийтийг хамарсан цар тахалтай нүүр тулж, түүнийг даван туулахаар бүхий л хүч, бололцоогоо дайчлан тэмцсээр жил гаруйн хугацаа өнгөрлөө. Аюулт өвчний эсрэг тэргүүн эгнээнд өдөр шөнийг ялгалгүй, амралт алжаалыг умартан зүтгэж буй цагаан нөмрөгт баатрууддаа талархаж, эмч нарын баярын мэндийг хүргэе.

Шинэ Засгийн газар зүгээс, тэр дундаа Эрүүл мэндийн яамнаас ирэх жилүүдэд эмч, эрүүл мэндийн ажилтнуудынхаа ажиллах орчныг сайжруулах, гадаад улсуудад мэргэжил дээшлүүлэх боломжийг нэмэгдүүлэх, ачааны хүндийг үүрдэг та бүхнийхээ цалин урамшууллыг нэмэгдүүлэхэд анхааран ажиллах болно.

Эрүүл мэндийн салбарын өмнө тулгараад буй цар тахал хэмээх сорилтын өмнө бид барьц алдаагүй, амжилттай даван туулахаар ажиллаж байна. Бидний ажилд алдаатай дутагдалтай зүйл нь байгаа нь үнэн. Би ч гэсэн нэг эмч, нэг сувилагчийн нэр муугаар гарахад эмзэглэдэг энэ салбарын хүн. Гэхдээ бид асуудлуудаа хамтдаа шийдэж, алдаа байвал хамтдаа засаж, хамтдаа ахин дэвшиж, хамтдаа салбарынхаа шинэчлэлийн төлөө тууштай хамтран зүтгэцгээе.

Дэлхийн эмч нарын баярын энэ өдөр өөрийн чин сэтгэлийн халуун мэндийг та бүхэндээ дахин хүргэж, амжилт бүтээл, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Бид хамтдаа амар тайван, сайн сайхан цагийг эх орондоо авчрах болно. 

Олон улсын эмч нарын өдрийн мэнд хүргэе!

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Орчин үеийн урлагийн хамгийн өндөр үнэтэй зураг дуудлага худалдаагаар зарагдлаа 17 мин 100 кг алтан суултуур дуудлага худалдаагаар зарагдлаа: Үнэ нь таамгаас доогуур байв 18 мин Британид хамгийн өндөр үнээр зарагдсан автомашины улсын дугаарыг арилжив 20 мин NVIDIA компанийн хүчтэй тайлан технологийн аваргуудын хувьцааг огцом өсгөв 23 мин Украины дайныг зогсоох Трампын төлөвлөгөөний заалтуудыг 19 болгож хасжээ 48 мин Абу Дабигийн “Их дуулга”-д зодоглох Монголын жүдочид эх орноосоо мордлоо 51 мин Улаангомд худалдааны төв шатаж, Онцгой байдлынхан шуурхай ажиллаж байна 53 мин Хятад, АНУ-ын удирдагчид утсаар ярьж, тогтвортой харилцааг чухалчлалаа 54 мин Өнөөдөр болох гол үйл явдлууд 2 цаг 35 мин Монгол Улс ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 2025–2029 оны гишүүн болов 2 цаг 37 мин Монгол–Японы зөвлөлдөх уулзалт энэ сарын 24-28-нд Токиод болно 2 цаг 43 мин Ээмэг, бөгж худалдан авах гэж байгаад 2.5 сая төгрөгөөр залилуулжээ 2 цаг 44 мин А.Билгүүн: Монголчуудын 30 хувь нь хар тамхины эрсдэлд өртөж байна 2 цаг 46 мин Төрийн албан хаагчийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг хууль ёсны өвлөгчид нь олгоно 2 цаг 50 мин Баруун болон төвийн нутгаар цас орж, цасан шуурга шуурна 3 цаг 28 мин Өмч хувьчлалын хоёр дахь давлагааг эхлүүлье 17 цаг 0 мин "Монгол циркус энтертаймэнт”-ийн уран бүтээлчдийг 34 сая төгрөгөөр шагнана 17 цаг 18 мин Баянголд хүүхэд, залуусын чөлөөт цагийн орчныг шинэчлэн тохижууллаа 18 цаг 16 мин Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно 18 цаг 18 мин “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ 18 цаг 20 мин
iИх уншсан
О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ...
Top