x

Т.Мөнх-Эрдэнэ: Засгийн газар иргэд, ААН-ийн эрхийг хаалаа

Монголын хуульчдын холбоо, Нээлттэй нийгэм форумаас зохион байгуулсан “Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах нэмэлт өөрчлөлтийн эрэн тойронд” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт Монголын хуульчдын холбооны Захиргааны эрхзүйн хорооны гишүүд оролцож, хуулийн төслийн талаар өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм. Засгийн газраас боловсруулсан Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл нь Засгийн газар, яамдын эрх хэмжээг эрс өсгөж, иргэн, хуулийн этгээдийг хуулийн хамгаалалтгүй үлдээж байна гэсэн санааг мэргэжлийнхэн хөндөв. Энэ талаар МУИС-ийн ХЗС-ийн багш, Т.Мөнх-Эрдэнээс тодрууллаа.

-Захиргааны ерөнхий хуульд Засгийн газрын бүх шийдвэрийг шүүхээр хянахгүй байх өөрчлөлт орохоор яригдаж байгаа. Үүнийг та хэрхэн харж байна?

-Захиргааны ерөнхий хуулиар Засгийн газраас эхлээд нутгийн захиргааны бүх байгууллагуудын үйл ажиллагааны суурь зохицуулалтыг бий болгож өгдөг. Юун дээр ямар зарчим баримтлах юм. Иргэнийг яаж сонсох юм. Шийдвэрээ хэрхэн гаргах юм гэхчлэн нарийвчилсан зохицуулалтыг тусгаж өгсөн.

Уг хуулийн 3.1.7-д Засгийн газрын болон бусад захиргааны байгууллагын улс төрийн шинжтэй үйл ажиллагаанаас бусад захиргааны шинжтэй шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянах зохицуулалтыг тусгаж өгсөн.

Гэтэл одоо ХЗДХ-ийн яамны албан ёсны цахим хуудсан дахь олон нийтэд нээлттэй байршуулагдсан шинэ хуулийн төсөлд 3.1.7 дугаар заалтыг бүхэлд нь өөрчлөн найруулчихсан байгаа.

Өөрчлөн найруулахдаа Засгийн газрын бүх шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх ХЯНАХГҮЙ байхаар тусгаж өгсөн байгаа юм. Түүнийг хэрэгжүүлэх ччиг үүрэгтэй яамд, агентлаг, орон нутгийн захиргааны байгууллагуудыг ч Захиргааны хэргийн шүүхээр хянахгүй гээд заагаад өгчихсөн байна. Ийм өөрчлөн найруулалт хийчихсэн байна.

-Үүнийг яг яагаад буруу гэж үзэж байна вэ?

-Би судлаачийнхаа үүднээс энэ өөрчлөлтөөр иргэний эрхзүйн хамгаалалтыг үгүй хийх хэмжээний том заалт гэж харж байгаа. Засгийн газар иргэн, хуулийн этгээд рүү шууд чиглэсэн шийдвэрийг олноор нь гаргадаг. Тухайлахад, тамхины үйлдвэрийн зөвшөөрөл дураараа олгох, газрыг иргээнээс хураагаад авах утгатай шийдвэр гарч болно. Ийм төрлийн маргаан үүслээ гэхэд иргэн гомдолтой тохиолдолд шүүхийн байгууллагад хандах эрхгүй болчихож байгаа юм. Захиргааны хэргийн чиглэлд иргэн шүүхэд хандах эрхгүй болчихно гэсэн үг.

-Засгийн газрын шийдвэрээс үүдэн иргэн, хуулийн этгээд хохирлоо гэхэд Үндсэн хуулийн цэц хамгаалалт үүсгэж болох уу?

-Зарим хүмүүс Үндсэн хуулийн цэц дээр очоод хамгаалуулчихна гэж тайлбарлаад байгаа юм. Яг үнэндээ Үндсэн хуулийн цэц өөрөө маш хязгаарлагдмал хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Зөвхөн Засгийн газрын Үндсэн хууль зөрчсөн шийдвэрийг л Засгийн газар хянадаг. Үндсэн хуулиас бусад хууль зөрчсөн маргааны цэц авч хэлэлцдэггүй. Тэгэхээр энэ үндэслэл оновчтой хувилбар биш.

