x

АН-ын "Ахиллын өсгий" нь Х.Баттулга

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль хаяанд ирээд байна. Сонгуульд оролцох эрх бүхий, УИХ-д суудалтай намын тоо дөрөвхөн. Гол өрсөлдөөн мэдээж улс төрийн голлох хүчин болох хоёр том намын дунд явагдана. Эрх баригч МАН ба сөрөг хүчний байр суурьт байгаа АН хоёрын дунд. Гэсэн хэдий ч улс төрийн хоёр том намын хувьд тэнгэр газар шиг ялгаатай нөхцөл байдалд ирэх сонгуулийг угтах гэж байна. Ялангуяа АН-ын хувьд...

Өнгөрөгч долоо хоногт хуралдахаар товлогдоод байсан хотын дарга асан Э.Бат-Үүл нарын шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшилжээ. Шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн зарим нь цар тахлын улмаас тусгаарлалтад орсон тул шүүх энэ тухай нотлох баримтыг үндэслэн шүүх хуралдааныг хойшлуулсан юм байна. Гэвч У.Хүрэлсүхийн телевизээр Э.Бат-Үүлийн тухай “МАН-ын 100 жилийн ойгоор өршөөлд хамрагдахын тулд шүүх хурлыг санаатай хойшлуулж байна” хэмээн мэдээлэв. Мөн “Үүний ард Ерөнхийлөгч Х.Баттулга байгаа. Тиймээс Э.Бат-Үүл Х.Баттулгын эсрэг үг ч дуугарахаа байжээ” гэх дүгнэлтийг олон нийтэд сонордууллаа.

Товчхондоо, УИХ-д 62 суудалтай эрх баригч намын бус, 11 суудалтай АН-ын толгой дээр “ял ба хариуцлага” ирээд байна гэсэн үг.

Ялангуяа бүрэн эрх нь дуусч буй одоогийн Ерөнхийлөгч рүү явуулж буй улс төрийн дайралтууд эрх баригч намд ирэх ёстой байсан бүх галыг хаах ёстой болж байна. Товчхондоо АН-ын хамгийн том сул тал Х.Баттулга болов. 

Гэсэн хэдий ч АН-ын хувьд үүнээс зугтах боломжгүй. Учир нь Х.Баттулга бол АН-ын нийт гишүүдийн сунгаагаар гарч ирсэн цорын ганц нэр дэвшигч, бас анхны Ерөнхийлөгч нь. 2017 оноос өмнө АН-ын дүрэмд тийм зүйл байсангүй. Х.Баттулга бол 2017 онд АН-ын их хурлаар баталсан, одоо хэр нь УДШ-д бүртгэлтэй намын дүрмийнх нь давуу болон сул тал биеэрээ мөн юм. Давуу тал нь намын нийт гишүүдийн саналаар гарч ирсэн учраас ядаж нам дотроо хэн ч түүнийг үгүйсгэх эрхгүй. Харин сул тал нь Х.Баттулгаар дамжуулаад АН-ыг бүхэлд нь үгүйсгэх орон зай нийгэмд бий болчихоод байна.

Тиймээс Х.Баттулгыг хаяхаас илүү “хаялаа” гэж хэлэх нь АН-д төвөгтэй болоод байгаа бололтой. Энэ сул талыг МАН төвөггүй ашиглаж байна. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр /Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа сонгох/ дахин сонгогдох эрхгүй болсон Ерөнхийлөгчөөр дамжуулан АН-ыг шаварт хутгах нь МАН-ын туйлын зорилго болж байна. МАН-ын дарга У.Хүрэлсүхийн Ерөнхий сайдын суудлаас өөрийн хүсэлтээр огцрохдоо хийсэн мэдэгдэл ч гэсэн Х.Баттулгын эсрэг чиглэсэн байсан. Тиймээс энэ “дэгээнд” нь торох эрх АН-ын гишүүд, лидерүүдэд байхгүй. Энэ шалтгаанаар Х.Бат-Үүл байтугай хэн ч байсан Х.Баттулгын эсрэг МАН-ын дайралтыг дэмжих нь эргээд өөрсдөд нь хохиролтой, өрсөлдөгч намдаа өгөөш болохоос цаашгүй гэдгийг ойлгож байгаа.

Тиймээс нэгэнт бүрэн эрх нь дуусч буй Ерөнхийлөгчтэй зууралдаж, хүчээ барахын оронд “Х.Баттулга нэр дэвшихгүй, хуулийн боломжгүй” гэдгийг эртхэн зарлаад дараачийнхаа нэр дэвшигчийг гаргаж ирэх нь АН-ын шаардлага болоод байна. Харин тэр нэр дэвшигчээ сунгаагаар гаргаж ирэх үү, намын Их хурлаасаа тодруулах уу? гэдэг хоёрдугаар асуудал. Ялангуяа Р.Гончигдорж нарын өнгөрсөн долоо хоногт Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгүүлэхээр мэдээлэл гаргасан шиг “Х.Баттулгын бүрэн эрх дуусаагүй тул Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг хойшлуулья” гэх мэт яриа АН-ыг арагш нь чирнэ үү гэхээс урагш хөтлөхгүй. Азаар энэ нь нэг хүний бодол юм даа гээд цааш явахаас өөр замгүй.

