x

Коронавирусээс сэргийлж “Эрдэнэт үйлдвэр” өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ

Монгол Улсын Засгийн газаас 2020.02.13-наас эхлэн улс даяар өндөржүүлсэн бэлэн байдалд /хэсэгчлэн/ шилжих шийдвэр гаргасны дагуу уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ өндөржүүлэн бэлэн байдалд шилжин ажиллаж байгаа аж.

Өндөржүүлсэн байдлын үед үйлдвэрийн Гамшгаас хамгаалах штабаас эмч, онцгой байдлын албан хаагч, үйлдвэрийн диспетчерийн бүрэлдэхүүнтэй 24 цагийн ажиллагаатай баг байгуулан үйлдвэрт нэвтэрч байгаа ажилчдын биеийн дулааныг хэмжих, ХАБЭА-н зааварчилгаа өгөх ажлуудыг хийж эхэлжээ. Түүнчлэн шинэ төрлийн коронавирусээс сэргийлэх үүднээс 10 сая төгрөгийн ариутгал, халдваргүйжүүлэх бодис нэмж нөөцөлсөн байна.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь 6600 ажилтантай бөгөөд ХАБЭА-н асуудал эрхэлсэн 60 гаруй мэргэжилтэнтэй ажиллаж байна. Үйлдвэрийн өндөржүүлсэн бэлэн байдлын үйл ажиллагааны талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ХАБЭА-н хэлтсийн дарга Д.Мөнхболд “Манай ажилчид шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл сайтай байгаа. Бид Германы сүүлийн үеийн технологи ашиглаж зарлан мэдээлэх системийг ашигладаг. Дотоод сүлжээгээрээ дамжуулан 6600 хүний гар утсанд нэгэн зэрэг мэдээлэл хүргэж байгаа. Мөн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч, ерөнхий инженер Т.Батмөнх аймгийн Онцгой комиссын гишүүн учраас цаг үеийн мэдээллээр хамт олноо шуурхай хангаж, нөхцөл байдалд тохирсон шийдвэрийг гаргаж ажиллаж байна” хэмээн мэдээлэл өглөө.

Дашрамд дурадахад, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь ХАБЭА-н чиглэлээр олон улсын стандартын ХАБЭА-н удирдлагын “ISO 45001:2018” тогтолцоонд шилжин ажиллаж байгаа аж. Энэ хүрээнд үйлдвэрийн ХАБЭА-н журмуудыг шинэчилж, бүтцийн нэгжүүдэд ХАБЭ-н манлайлал, оролцооны шинэ арга хэлбэрүүдийг амжилттай нэвтрүүлж ажиллаж байгаа юм байна. Ингэж ХАБАЭ-н дүрэм журмыг сайтар мөрдөж ажиллаж хэвшсэн нь ХАБЭА-н жишиг болох цуврал аянууд болон өглөөний ХАБЭА-н зааварчилгааг бүтцийн нэгжүүдэд амжилттай хэвшүүлсэнтэй холбоотой болохыг мэргэжлийн байгууллагаас үнэлдэг байна. Мөн ажилтнуудын ХАБЭА-н эргэх холбоог сайжруулах үүднээс ухаалаг гар утсанд суурилсан мэдээллийн аппликейшнийг ажиллуулж, ажилтнуудын мэдлэг чадварыг дээшлүүлэх чиглэлээр тогтмол аян өрнүүлж ажилладаг нь холбоотой аж.

Одоогийн байдлаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ХАБЭА-н зөвлөл, Үйлдвэлэлийн осол, хурц хордлогыг судлах байнгын комисс, Эрүүл мэндийн хяналтын байнгын ажлын хэсэг, Цацрагийн хяналт, аюулгүй байдлын байнгын ажлын хэсэг, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын байнгын ажлын хэсгүүд тус тус ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 6 цаг 39 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 6 цаг 40 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 8 цаг 22 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 8 цаг 43 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 8 цаг 55 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 9 цаг 9 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 9 цаг 12 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 11 цаг 18 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 11 цаг 20 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 11 цаг 22 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 11 цаг 24 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 11 цаг 25 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 12 цаг 43 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 12 цаг 45 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 12 цаг 51 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 13 цаг 0 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 13 цаг 40 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 13 цаг 54 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 14 цаг 30 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 14 цаг 31 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top