-Тэгэхээр мэргэжлийн хүрээнийхний зүгээс ямар санал дэвшүүлэх вэ?

-Яг өнөөдөр энэ өөрчлөлтийн хүрээнд манай Захиргааны ерөнхий хууль ноцтой алдаатай гэж хэлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн хүчин төгөлдөр хэрэгжиж Захиргааны ерөнхий хууль алдаагүй хэрэгжээд л явж байгаа. Тиймээс ч хуульчдын зүгээс энэ шинэ хуулийн төслөө эргэж хар. Иргэн, хуулийн этгээдийн эрхийг шууд байдлаар зөрчих нөхцөл байдал үүслээ. Засгийн газрын бүх шийдвэрийг шүүхэд хандах боломжгүй болгож хучимж болохгүй гэх санааг л дэвшүүлээд байгаа юм.

-Энэ хуулийн төслийг Засгийн газар зарим нэг асуудал дээр эрх мэдлээ илүү зузаатгах гэсэн улс төрийн зорилгоор оруулж ирлээ гэж хардах үндэслэлтэй юу?

-Үүнийг тодорхой хэлж мэдэхгүй байна. Хүмүүс янз бүрээр л ярьж байгаа. Судаалчийн зүгээс иргэний эрхийг хамгаалах механизмыг оновчтой болгох чиглэлд үр дүнтэй ажиллаж байгаа хэлбэрээр үгүй хийх гээд байна гэх үүднээс асуудалд хандаж байгаа.

-Та яг тодорхой баримт дээр эдгээр заалтуудыг өөрчилснөөр иргэнд ийм сөрөг нөлөө үзүүлнэ гэдгийг тайлбарлаад өгөөч?

-Жишээ нь, нэг иргэн газар өмчилж байлаа. Тэр газрыг нь хурааж авах шийдвэр гаргачихлаа гэж бодъё. Иргэн нөхөн олговор авмаар байдаг. Гэтэл Засгийн газар огт нөхөн олговор өгөхгүй гээд шийдвэр гаргачихсан байвал иргэн гомдоно. Тэгэхээр нь иргэн шүүхэд хандахаар шийдлээ. Хэрвээ шинэ хуулийн өөрчлөлтүүд энэ чигээрээ батлагдчих юм бол иргэн Захиргааны хэргийн шүүхэд хандах боломжгүй болчихож байгаа юм.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Иргэн (182.160.35.39)
    Энэ бол эрдэнэтийн 49 хувь дээрээс үүссэн асуудал шүүх хуулиынхаа дагуу шийлнэ гэсэн.Харин засгийн газар шийдвэр гаргаад түүнийг нь 65 ынхан батлаад ҮХЦ ээр дэмжүүлсэн.Том утгаараа бол гадны хөрөнгийг аваад ирсэн нь үндсэн хууль зөрчсөн эсэхийг харах байсан байх.Харин 49 хувийг авч ирэхдээ. Алдаа гаргасан эсэхийг хуулийн байгууллага ялгах байсан.Гэвч нөгөө шахааны хүмүүст таалагдаагүйгээс Нямдорж мэтийн хүмүүс хонзогнож улмаар хуулийг өөртөө тааруулах гэж санаархаж байгааг тас тохих ёмтой.
    2018 оны 06 сарын 20 | Хариулах
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 8 цаг 33 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 8 цаг 35 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 8 цаг 36 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 8 цаг 38 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 8 цаг 42 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 8 цаг 44 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 8 цаг 46 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 10 цаг 9 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 10 цаг 17 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 10 цаг 18 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 10 цаг 20 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 10 цаг 23 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 10 цаг 26 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 10 цаг 28 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 10 цаг 29 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 10 цаг 31 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 12 цаг 30 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 12 цаг 31 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 12 цаг 31 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 12 цаг 33 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top