x

Ц.Нямдорж сайд хууль хулгайлдаг байснаа дээрэмддэг болов

Одоогоос олоон жилийн өмнө (2007 онд) Ц.Нямдорж гуай УИХ-ын баталсан хуулийг орондоо зассанаа ид хав болгон ярьж байв. Гэвч энэ үйлдэл нь “УИХ-ын бүрэн эрхэд халдсан” хэрэг болж таарсан тул Үндсэн хуулийн Цэц хүртэл явж байлаа. Цэцийн дүгнэлт гарсны дараа Ц.Нямдоржтон УИХ-ын даргын албан тушаалаасаа огцорч, харин Тамгын газрын дарга нь хуулийн хариуцлага хүлээхэд хүрсэн билээ. УИХ-ын батлаад гаргачихсан хуулийг редакци хийхээс нь өмнө гэртээ аваачаад засчихна гэдэг хуулийн хулгай мөн биз дээ.

Хүн тийм амар өөрчлөгддөггүй гэж үнэн бололтой. Арав гаруй жилийн өмнө түүний хийж байсан үйлдэл өнөөдөр дахин давтагдаж байна. Хууль зүй, дотоод хэргийн сайдын боловсруулж, УИХ-д өргөн барьсан (өнгөрөгч баасан гаригт) Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэзээ мөдгүй УИХ-аар хэлэлцэгдэх гэж байна. “Иргэдээс санал авна” гэж яамныхаа сайтад байршуулсан хуулийн төслөө Ц.Нямдорж сайд энэ хуулийн төслийн талаарх хуульчдын эсэргүүцэл, шүүмжлэлийг үл тоон УИХ-д өргөн барив. Өмнө шөнөөр хулгайлдаг байснаа одоо өдрөөр дээрэмддэг болж байна. Үүнийг цагаандаа гарна гэдэг байх аа? 

Хэрэв Ц.Нямдорж сайдын хууль батлагдвал Засгийн газрын бүх шийдвэр, түүнийг хэрэгжүүлдэг төрийн агентлагууд, шат шатны Засаг дарга нар хуулийг дур зоргоороо зөрчих боломжтой болно. (Одоо ч гэсэн хууль зөрчсөн шийдвэрүүд нь шүүх дээр очиж унасаар байгаа л даа. Захиргааны шүүхийн нийт маргааны 80 хувийг Засгийн газрын харъяа байгууллагуудтай холбоотой маргаан эзэлдэг) Учир нь Нямдорж сайдын  өргөн барьсан төсөлд “Монгол Улсын Засгийн газрын шийдвэр, түүнийг хэрэгжүүлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны бусад байгууллага, нутгийн захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэх хүрээнд хамаарахгүй” гэсэн байна. Шууд утгаараа Засгийн газрын байгууллагуудын шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянахгүй гэсэн үг. Шүүхээр хянагдахаа болиод зогсохгүй одоо Захиргааны шүүх дээр хариуцагчаар татагдчихаад байгаа бүх хэргийг хэрэгсэхгүй болгоно. Ингэвэл Захиргааны хэргийн шүүх байх нь ч утга учиргүй болно гэсэн үг. Энэ одоо юу вэ?

Захиргааны хэргийн шүүх яагаад байдаг вэ гэвэл, Засгийн газрын байгууллагуудыг (Яам, тамгын газрууд, түүний харьяа нэгжүүд болон орон нутгийн өөрөө удирдах байгууллагууд) хууль зөрчихөөс сэргийлж, хууль зөрчиж гаргасан шийдвэр нь хувь хүн, хуулийн этгээдэд хохирол учруулсан тохиолдолд тэдний зөрчигдсөн эрхийг сэргээхийн тулд юм. Учир нь Засгийн газар бол хууль хэрэгжүүлдэг байгууллага. Харин хуулийн хэрэгжилтэд хяналт тавих нь шүүхийн үүрэг. Шүүх систем энэ үүргээ хэрэгжүүлэхийн тулд Захиргааны хэргийн мэргэшсэн, төрөлжсөн шүүхийг (Administrative Court) байгуулдаг. Ганц манайд биш, хуулийн засаглалтай бүх оронд ийм.

