Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Уранхайрхан багийн “Ламын худаг” гэдэг газар өчигдөр иргэн О-ын 4 ханатай гэр шатаж, гэр бүлийн хоёр хүн энджээ.
Энэ тухай дуудлагыг мөн өдрийн 07:23 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид очиж галыг гурван минутанд унтраасан байна.
Уг гал түймэрт 42 настай, эрэгтэй Т өртөж түлэгдсэн учир аймгийн Яаралтай тусламжийн тасагт хүргэсэн. Харин 47 настай, эмэгтэй О болон 15 настай, эрэгтэй Т нар түймэрт өртөж нас барсан тул цогцсыг Цагдаагийн байгууллагад тус тус шилжүүлэн өгсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.