x

Шүүгчийн эсрэг "гүйцэтгэх ажил" буюу Ерөнхийлөгчийн сонгуулийн анхны бичлэг

Өнгөрсөн амралтын өдрүүдэд олны нийтийн сүлжээнд тавигдсан шүүгчдийн бичлэгийн “2-р анги” өчигдөр задрав. Анхны бичлэг цацагдсан даруйд цагдаагийнхан хойшлуулшгүй ажиллагаа явуулж, бичлэгт гарсан нөхдийг саатуулан мэдүүлэг авсан, “биеэ үнэлэлт зохион байгуулсан” /ЭХ-ийн 12.6.1/ зүйл ангиар хэрэг нээх саналаа прокурорт хүргүүлсэн тухай мэдээлсэн билээ. Бичлэгт гарсан эмэгтэйчүүдийн дансанд орсон мөнгө “биеэ үнэлсэн” гэх үндэслэл болж байгаа юм байна. Өмнөх бичлэгт бүгд амны хаалттай байсны улмаас хэн гэдгийг таних боломжгүй байсан бол хоёр дахь бичлэгээр тэдний нүүр царайг харуулав. Бичлэг алдагдсан Баянзүрх дүүргийн “Parkview” хотхоны СӨХ болон “Биг Кастел” ХХК-ийн зүгээс бичлэг алдагдаж, төрийн байгууллагын албан тушаалтан, нэр бүхий иргэдийн  нэр төрд халдсан явдалд албан ёсоор уучлал гуйжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр тухайн өдөр СӨХ-ны өрөө цоожтой, бичлэгийг хулгайлах боломжгүй байсан тул олон нийтийн сүлжээнд тавьсан дээрх бичлэгүүдийг “хууль бус гүйцэтгэх ажиллагаа” гэж үзэж байгаа юм байна. Тэгээд ч эхний цацагдсан бичлэг дээрээс тэдний хэн болохыг таних боломжгүй байтал нэр албан тушаалыг шууд зарласан явдал, бичлэг цацагдсан даруйд цагдаагийнхан хойшлуулшгүй ажиллагаа явуулсан зэргээс зориуд зохион байгуулсан гүйцэтгэх ажил байж болзошгүй хэмээн үзэж байгаа юм байна. Ерөнхий сайд энэ асуудлаар ТЕГ, ХЗДХЯ, ЦЕГ-т “хууль бус гүйцэтгэх ажиллагаануудыг цэгцлэх” үүрэг өгчээ.

Гэвч хэдий уг бичлэг цацагдсан асуудал нь “хууль бус”, “хувь хүний нэр төр, алдар хүндэд халдсан” зүйл байсан ч гэлээ түүнд бичигдсэн зүйлтэй маргах боломжгүй болчихоод байна. Бичлэгт гарсан төрийн байгууллагын албан тушаалтнууд /шүүгч, АТГ-ын ажилтан, ҮАБЗ-ийн ажилтан/ биеэ үнэлэгч авсан буюу биеэ үнэлэлт зохион байгуулсан гэдэг нь албан ёсоор нотлогдоогүй байгаа ч нотлогдсон тохиолдолд Зөрчлийн хуулиар шийтгээд өнгөрөх бус, эрүүгийн хариуцлага тооцож ч магадгүй. Биеэ үнэлэгч авсан бол Зөрчлийн хуулиар 50.000 төгрөгөөр торгодог бол биеэ үнэлэлт зохион байгуулсан, зуучилсан нь нотлогдвол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ялтай юм байна.

Мөн энэ асуудлаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “шүүгч нар биеэ үнэлэгчийн төлбөрийг бусдаар төлүүлсэн бол авилга, албан тушаалын хэрэг болно” хэмээн байр сууриа илэрхийлжээ. Бичлэгт гарсан ҮАБЗ-ийн ажилтан "биеэ үнэлсэн" гэгдээд буй иргэн “Д”-ийн данс руу 2000.000 төгрөг шилжүүлж, иргэн “Д” нь бусад бүгүйчүүдийн данс руу 500, 500 мянган төгрөг шилжүүлснийг цагдаагийн байгууллага олж тогтоосон тухай мэдээлсэн. Үүнийг нь “нууц үдэшлэгт” оролцсон бусад нөхөд мэдэж байсан эсэхээс шалтгаалж, хуулийн зүйл заалт өөрчлөгдөж таарна. Гэвч энэ бол дараачийн асуудал.