Харин Хууль зүй, дотоод хэргийн сайдынхаар бол Засгийн газрын шийдвэрийг захиргааны шүүх биш, Үндсэн хуулийн Цэц хянах юм гэнэ. Гэтэл Цэц зөвхөн Засгийн газраас гаргасан шийдвэр Үндсэн хууль зөрчсөн эсэхийг л хянадаг. Товчхондоо Үндсэн хуулийн хяналтын байгууллага. Харин Захиргааны шүүх нь захиргааны байгууллагууд шийдвэр гаргах явцдаа Монгол Улсын хуулийг зөрчсөн эсэхийг хянадаг. Зөрчсөн тохиолдолд учирсан хохирлыг нөхөн төлөхийг шаарддаг. Цэцээс гаргадаг шийдвэр хүртэл шүүхээс ондоо. Зөвхөн Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргаад орхидог, хохирол барагдуулдаггүй.

Хэрвээ Засгийн газар, түүний байгууллагууд хууль зөрчсөн эсэх талаарх маргааныг Цэц хүлээж авдаг боллоо гэхэд Цэц тэр олон маргааныг шийдэж чадах ч үгүй. Есхөн гишүүнтэй, тэд нь бараг шахуу мэргэжлийн бус. Энэ мэтчилэн хуулийн болон практикийн маш олон зөрчилтэй хуулийн төслийг Хууль зүйн сайд Ц.Нямдорж УИХ-д өргөн бариад байна. Цагаандаа гарч, улайран зүтгэж байгаа ганц шалтгаан нь Засгийн газар, түүний харъяа байгууллагууд хууль бус шийдвэр гаргасан ч хариуцлага хүлээдэггүй (түүнээс нь болж иргэдэд учирсан хохирлыг ч барагдуулах боломжгүй) “онцгой” эрхтэй болох явдал. Адгийн наад зах нь ажлаас үндэслэлгүйгээр халагдсан тухайгаа ч шүүхээр тогтоолгож чадахгүй болно гэсэн үг.

Өнгөрөгч долоо хоногт “Нээлттэй нийгэм” форумаас зохион байгуулсан хуулийн төслийн талаарх хуульчдын хэлэлцүүлэг дээр ярьж байна лээ. Засгийн газар Захиргааны шүүх дээр удаа дараа ялагдал хүлээгээд байгаа “Эрдэнэт”-ийн маргаанаас болж энэ хуулийн төслийг өргөн барилаа гэж. Ц.Нямдорж сайд ”Эрдэнэт”-ийн 49 хувийнхантай хэдий их өс хонзонтой байлаа ч ийм аргаар дийлнэ гэдэг хуулийн салбарыг тэргүүлж байгаа сайд хүний хувьд хэтэрхий бохир ажиллагаа. Нэг компанийн өмчийг авахын тулд бүхэл бүтэн шүүх системээ нураахаар улайрч байгаа нь хуульчийн ч, улстөрчийн ч хувьд дэндүү эрээ цээргүй үйлдэл.

Бас нэг шалтгаан нь У.Хүрэлсүхийн Засгийн газар 2018-2020 онд хийх төрийн хувьчлалын жагсаалтыг саяхан УИХ руу оруулсан. Төрийн банк, Хөрөнгийн бирж, Монгол шуудан, МИАТ зэрэг том аж ахуйн нэгжүүдийг хувьчлахад хүрвэл “Эрдэнэт”-ийн 49 хувиас дутуугүй маргаан дагуулах нь тодорхой. Гэвч тэр үед Засгийн газрын шийдвэр, түүнийг биелүүлсэн төрийн агентлагын шийдвэр, хууль бус үйлдлийг шүүхээр шийдвэрлэх боломжгүй болгож байна. Мөнгөтэй л болж байвал юуг ч нураахад бэлэн болжээ, энэ УИХ, Засгийн газар. Өмнө шөнөөр хулгайлдаг байснаа одоо өдрөөр дээрэмддэг боллоо. МАН байхад дайснаар ч яах юм.

