x

Д.Цогтбаатар: Монголын тусгаар тогтнолын баталгааны гадаад хүчин зүйл нь Орос, Хятад хоёр

Монгол Улс ШХАБ-д гишүүнээр элсэх эсэх талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас тодрууллаа.

-ШХАБ-д гишүүнээр элсэх нь зөв, буруу гэсэн янз бүрийн байр суурь гарч байна л даа. Энэ асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?

-ШХАБ-д гишүүнээр элсэх эсэх асуудлаар улстөрчид, судлаачид янз бүрийн байр суурь илэрхийлж байна. Монгол Улс бол нээлттэй ардчилсан орон. ШХАБ-д Энэтхэг, Пакистан Улс нэгдэж, өөрийн гэсэн стратегийн бичиг баримтаа боловсруулснаас хойш тус байгууллагын нөхцөл байдал өөрчлөгдсөн. 

Энэ өөрчлөлтийг судалж, гишүүнээр элсэх эсэхээ шийдэхийг улстөрчид, судлаачид хэлж байна. Манай албан ёсны байр суурь бол Орос, Хятад Улстай стратегийн түншлэлийн харилцаатай байх. Стратегийн түншлэлийн харилцаа гэдэг бол нэг талаараа оршин тогтнохуйн харилцаа.

Өөрөөр хэлбэл, Монгол Улс оршин тогтноход энэ хоёр улсын түншлэл чухал хэрэгтэй гэсэн үг. Бид тэдэнтэй бүх л зүйлд хамтарч ажиллах хэрэгтэй.

-ШХАБ-д элссэнээр хоёр хөрштэйгөө нягт харилцаатай болох ч гуравдагч хөршийн харилцаа суларна гэж үзэх хүмүүс байгаа. Мөн Орос, Хятад Улсаас хэт хараат болно гэсэн болгоомжлол байна л даа?

-Ингэж үзэх хүмүүс байгаа. Орос, Хятад хоёр улсыг манай улсын тусгаар тогтнолд далдуур сөргөөр нөлөөлөх нь гэж болгоомжилж байгаа юм билээ. Харин манай улс оршин тогтноход энэ хоёр улсын түншлэл хэрэгтэй. Бид энэ асуудлыг дотооддоо л ярьж, шийдэх ёстой. Хөрш орнуудынхаа эсрэг зүйл ярих нь Монгол Улсын эрх ашигт нийцэхгүй. ШХАБ-д элсэх эсэх асуудлыг ярьж байхдаа хоёр хөрш рүүгээ маш их дайрч байна. Үүнээс би их болгоомжлоод байгаа юм.

Энэ асуудлыг эсэргүүцэж байгаа хүмүүс Орос, Хятад хоёр улс нийлчхээд Монголыг ганхуулах гэж байгаа мэтээр ярьж байна. Харин гадаад бодлогын үзэл баримтлалд Монгол Улсын тусгаар тогтнолын гадаад хүчин зүйлийн тэргүүн эгнээнд Орос, Хятад хоёр улс байдаг юм. Энэ хоёр улсын дараа бид бусад улс оронтой харилцаагаа тогтооно. Тэгэхээр Монголын тусгаар тогтнолын баталгааны гадаад хүчин зүйл нь Орос, Хятад хоёр улс юм.

-Тэгэхээр манай улс ШХАБ-д элсэх нь зайлшгүй гэж ойлгож болох уу. Манай улсад гарах эерэг үр дүн нь юу байх бол?

-ШХАБ стратегийн бичиг баримтаа боловсруулснаас хойш нэг зүйл тодорхой болсон. Юу вэ гэвэл энэ байгууллага цэргийн эвсэл биш. Аливаа нэг улсын эсрэг чиглэсэн байгууллага биш. Дотооддоо тулгамдсан асуудал болон терроризм, хар тамхитай тэмцэх зэрэг бидэнд хэрэгтэй олон асуудлыг ярьж байгаа. Манай Монголд хар тамхины асуудал ямар их хурц болж байгаа билээ. Бид хар тамхины хэргүүдийг илрүүлэхийн тулд тусгай байгууллагын мэдээллийг ашигладаг. 

Гэтэл хоёр хөршийн тусгай байгууллагуудын мэдээллийг авч чадахгүй бол их мөнгөтэй холбоотой далд хэлбэрийн хэргүүдийг илрүүлэх боломжгүй болно. ШХАБ жилдээ 380 гаруй хар тамхины хэрэг илрүүлдэг. Өдөрт нэг хэрэг илрүүлдэг гэсэн үг шүү дээ. Тиймээс бид яриа хэлэлцээрээ эрүүлээр үргэлжлүүлэх ёстой. Хөрш орнуудаа хардаж, сэрдэхгүйгээр шийдэх боломж байгаа шүү дээ.

Эх сурвалж: Үндэсний шуудан

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (66.181.160.15)
    Mongolchuud bugd elsehiig demjij baigaa.Hudlaa ardchilal yarisan heden ul buteh yumnuud l hurshuudiinhee esreg oilgolttoi baigaag tooh heregui yum...Jingiin tsuvaa yavdagaaraa yavna...
    2018 оны 06 сарын 14 | Хариулах
  • Зочин (27.123.214.92)
    Тэмүүжин гадаад бодлогын талаар жулданаа.АНУ-н элчинд мэдээлэл өгч байсан новш
    2018 оны 06 сарын 11 | Хариулах
  • Attella (88.178.29.196)
    Ene chini xarin sogogtoi garuu medeejiin yum yariad bdg. Uurd bx uls oron shuu dee
    2018 оны 06 сарын 08 | Хариулах
  • Zochin (103.26.195.128)
    Offshore
    2018 оны 06 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 8 цаг 31 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 8 цаг 33 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 8 цаг 34 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 8 цаг 36 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 8 цаг 40 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 8 цаг 42 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 8 цаг 43 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 10 цаг 6 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 10 цаг 14 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 10 цаг 15 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 10 цаг 18 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 10 цаг 20 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 10 цаг 24 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 10 цаг 26 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 10 цаг 27 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 10 цаг 28 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 12 цаг 27 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 12 цаг 28 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 12 цаг 29 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 12 цаг 31 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top