x

Ж.Батбаясгалан: Бид хаана хаанаа хариуцлагатай байж аюулгүй хотыг бий болгоно

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо Чингүнжавын гудамжны авто замын эвдрэл гэмтэл болон Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Хүчит шонхор захын хойд хэсгийн үерийн далангийн нөхцөл байдлыг газар дээр нь ажиллан шалгаж, холбогдох албан тушаалтнуудад үерийн даланг яаралтай сэргээн завсарлах үүрэг чиглэлийг өглөө.

Үерийн усны улмаас автозам, гудамж талбай усанд автаж байгаатай холбогдуулан нийслэлийн Автозамын хөгжлийн газрын дарга Б.Индра “Ойрын өдрүүдэд орсон усархаг борооны улмаас хэд хэдэн байршилд авто замын эвдрэл гэмтэл үүслээ. 2007 онд энэ Чингүнжавын гудамжны авто замыг шинэчлэн засварласан. Үүнээс хойш засвар шинэчлэлт хийгдээгүй. Одоо дахин шинэчлэх шаардлагатай нөхцөл байдал үүсээд байна” гэв. 

Ж.Батбаясгалан “Энэ орчимд 3, 4 дүгээр хорооллын хойд талын бүх гэр хорооллын ус бууж ирдэг. Ямар ч шингээлтгүй яваад Энхтайвны өргөн чөлөө рүү орж байна. Тийм учраас хорооллын дундах далан руу орох сувагчиллын асуудлыг маш яаралтай ажлын хэсгийн саналд оруулах шаардлагатай. Далан руу ордог сувагчлалыг бид хамгийн ойрын хугацаанд хийх хэрэгтэй” гэдгийг холбогдох албаныханд үүрэг болгосон юм.

Энэ үеэр Геодизи усны барилга байгууламжийн газрын дарга Т.Цэрэнноров “Ойрын өдрүүдэд орсон усархаг борооны улмаас нийт зургаан байршилд үерийн хамгаалалтын барилга байгууламжид нуралт эвдрэл үүсч засварлаж байна. Улаанбаатар хотын 10 гаруй байршилд өнгөрсөн жилүүдэд ус зайлуулах далан, сувгийн ажлыг хийсэн. Далан, суваг хааж барилга барьсан зарим иргэдээс болж борооны ус тогтох эрсдэлтэй нөхцөл байдал үүсч байна” гэдгийг онцолж хэллээ.

Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Хүчит шонхор захын хойд хэсгийн үерийн далангийн нөхцөл байдал хүндэрч иргэдийн амьдрах орчинд хүндрэл учруулах хэмжээнд хүрсэн байсныг Ж.Батбаясгалан үерийн даланг сэргээн засварлах ажлыг яаралтай чанар стандартын шаардлага хангасан хийж гүйцэтгэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгов. Түүнчлэн үерийн далан нурах өндөр эрсдэлтэй байгаа учраас завсарлах ажлыг гүйцэтгэж байгаа ажилтнуудынхаа аюулгүй байдлыг сайтар хангаж ажиллах шаардлагатай гэдгийг онцоллоо.

Ж.Батбаясгалан “Дөрөв дэх өдөр Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудын өргөтгөсөн хуралдааныг хийж, хуралдаанд холбогдох газрууд нийслэл хотод эрсдэл учруулж болзошгүй бүх байршлуудын судалгааг гаргаж танилцуулна. Цаашид эрсдэлийг арилгахын тулд ямар ажлуудыг хийж, хэрэгжүүлж ажиллах саналаа гаргах хэрэгтэй. Мөн захирамж гарч, Ерөнхий менежерээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж ажиллана” гэдгийг хэлээд Хууль зөрчиж далан суваг хаан барилга барьж байгаа асуудлыг холбогдох дүрэм, журмын дагуу цэгцлэх үүргийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт үүрэг болголоо.

Мөн мэргэжлийн бүх байгууллагууддаа үүрэг өгсөн. Бид 24 цагийн бэлэн байдалтай ажиллаж байна. Иргэд маань өөрсдийн аюулгүй байдлаа хангахад онцгой анхаараасай гэж хүсч байна. Үерийн далан, суваг хааж зөвшөөрөлгүй буухгүй байх хэрэгтэй. Бид хаана хаанаа хариуцлагатай хамтын ажиллагаагаа уялдуулж байж аюулгүй хотыг бий болгоно гэдгийг онцолж хэлсэн юм.


iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн дунд суудлын шийдвэр гарлаа 13 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 14 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 1 цаг 56 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 2 цаг 16 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 2 цаг 29 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 2 цаг 43 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 2 цаг 46 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 4 цаг 52 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 4 цаг 54 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 4 цаг 56 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 4 цаг 57 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 4 цаг 58 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 6 цаг 17 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 6 цаг 19 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 6 цаг 25 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 6 цаг 34 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 7 цаг 13 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 7 цаг 28 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 8 цаг 4 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 8 цаг 5 мин
iИх уншсан
С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top