Гэтэл АН-ын дотоодод үүсээд байгаа зөрчилдөөнтэй асуудлууд байдлыг улам хүндрүүлж байна. Тухайлбал, намын дүрмийн шинэчлэлийн асуудал.

Өнгөрөгч Х их хурлаар баталсан намын дүрмийн шинэчлэлийг УДШ бүртгэж аваагүйгээс болоод нэг хэсэг нь "хуучин дүрмээрээ намын дарга, нэр дэвшигчээ тодруулна", нөгөө хэсэг нь “намын шинэ дүрмийг УДШ бүртгэсний дараа намын дарга, Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулна” гэсэн хоёр байр суурь дээр санал хуваагдаад байгаа.

Хуучин дүрмээрээ явбал /сунгаа явуулбал/ 2017 онд АН дотор гарсан хуваагдал дахин үргэлжилнэ гэсэн үг. Намын эрх барих байгууллага буюу ҮБХ, Их хурал ямар ч хүчгүй болж, доод шатны намууд нь голлох үүрэгтэй оролцоно гэсэн үг. Өмнөх практикаас харахад үүний үр дүнд “мөнгөтэй нь хөгжмөө захиална” гэдэг зармаар асуудлаа шийдэж эхэлсэн байдаг. Х.Баттулга ч гэсэн үр дүнгийнх нь нэг хэсэг мөн. Үүнээс болоод намын үзэл баримтлал, үнэт зүйл, нэгтгэж зангидсан бодлого, үйл ажиллагаа алдагдаж, “жалгын” буюу “худ ургийн” намууд бий болсон гэж үнэлэгддэг билээ.

Тиймээс өнгөрсөн гурван жил гаруй зүтгэж байж 2020 оны арванхоёрдугаар сард АН-ын Х Их хурлаар намын шинэ дүрмийг баталж, эрх мэдлийг нийт гишүүдийн сунгаа буюу намын анхан шатанд биш, намын Их хуралд өгсөн байдаг. Шийдвэр гаргах ажиллагаанд оролцогчдыг хүрээг хумьсан гэсэн үг л дээ.

Гэсэн хэдий ч намын дарга асан С.Эрдэнэ, намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан нарын тамганы “зодооноос” болж намын шинэ дүрмийг УДШ-д бүртгүүлэх ажил саатаад байгаа. Энэ хоёр хүний маргаан дуусч байж дүрмийн шинэчлэл хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.

Харин одоогийн энэ маягаар үргэлжилбэл АН Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох нь байтугай сөрөг хүчний орон зайгаа алдаж мэдэхээр байна. Тус намын энэ орон зай дээр амжилттай тоглолт хийж яваа хүмүүсийн нэг нь ХҮН-ын дарга Т.Доржханд, МАХН-ын С.Ганбаатар нар. Өнгөрөгч сард У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулсан ажиллагааны үеэр тэр хоёр хүний байр суурь ч нэгэнт тодорхой болсон. Аль аль нь улс төрийн тулхтай хүчин байж чадахгүй. Гэсэн ч АН-ын өдөр өдрөөр алдагдаж буй орон зай дээр сөрөг хүчний дүрд тоглон эрх баригч намаас оноо авч, ашиг хүртэж байгаа дүр зураг л харагдаж байна. Улс төрийн тогтвортой үзэл санаагүй, цагийн яасыг даган давалгаан дээр хөвж яваа намууд үүнээс илүү гарах ч боломжгүй юм.

Харин АН-ын хувьд асуудал өөр. Өнөөдөр сайн, муу нэр зүүж яваа ч Монгол оронд ардчиллыг авчирсан улс төрийн ууган хүчин. Ардчилсан төрийн шинэ түүхийн 30 жилийн ял, гавьяа хоёрыг яг адилхан хуваалцах ёстой улс төрийн том хүчний хувьд илүү хариуцлагатай байх ёстой. Гэвч АН-ын одоогийн удирдлагууд үүнийгээ ухамсарлаж байна уу, үгүй юу гэдэгт гол асуудал байна.

Б.СЭМҮҮН

  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.178.168)
    Царай муутай хүнийг сонгуульд оролцуулахгүй байх хуулыг санал болго
    2021 оны 02 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 11 цаг 8 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 11 цаг 10 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 11 цаг 11 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 11 цаг 13 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 11 цаг 17 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 11 цаг 19 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 11 цаг 20 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 12 цаг 43 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 12 цаг 51 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 12 цаг 52 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 12 цаг 55 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 12 цаг 57 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 13 цаг 1 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 13 цаг 3 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 13 цаг 4 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 13 цаг 5 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 15 цаг 4 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 15 цаг 5 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 15 цаг 6 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 15 цаг 8 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top