x

Нийслэлд 400, орон нутагт 174, гадаадаас зөөвөрлөгдсөн нэг тохиолдол батлагдлаа

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн:

-Сүүлийн хоногт 15 лабораторид 13,210 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 575 хүнээс халдвар илэрсэн. Ингэснээр нийт халдварын тоо 7,589 болж байна. Гадаадаас зөөвөрлөгдсөн нэг тохиодол бүртгэгдлээ. Франкфуртын онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээгээр халдвар илэрсэн.

Дотоодод халдвар авсан 574 тохиолдлын 400 нь Улаанбаатарт бүртгэгдсэн бол орон нутагт нийт 174 тохиолдол батлагдлаа. 

Сүүлийн хоногт 185 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 4,711 боллоо. Өнөөдрийн байдлаар нийт 1,693 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 1,416, хүндэвтэр 219, хүнд 29 нэн хүнд 9 хүн байна.

Нийслэл хотоос гадна Төв аймагт халдварын нөхцөл байдал хүнд байна. Сүүлийн хоногт гэхэд 86 тохиолдол бүртгэгдсэн. Та бүхэн нийгмийн харилцаагаа багасгаж, халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиарай" гэв.

"Ногоон бүс" байсан Сэлэнгэ аймагт халдвар батлагдаж, нийт 14 аймагт COVID-19 тархлаа

Энэ сарын 1-нээс нийслэлээс гарах хөдөлгөөнийг нээснээс хойш 28 хоногт нийт 14 аймагт коронавирусийн халдвар тархаж, сүүлийн 24 цагт орон нутагт 174 хүн өвчлөөд байна. 

Сэлэнгэ аймагт анх төмөр замаар дамжсан халдвар гарч, нийт 219 тохиолдол батлагдсан ч өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 23-наас хойш дахин COVID-19 бүртгэгдэлгүй гөрван сар гаруй хугацаа өнгөрч, тус аймгийг "Ногоон бүс"-ээр зарлаад байсан билээ. Гэвч өнгөрсөн нэг хоногт тус аймагт халдварын хоёр тохиолдол шинээр бүртгэгджээ.

Мөн Өвөрхангай аймгийн "Сэмжид Хужирт" сувиллын газарт шинэ голомт дэгдэж, тус сувилалд амарсан 13 аймгийн 174 хүний 62-оос нь халдвар илрээд байгааг өчигдөр ЭМЯ мэдээлсэн билээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Орчин үеийн урлагийн хамгийн өндөр үнэтэй зураг дуудлага худалдаагаар зарагдлаа 18 мин 100 кг алтан суултуур дуудлага худалдаагаар зарагдлаа: Үнэ нь таамгаас доогуур байв 19 мин Британид хамгийн өндөр үнээр зарагдсан автомашины улсын дугаарыг арилжив 21 мин NVIDIA компанийн хүчтэй тайлан технологийн аваргуудын хувьцааг огцом өсгөв 24 мин Украины дайныг зогсоох Трампын төлөвлөгөөний заалтуудыг 19 болгож хасжээ 49 мин Абу Дабигийн “Их дуулга”-д зодоглох Монголын жүдочид эх орноосоо мордлоо 52 мин Улаангомд худалдааны төв шатаж, Онцгой байдлынхан шуурхай ажиллаж байна 53 мин Хятад, АНУ-ын удирдагчид утсаар ярьж, тогтвортой харилцааг чухалчлалаа 55 мин Өнөөдөр болох гол үйл явдлууд 2 цаг 36 мин Монгол Улс ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 2025–2029 оны гишүүн болов 2 цаг 38 мин Монгол–Японы зөвлөлдөх уулзалт энэ сарын 24-28-нд Токиод болно 2 цаг 44 мин Ээмэг, бөгж худалдан авах гэж байгаад 2.5 сая төгрөгөөр залилуулжээ 2 цаг 45 мин А.Билгүүн: Монголчуудын 30 хувь нь хар тамхины эрсдэлд өртөж байна 2 цаг 47 мин Төрийн албан хаагчийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг хууль ёсны өвлөгчид нь олгоно 2 цаг 51 мин Баруун болон төвийн нутгаар цас орж, цасан шуурга шуурна 3 цаг 29 мин Өмч хувьчлалын хоёр дахь давлагааг эхлүүлье 17 цаг 1 мин "Монгол циркус энтертаймэнт”-ийн уран бүтээлчдийг 34 сая төгрөгөөр шагнана 17 цаг 19 мин Баянголд хүүхэд, залуусын чөлөөт цагийн орчныг шинэчлэн тохижууллаа 18 цаг 17 мин Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно 18 цаг 19 мин “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ 18 цаг 21 мин
iИх уншсан
О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ...
Top