x

Коронавирусийн халдварын 321 шинэ тохиолдол бүртгэгдлээ

ХӨСҮТ-өөс өнгөрсөн нэг хоногт улсын хэмжээннд хийсэн коронавирусын шинжилгээний хариуг танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа:

-“Сүүлийн 24 цагийн хугацаанд 13057 хүнд шинжилгээ хийснээс 321 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдлын тоо 7014 боллоо.

Өнгөрсөн нэг хоногт 104 тохиолдол эдгэрч, эдгэрч эмнэлгээс гарсан хүний тоо 4341 болсон байна.

Сүүлийн 24 цагт бүртгэгдсэн 321 тохиолдлын 262 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Нийслэлд бүртгэгдсэн нийт халдварын тоо 5868 болж байна. Орон нутагт шинээр 59 тохиолдол бүртгэгдэж, нийт 610 тохиолдол болсон байна" гэв.   

Сүүлийн 24 цагт орон нутагт бүртгэгдсэн шинээр бүргэгдсэн 59 тохиолдол: 

  • Дархан-Уул 10
  • Баянхонгор 7
  • Архангай 19
  • Өвөрхангай 8
  • Орхон 10
  • Говьсүмбэр 2 байна.

 

Дээрх мэдээллийн дараа ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.

-Орон нутагт халдвар авсан хүмүүсийг хэрхэн эмчилж байна вэ? ХӨСҮТ-өөс эмч нар очиж ажиллаж байгаа юу?

-Орон нутагт байгаа хүмүүст стандартын дагуу эмчилээ үйлчилгээ үзүүлж байгаа. Зарим аймгаас мэргэжлийн баг ирүүлэх хүсэлт гаргасан. Завхан аймгийн Шилүүстэй суманд амжилттай эмчилгээ, үйлчилгээ үзүүлээд байна. Тэнд Завхан аймгийн эмч, эмнэлгийн ажилчид төдийгүй ХӨСҮТ-ийн эмнэлзүй, тархвар судлаач эмч нар очсон. Мөн Өвөрхангай аймагт мэргэжлийн баг илгээгээд байна.

Ер нь аймаг, орон нутгийн эмнэлгүүд бэлтгээ сайн хангасан учраас өөрсдөө тодорхой хэмжээнд тусламж үйлчилгээ үзүүлэх бололцоотой байгаа.

-Цаашид орон нутагт халдварын тоо нэмэгдсэн тохиолдолд тэнд нь эмчлэх нөөц боломж, эмч нарын хүрэлцээ хэр байна вэ?

-Сүүлийн 24 цагийн байдлаас харахад Дархан-Уул, Архангай аймгуудад халдварын тоо маш өндөр байна. Эдгээр аймгуудад халдварын тоо нэмэгдэж байгаа ч хариу арга хэмжээг маш сайн авч байгаа. Тусгаарлах байрны нөөцийг бэлдэж, тэндээ батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудыг авч байна. Эмнэлгийнхээ нэмэлт орны нөөцийг тооцоолж, шаардлагатай тохиолдолд дэлгэхээр бэлдэж байгаа.

-"Сэмжид Хужирт" сувиллын газраас халдвар тарсан. Энэ сувилалтай холбоотой хэдэн аймагт, хэдэн тохиолдол бүртгэгдээд байна вэ?

-"Сэмжид Хужирт" сувилалд энэ сарын 1-25-ны хооронд 13 аймгийн 174 иргэн амарсан. Өчигдрийн байдлаар 62 хүнээс халдвар илэрч, ойрын хавьтлуудыг тусгаарлалтад авсан. Орон нутгууд хяналтаа тавьж байгаа.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Орчин үеийн урлагийн хамгийн өндөр үнэтэй зураг дуудлага худалдаагаар зарагдлаа 17 мин 100 кг алтан суултуур дуудлага худалдаагаар зарагдлаа: Үнэ нь таамгаас доогуур байв 18 мин Британид хамгийн өндөр үнээр зарагдсан автомашины улсын дугаарыг арилжив 20 мин NVIDIA компанийн хүчтэй тайлан технологийн аваргуудын хувьцааг огцом өсгөв 23 мин Украины дайныг зогсоох Трампын төлөвлөгөөний заалтуудыг 19 болгож хасжээ 48 мин Абу Дабигийн “Их дуулга”-д зодоглох Монголын жүдочид эх орноосоо мордлоо 51 мин Улаангомд худалдааны төв шатаж, Онцгой байдлынхан шуурхай ажиллаж байна 52 мин Хятад, АНУ-ын удирдагчид утсаар ярьж, тогтвортой харилцааг чухалчлалаа 54 мин Өнөөдөр болох гол үйл явдлууд 2 цаг 35 мин Монгол Улс ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 2025–2029 оны гишүүн болов 2 цаг 37 мин Монгол–Японы зөвлөлдөх уулзалт энэ сарын 24-28-нд Токиод болно 2 цаг 43 мин Ээмэг, бөгж худалдан авах гэж байгаад 2.5 сая төгрөгөөр залилуулжээ 2 цаг 44 мин А.Билгүүн: Монголчуудын 30 хувь нь хар тамхины эрсдэлд өртөж байна 2 цаг 46 мин Төрийн албан хаагчийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг хууль ёсны өвлөгчид нь олгоно 2 цаг 50 мин Баруун болон төвийн нутгаар цас орж, цасан шуурга шуурна 3 цаг 28 мин Өмч хувьчлалын хоёр дахь давлагааг эхлүүлье 17 цаг 0 мин "Монгол циркус энтертаймэнт”-ийн уран бүтээлчдийг 34 сая төгрөгөөр шагнана 17 цаг 18 мин Баянголд хүүхэд, залуусын чөлөөт цагийн орчныг шинэчлэн тохижууллаа 18 цаг 16 мин Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно 18 цаг 18 мин “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ 18 цаг 20 мин
iИх уншсан
О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ...
Top