x

Эрдэнэт үйлдвэр хоёр ажилтнаа таун хаусаар шагналаа

Даваа гараг бүр болдог “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагуудын шуурхай хуралдаан өнөөдөр шагнал гардуулах ёслолоор эхэллээ. Эрдэс баялгийн нөөц өсгөх геологи, хайгуулын ажлыг мэргэжлийн өндөр түвшинд удирдан зохион байгуулж, Эрдэнэт үйлдвэрийн насыг уртасгахад өөрийн мэдлэг оюун, сэтгэл зүтгэлээ бүрэн зориулж ажилласан Геологи, хайгуулын экспедицийн дарга М.Дамдинсүрэнг 116 м2 талбай бүхий таун хаусаар шагнасан батламжийг гардуулав.

Мөн хөдөлмөрийн хамт олноо манлайлан, ажлын байрандаа шинэ санаачилга нэвтрүүлэн үр бүтээлтэй ажилласан Дулааны цахилгаан станцын Түлш дамжуулах хэсгийн конвейрийн машинч Г.Мөнхнастад “Эко хороолол”-ын 64 м2 талбай бүхий хаусны түлхүүр гардуулсан юм.Эрдэнэт үйлдвэрийн Геологи, хайгуулын экспедицийн дарга М.Дамдинсүрэн нь геологийн салбарт 25 жил ажиллах хугацаандаа Улаанбаатар экспедицийн хайгуулын гуравдугаар ангид ажиллаж Таван толгойн нөөц тогтоохоос ажлын гараагаа эхэлж, Монголросцветмет нэгдлийн харьяа Заамар дахь шижир алтны уурхайн суурийг тавилцаж, анхны алт олборлолтыг удирдсан юм. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т 18 ажил ажиллахдаа “Эрдэнэтийн-Овоо”-ны баруун хойд болон төвийн хэсгийн ашиглалтын хайгуул, газрын гүний ус, хүдрийн биетийн нөөцийн ашиглалтын хайгуулын ажлуудыг гардан зохион байгуулсан. Мөн хайгуулын цооногийн мэдээллийн 50 мянга гаруй бичиглэлтэй өгөгдлийн санг Улсын нөөцийн санд бүртгүүлж батлуулах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлыг удирджээ.

“Эрдэнэтийн-Овоо” ордын төвийн хэсгийн нөөцийн тайланг 2013, баруун болон төвийн хэсгийн нөөцийн тайланг 2016 онд хийж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр оруулж хамгаалсан нь үйлдвэрийн насжилтыг даруй 40 жилээр нэмэгдүүлсэн юм. Түүнээс гадна 2017-2019 онд хийсэн хайгуулын ажлууд нь уурхайн хүдрийн нөөцийг 20 жилээр өсгөж, Эрдэнэт үйлдвэрийн насжилт жарнаар хэмжигдэх болсон нь Геологи, хайгуулын экспедицийн удирдлага зохион байгуулалттай шууд холбоотой гэж үйлдвэрийн газрын удирдлагууд үзжээ.

Харин ДЦС-ын Түлш дамжуулах хэсгийн тэргүүний ажилтан, шинийг санаачлагч Г.Мөнхнаст нь 2006, 2018 оны Хөдөлмөрийн аварга бөгөөд 2012 онд “Уурхайчны алдар” алтан медаль, 2016 онд “Эрчим хүчний Тэргүүний ажилтан” цол тэмдэг хүртсэн Эрдэнэт үйлдвэрийн шилдэг ажилчин юм. Оны өмнөхөн Эрдэнэт үйлдвэр 15-аас дээш жил тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж буй шилдэг найман ажилтандаа хоёр давхар таун хаусаар бэлэг барисан билээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 3 цаг 16 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 3 цаг 17 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 4 цаг 59 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 5 цаг 19 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 5 цаг 32 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 5 цаг 46 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 5 цаг 49 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 7 цаг 55 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 7 цаг 57 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 7 цаг 59 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 8 цаг 0 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 8 цаг 1 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 9 цаг 20 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 9 цаг 22 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 9 цаг 28 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 9 цаг 37 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 10 цаг 16 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 10 цаг 31 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 11 цаг 7 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 11 цаг 8 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top