Б.СЭМҮҮН

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (51)

  • Иргэн
    Энэ хүн Монголын төрөөс хуулийн аргаар хулгай хийдэг дээрэмчин тонуулчидтай тэмцэж ирсэн болохоос та нар шиг эх орноо зараагүй шүү.
    2018 оны 06 сарын 26 | Хариулах
  • Цэст
    Увсын хүү Цэдэнбал төрийг дангаараа 40 жил барьж чадсан энэ муусайн новшнууд 4 хөн жил төр барьж чадахгүй ёстой бүгдийг нь тараагаад eерөнхийлөгчийн засаглалтай улс болж eрөнхийлөгчтөйгөө ард түмэн нийлж улсаа хөгжүүлэх хэрэгтэй
    2018 оны 06 сарын 26 | Хариулах
  • Ч.эрдэнэбат
    Энэ одоо юу л болоод байна даауг нь минийи итгэж явдаг шударга яриатай гайгүй хүн шиг байсийн
    2018 оны 06 сарын 25 | Хариулах
  • Энэ одоо юу л болоод байна даа уг нь миний итгэж найдаж явдаг гайгүй шудрага хүн шиг байсийн шудрага л яриад байдгийн . . .
    2018 оны 06 сарын 25 | Хариулах
  • Энхболд Миеэгомбо Элбэгдорж Цахиа
    Нямдоржийн эсрэг хуцаж байгаа нэг нохой байна даа.
    2018 оны 06 сарын 25 | Хариулах
  • Зочин
    Шүүхчид нь ажиллаж чадахгүй ,хуульчид нь авилгад орооцолдсон аргагүй болоод л ийм хууль хийхийг ард олон хүсч байгаа юм шүү дээ.
    2018 оны 06 сарын 25 | Хариулах
  • Уншигч
    49 ИЙН ДЭЭРЭМЧИД,АРДЧИЛСАН НЭРТЭЙ ХУЛГАЙ ХИЙГЧИД ҮНДСЭНЭЭ МАНАНГИЙН ТӨЛӨӨНИЙ ЭТГЭЭД ЭНЭ АВГАЙ БИДНИЙ ТОЛГОЙГ УГААЖ ЧАДАХГҮЙ .
    2018 оны 06 сарын 25 | Хариулах
  • уншигч
    энэ нөхөр юмны учирыг олж байж бичээч ц.нямдорж сайд руу дайрахаасаа өмнө өөрийгөө хичээ. чиний хувьд цунх баригч байна.
    2018 оны 06 сарын 25 | Хариулах
  • zochin
    шудрага бус шүүхээ эхлээд засчих сайдаа
    2018 оны 06 сарын 25 | Хариулах
  • Zahirgaanii shuuhiin shuugch yamarch ajliin achaalalgui ter dundaa oron nutagt sardaa 1 hereg shiideh jisheenii, 26 nas hureegui zahirgaanii hergiin odmaa gedeg huuhed tomilood l suuj baih ter n Mongoliin zasgiin gazriin buyu nit ard tumnii esreg salaavch gargaad l suuj baih jisheetei. Tuuniig tomilson shuuhiin eronhii zovloliin darga n Hun dairch alsan gemt heregten iim shuuheer Mongoliin ard tumen tejeeh shaardlaga baihgui.
    2018 оны 06 сарын 24 | Хариулах
  • zochin
    Nyamdorjiin zuv ZSHiig tatan buulgah heregtei ard tumend uilchildeggui zsheer yahiin zuv demjij bna hurdan batlah heregtei
    2018 оны 06 сарын 24 | Хариулах
  • Дэнднээ
    Увсын ард түмнийг хөлхуудын эсрэг турхирдаг ер нь Баатар генералын үг өдөр ирэх тутам үнэн болж бнадөө
    2018 оны 06 сарын 24 | Хариулах
  • Тоня
    https://www.facebook.com/lkhagvajav.demeddorj/posts/996559860506865. 70. Онд азийн бар сингапур улс яг манат Улс шиг тор засгийн тувшинд хээл хахууль гэмт хэрэгээ дийлэхээ байгаад уунээс гарах гарцаа зов олж одолгийн хогжил дэвшилд хурсэн байдаг. Энэ сонголт бол хууль зуйн сайдаараа гадаад хунийг томилж Ямарч засгийн уед огцруулалгуй тогтвортой 15н жил ажиллуулж цаашдын усрэнгуй хогжих алхамаа зоригтой хийж хуулийг хун бухэнд шудрага тэгш уйлчилдэг системийг
