x

Дэлхийн хамгийн үнэтэй ТОП-5 сүрчиг

Эр хүний имиж автомашин, цаг, үнэтэй костюмаар тогтоогддог бол сүрчиг нь орчин үеийн эмэгтэйн салшгүй тодотгол юм.

"Сүрчиг бол үл үзэгдэгч гэхдээ мартагдашгүй, давтагдашгүй моодны аксессуар. Тэр эмэгтэй хүн гарч ирж буйг зарлана. Тэр явсан ч үргэлжлүүлэн сануулж байдаг" гэж  аугаа мадам Коко Шанель хэлсэн байдаг.

Бид таны анхааралд дэлхийн хамгийн үнэтэй сүрчигний топ-5-ыг танилцуулж байна.

Clive Christian No.1

Чансааны тавдугаарт Clive Christian No.1 орсон ба түүнийг дэлхийд алдартай британи дизайнер Clive Christian бүтээсэн байв. 30 мл-ээр савлагдсан сүрчигний флакон бүр нь 5500 ам.доллараар үнэлэгджээ. Дэгжин болор саванд хийгдсэн сүрчиг гар аргаар бүтээгдсэн ба гурван каратын очир эрдэнээр чимэглэгджээ. Жил бүр 1000 ширхэгийг үйлдвэрээс гаргадаг ба үнэрийн агуулга нь их баялаг.

Royal Arms Diamond Edition Perfume 

Дөрөвдүгээрт бичигдсэн сүрчгийг Лондоны Floris ордон хатан хаан II Елизаветын хаан ширээний 60 жил буюу очир эрдэнийн ойд зориулан гаргасан байна. Сүрчгийг тус бүрийг нь ХХ зууны эхээр бэлтгэсэн ба 18 каратын алтан гинж болон очир эрднийн шигтгээгээр бүрж, зургаан онцгой флаконд савласан байна. Флакон бүр нь 23 мянга орчим доллар ажээ.

Guerlain Idylle Baccarat-Lux Edition

Хүндэт гуравдугаар байранд Guerlain Idylle Baccarat-Lux Edition үнэртэн оржээ. Түүнийг 40 мянган доллараар үнэлсэн. Парфюм нь сараана, цээнэ, сарнайн багцаар дүүргэгдсэн. Ora Ito компани сүрчигтээ зориулан хэсэгчлэн алтадсан нулимсны  дусалын хэлбэртэй болор сав бэлтгэсэн байв.

Clive Christian Imperial Majesty 

Ер бусын парфюмерын коктейль нь хоёр зуун ховор үнэрээс бүрэлдэнэ. Уулын болорын  өндөр чанарын  материалаар түүний савыг хийв. Шилний хоолойг нь 18 каратын алтны фольгагаар эмжжээ. Бөглөө нь таван каратын очир эрдэнээр титэмлэгдсэн ба нийтдээ 10 шил Clive Christian Imperial Majesty сүрчгийг тус бүрийг нь 507 мл хэмжээгээр савласан байна. Сүрчгийн нэг нь 215 мянган ам.доллар. Энэ өртөгт нь сүрчгийг эзэнд нь Бентли машинаар хүргэх зардал орсон байна.

DKNY Golden Delicious 

Дэлхийн хамгийн үнэтэй сүрчиг. Үнэр нь жүрж, улаан алим, тоор, сарнай, хонхон цэцэг, цахирмаа, цагаан сараана, зандан мод иускус самрын үнэрийн цуглуулга. Ердийн савлагааны шилтэй нь 40-50 доллар. Гэтэл 2011 онд уг сүрчгийн флакон савыг 2909 үнэт чулуугаар бүтээснээр сүрчгийн үнэ нэг сая доллар хүртэл нэмэгдлээ. Тансаглах дуртай нэгэн худалдаж аваад мөнгийг нь өлсгөлөнтэй тэмцэх Action Against Hunger | ACF International санд оруулах боломжтой шүү.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хэрвээ хуучнаараа байсан бол...? 1 цаг 46 мин Согтуугаар тээврийн хэрэгсэл давтан жолоодсон үйлдэл өмнөх оны мөн үеэс буурчээ 2 цаг 4 мин Шүүгчийн захирамжаар эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг баривчилжээ 2 цаг 9 мин Шар өвсний гал түймрийн дуудлага нэмэгдэж байна 2 цаг 14 мин “Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл үргэлжилж байна 3 цаг 11 мин Монгол орны нийт нутгийн 90 орчим хувьд бэлчээрийн ургамал цухуйжээ 3 цаг 30 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг Украинд айлчлахыг урьжээ 4 цаг 1 мин Зүүн дөрвөн замын уулзвараас Халдварт хүртэлх замыг засаж дуусжээ 4 цаг 20 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 4 цаг 40 мин Т.Ихтамир: Хүүхдийнхээ зураг, бичлэгийг зөвшөөрөлгүйгээр цахим орчинд нийтлэхийг Хүүхэд хамгааллын тухай хуулиар хориглосон 5 цаг 3 мин Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 5 цаг 21 мин Ихэнх нутгаар дулааны хэм нэмэгдэнэ 5 цаг 39 мин Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэж байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна 18 цаг 9 мин Монгол, Казакстан улсын хууль зүйн салбарын цахим шилжилтийн талаар санал солилцлоо 18 цаг 38 мин Үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг хуралдлаа 19 цаг 39 мин “Морингийн даваа-Нисэх” чиглэлийн нийтийн тээврийн замналд түр өөрчлөлт оруулжээ 20 цаг 40 мин КОВИД: 72 настай эрэгтэй вирусын халдвараар 613 хоног өвдөж, өөд болжээ Өчигдөр 13 цаг 22 мин АНУ амласан зэвсгийн хангамжаа Украинд явуулж эхэлжээ Өчигдөр 13 цаг 09 мин Сагсан бөмбөгийн 3х3-ын олимпын эрх олгох тэмцээн маргааш эхэлнэ Өчигдөр 12 цаг 37 мин “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж, 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ Өчигдөр 12 цаг 12 мин
iИх уншсан
Туггүй болсон нам сонгуульд ялна гэж байх уу? КОВИД: 72 настай эрэгтэй вирусын халдвараар 613 хоног өвдөж,... Эх орноо орхисоор л байна, тэгээд яах вэ? Д.Уламбаяр: Цөмийн энергийн агентлагаа сэргээж байж бид Фран... Хөгжлийн диалектик Саналаа өгсөн хүнийг урамшуулах талаар юм бодоцгооё, бизнес ... Ш.Төмөрсүх: Эрх баригчид сангуудаас хулгай хийсэн нөхдөө сон... Ираныг шаналган Израиль руу аврал эрэв З.Нарантуяа: Сонгуулийн шинэ хуулиар нэр дэвшигчид хүч тэнцв... Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр... Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ? Энэ зун олон жилийн дунджаас дулаан, хуурайшилт ихтэй байх м... Эх нялхсын эмч нар 9 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа... ПАРИС 2024: Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн т... Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон... Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар, Сү.Батболд нар тойргоос нэр дэ... ЦЕГ: Хүний амь хөнөөх захиалга өгсөн этгээдийг Австралиас ал... Хэрвээ хуучнаараа байсан бол...? Т.Ихтамир: Хүүхдийнхээ зураг, бичлэгийг зөвшөөрөлгүйгээр цах... Зүүн 4 замаас Нарантуулын уулзвар хүртэлх хэсэгчлэн хааж зас...
Top