Хамгийн нэгдүгээрт болсон үйл явдалтай холбоотойгоор төрийн албан тушаалтнуудын ёс зүйн асуудал яригдана. Наанадаж эрх бүхий этгээд нь тэдэнд хариуцлага тооцох, албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг тавих ёстой байх. Хоёрдугаарт, дээрх болсон үйл явдал хууль гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн эсэхийг ч мөн шалгаж тогтоох ёстой.

Гуравдугаарт буюу хамгийн гол нь УАБЗ-ийн ажилтан, шүүгч, прокурорууд ямар шалтгаанаар нууц уулзалт зохион байгуулсан, тэр нь хашиж буй албан тушаал, мэргэжлийн үйл ажилагаатай нь холбоотой эсэхийг шалгаж тогтоох ёстой. Өөрөөр хэлбэл, Б.Энхбаяр гишүүний хэлсэнчлэн бусдаас “хуулиар хориглосон үйлчилгээ авсан” нь тогтоогдвол албан тушаалын хэрэг, ашиг сонирхлын зөрчил гэж үзэхээс өөр аргагүй. Энэ тохиолдолд нийтийн эрх ашиг зөрчигдөж, хууль шүүхийн байгууллагын хараат бус байдалд нөлөөлсөн асуудал яригдана.  

Хэдийгээр шалгаж тогтоох боломжгүй ч гэлээ тооцоолох ёстой бас нэг зүйл нь бичлэгийг цацсан этгээдийн ард хэн байсан, ямар ашиг сонирхлын үүднээс  хууль бусаар гүйцэтгэх ажиллагаа явуулсан бэ гэдэг асуудал. Ялангуяа тэр нь шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагаа буюу гаргасан шийдвэрүүдтэй нь холбоотой бол асуудал илүү томорно.

Тухайлбал, бичлэгт гарсан шүүгчдийн тухайд өмнө шүүсэн хэргүүдтэй нь холбоотойгоор /М.Энхсайхан, Ж.Эрдэнэбат нарт ял оноосон/ “Хонгилын шүүгч” хэмээн цоллож эхэлснээс Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбоотой буюу түүний эсрэг чиглэсэн байж болох талтай. Ялангуяа Ерөнхий сайд асан Ү.Хүрэлсүхтэй шууд холбогддог “Нэхүүл” хөдөлгөөнийхөн шууд оролцож, шүүгчдийг ажлаас нь чөлөөлөхийг шаардсан зэрэг нь болсон үйл явдлын ард улс төрийн шалтгаан бий гэж хардахад хүргэж байгаа.

Товхчондоо одоо эл дол болоод байгаа нууц бичлэг, хууль бус гүйцэтгэх ажил гэх мэтийг улс төрийн технологи болгосон хүн нь одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга. Тэгвэл түүний хамгийн сайн хийдэг "дархан мэх"-ийг өөрийнх нь эсрэг хийж эхэллээ гэж болно. Сонгууль болоход гурван сар гаруйн хугацаа үлдсэн. Энэ хугацаанд хоёр талаас мөн ч олон бичлэг цацагдах байх даа.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Bat (202.55.188.100)
    Tegeed shalgahgui um bol huuli durmiig yaj sahiulah um. Uhsenee hiij horio tseertei uyed arhidan, shoudaj bsan um. Arga hemjee avaasaa
    2021 оны 03 сарын 01 | Хариулах
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 11 цаг 7 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 11 цаг 9 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 11 цаг 10 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 11 цаг 13 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 11 цаг 16 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 11 цаг 18 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 11 цаг 20 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 12 цаг 43 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 12 цаг 51 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 12 цаг 52 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 12 цаг 55 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 12 цаг 57 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 13 цаг 1 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 13 цаг 2 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 13 цаг 3 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 13 цаг 5 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 15 цаг 4 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 15 цаг 5 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 15 цаг 5 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 15 цаг 8 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top