    2018 оны 06 сарын 24 | Хариулах
  • Зориг
    Энэ хун ард тумний толоо чухам яг юу хиисэн юм бэ унэхээр. Оороо. Ч хэлж чадахгуй харин оорийнхоо торол торогсод найз ноход болон намынхныгаа элийртэл баяжуулж Харин шудрага хумуусийг хавчин хяхаж баяжих боломжийг нь хааж элдвээр дарамталж ард тумний тархийг шудрага хун болж угааж Улс орныгоо суйруулж ирсэн хэрвээ захиргааны хэргийн болон дээд шуухийн дотоод хэрэгт оролцож оорийн муу санаагва гуйцэлдуулвэл монголын ард тумнийг Хэн. Ч. Хамгаалахгуй жинхэнэ зомби болж хэдэн олигаархууд болон тэдний гар хол бологсодын дураараа авирлах голомт болжсуйрэх болно
    2018 оны 06 сарын 24 | Хариулах
  • Нямдорж
    Нямдоржийн зөв. Яагаад гэвэл түүнийг шоронд биш УИХ-д удаа дараа сонгодог тэнэг сонгогчидийн л буруу. Ингээд захиргааны хэргийн шүүх нурж унана. Дураараа ажлаас чинь хална. Дураараа хувийн өмчийг булааж авна. Дураараа захиргааны хүмүүс шийдвэр гаргана.
    2018 оны 06 сарын 23 | Хариулах
    • ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ 49 ХУВЬ,ОЛГАРХ ИУДЫН ТӨЛӨӨНИЙ ЭТГЭЭДҮҮДЭЭР ДҮҮРЧИХСЭН,УДИРДАГЧ НЬ Ц.ЗОРИГ БОЛЧИХЖЭЭ.ЭД НАР АН ,ын ХУУЛЬЧ НЭРТЭЙ ХҮМҮҮСЭЭР ДА МЖУУЛАН ТЭМЦЭЛ ЯВЖУЛААД ЭХЭЛЛЭЭ.
      2018 оны 06 сарын 23
  • Zochin
    Nymdorj guain zuvuu.uursduu yumig sain tungaj bodoj uz
    2018 оны 06 сарын 23 | Хариулах
  • Засгийн Газрын шийдвэрийг буюу тогтоолыг Захиргааны хэргийн шүүх хянах нь буруу гэсэн Нямдоржийн зөв.Цэц ч бас тэгэж шийдсэн гэсэн үү.Захиргааны хэргийн шүүх тэгвэл МУ-ын Ерөнхийлөгчийн Зарлигийг хянаач.Нэг хүний шийдвэр биз дээ.Харин Яамдын Төрийн нарийн бичгийн дарга нараас доош албан тушаалтануудын тушаал шийдвэрийг ЗХШ хянаж хуульд нийцүүлж байхад болмоор.ЗГ-н тогтоолыг нэг шүүгч захирамжаар хүчингүй болгодог эрүүл бус юм байж болохгүй.Нямдоржийг буруутгаад байгаа хүмүүс энэ улсын төлөө биш,өөрсдийнхөө эрх мэдэл хөрөнгө санхүүгийн луйварын сүлжээгээ ШҮҮХээр халхавчилан хаацайлж хамгаалах гэсэн оролдлого.Өөр юу ч биш.Улайрч цагаандаа гарч байгаа хүмүүсийн амь тээрсэн хариу үйлдэл гэж бодож байна.
    2018 оны 06 сарын 23 | Хариулах
  • Зочин
    Энэ хүн одоо болих хэрэгтэй,Монгол Уосын төрийг энэ хүнээс илүү самарсан хүн одоохондоо байхгүй,шударга царайчлаад 60 тэрбумын бичлэг эвлүүлэг биш гэж анх дуугарсан хүн мөн биздээ одоо яаж бгаам
    2018 оны 06 сарын 23 | Хариулах
  • Ялзарч дампуурч байгаа төрийн хоцрогдсон хонзогч сайдын сүүлчийн элийрэлийг одоо зогсоохгүй бол энэ улс сүйрэх нээ Энэ шудрага царайлсан новш 20 жил балайрлаа одоо үүнийг төрөөс зайлуул
    2018 оны 06 сарын 22 | Хариулах
  • зочин
    60 тэрбумын дарга нартай дэр нэгтгээд тэднээсээ авлигал аваал явж байгаа сайдтай шударга ёс ярих хэрэггүй цагдаагийн дарга баатаржав шшгег дарга амгаланбаяр гээл түрүүвч нэгтэй ахан дүүс шударга хүн энэ авлигачидтай нийлхүү
