ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа вакцинжуулалтын талаар мэдээллийг өглөө.
Тэрээр "Өчигдөр буюу Гуравдугаар сарын 28-ны өдөр нийслэлд вакцины цэгүүд ажиллаагүй. Одоогоор нийт 279069 хүн дархлаажуулалтад хамрагдаад байна. Зорилтот бүлгийн хүмүүсийн 55 хувийг, 18-аас дээш насны 7 хүн тутмын нэгийг вакцинд хамруулаад байна.
Номхон далайн бүсдээ дээгүүр байр эзэлсэн байна.
Засгийн газрын худалдан авахаар төлөвлөж байгаа вакцин дээр удахгүй Дөрөвдүгээр сарын эхээр Синофарм үйлдвэрийн 300 мянган хүн тун, 15-даар 300 мянган хүн тун, сарын сүүлээр 300 мянган хүн тун, нийт 900 мянган хүн тун вакцин авна.
Мөн Спутник V вакцин 1 сая хүн тун ирнэ. Дөрөвдүгээр сарын 10-даас Синофарм вакцины давтан тун хийнэ. Мөн сарын 23-наас АстраЗенека вакцины давтан тунгууд хийгдэнэ" гэлээ.