    2018 оны 06 сарын 22 | Хариулах
  • ойдаа
    Засгийн газраас гаргасан уул уурхайн лицензийг цуцалсан шийдвэрүүдийг шүүх хахууль аван хүчингүй болгодог ёс бус үйлдэл зогсохгүй байгаатай энэ шийдвэр ихээхэн холбоотой.Тийм хүмүүс Нямдоржийг тал талаас нь нохой мэт боорлож байна даа.Ер нь Засгийн газар бол улсыг удирдах дээд гүйцэтгэх засаглал.Энэ засаглалын ажил шийдвэр бүрт шүүх оролцоод байх шаардлага байхгүй.
    2018 оны 06 сарын 22 | Хариулах
  • Ene oorsdiigoo shudarga esnii gerel gej boddog shuugch huulchid ene zahirgaanii heregiin shuuhiihen uneheer l tiim shudarga esnii toloo niit ard irgediin toloo youm Bol ehnii eeljind ene shuuhiin shuugch naraa tomildog baiguullaga boloh shuuhiin eronhii zovololiin darga sogtuugaar Hun dairch alsan gemt heregtnendee Ta gemt heregten tiim uchir lundendorj ta shudarga shuuhiig udirdah erh baihgui geed helj chadahgui baigaa humuus oorsdoo shudarga baij chaddag youm uuuu?....
    2018 оны 06 сарын 21 | Хариулах
  • ЭНЭ ЗӨНӨГ ОДОО ЗАЙЛАХ ЦАГ НЬ БОЛООГҮЙ ЮМ УУ?
    2018 оны 06 сарын 21 | Хариулах
  • Dorj
    Shuuh huuliin daguu shudarga ajilladag bol iim baidald hurgehgui l bolov uu. Zasgiin Gazriin zuv zuitei uil ajillagaag irged oilgoh bailgui dee.
    2018 оны 06 сарын 21 | Хариулах
  • иргэн
    Ийм нэг цагаандаха гарсан,надаас өөр юмгүй гэсэн луйварчдыг бүх ард түмний хүчтэй эсэргүүцэл тэмцлээр төрөөс зайлуулах цаг болж,ер нь энэ их хуралыг тараах болжээ,бидэнд ийм хурал дарга,хуулийн сайд огт хэрэггүй.
    2018 оны 06 сарын 21 | Хариулах
  • Дорж
    Түрийний бөөс толгойд гарна гэдэг л болж байх шиг байна.Нямдорж гэж ямар хүн анх их хуралд гарч байлаа даа.Хүн бүхэн өрөвдөөд ядууг нь гайхаад төр засаг харж үз гээд байсан санагдах юм.Юм өөр болно гэж ингэж даврахыг хэн мэдэх вэ.Шудрага багтай л байж дээ.
    2018 оны 06 сарын 21 | Хариулах
  • Огцруулж хариуцлага тооц
    Монголын хуулийн салбар маш муу байгаа одоо бүр хуульгүй болгох гэнэ. Энэ салбарыг ийм муу байлгахад хамгийн удаан салбарбн сайдыг хийсэн хүний 100% буруу харамсалтайн тэр хүн нь жаахан харанхуй голдуу хүмүүсийн толгойг эргүүлж маш олон жил гадаадад байсан магадгүй харь гаригаас ирсэн мэт хамгийн шүүмжлэнэ тэрийг ард шудрага хүн шүү гэж хүлээж авна. Ийм гажиг тогтолцоог үүсгээд байгаа магадгүй гадаадын тагнуул л ингэж монголыг хорлох байх цэвэр халх хүн хэзээч улс лрноо ингэж хорлохгүй. Сайдыг огцруулж хариуцлагыг нь үүрүүлэх цаг нэгэнт болжээ
    2018 оны 06 сарын 21 | Хариулах
  • жамбаа
    шүүх шудрага ажилдаг билүү энэ олон томчуудын хэргийг хар
    2018 оны 06 сарын 20 | Хариулах
  • Болд
    Тагнуулч нь үнэн юм байна .худлаа эрдэнэтийн 49 хувь гэж хошгирулаад .
    2018 оны 06 сарын 20 | Хариулах
  • Дүлий хог
    Увсынханд ганц нэг сайн шударга хүн байна даанч цөөн юм
    2018 оны 06 сарын 20 | Хариулах
Top