x

"Зургаан дүүрэгт үерийн улмаас нийтдээ 4.7 тэрбум төгрөгийн хохирол учирсан"

Нийслэлийн Онцгой комиссын ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Хуралдааны эхэнд сүүлийн өдрүүдэд орсон усархаг борооны улмаас ус зайлуулах байгууламжид үүссэн нөхцөл байдал болон авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Геодизи усны барилга байгууламжийн газрын дарга Т.Цэрэнноров мэдээлэл өглөө. Тэрээр “Улаанбаатар хот орчимд усны түвшин 10 см нэмэгдэж, олон жилийн дунджаас давсан байдалтай байна. 2020 оны долоодугаар сарын 3-6-ны өдрүүдэд орсон борооны үеэр 143 км урттай үерийн хамгаалалтын далан суваг, 187 км урттай ус зайлуулах шугам бүрэн хүчин чадлаараа ажиллаж үерийн усыг зайлуулсан. Шуурхай удирдлагын төвд 28 дуудлага ирсэн. Манай байгууллагын зургаан шуурхай бригад, 40 инженер техникийн ажилтны бүрэлдэхүүнтэй 18 машин, зөөврийн ус зайлуулах таван төхөөрөмжтэй газар дээр нь шуурхай арга хэмжээ авч ажилласан” гэв. Мөн усархаг борооны улмаас нийт 6 байршилд үерийн хамгаалалтын барилга байгууламжид нуралт эвдрэл үүсч засварлаж байгаа гэв.

Үерийн усны улмаас автозам, гудамж талбайд учирсан хохирлын хэмжээг тооцож, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар нийслэлийн Автозамын хөгжлийн газрын дарга Б.Индра мэдээлэл өгсөн юм. Төвийн гол замууд үерийн усанд автаж буй асуудалд  ажлын хэсэг гарч ажиллахад үерийн далан суваг дагаж буусан айл өрхүүд зөвшөөрөлгүйгээр хашаагаа сунгаж, хүнсний дэлгүүр,  дугуй засвар гэх мэт үйлдвэр үйлчилгээ эрхэлж үерийн жалгыг хаасан зөрчлүүд илэрсэн байна. Иймд үерийн далан сувгийг чөлөөлөх ажлыг эрчимжүүлж эхэлжээ.

Өнгөрсөн хугацаанд орсон борооны улмаас зургаан дүүргийн зорчих хэсэг үерт автаж, нийт 14 мянган метр квадрат талбайд эвдрэл гэмтэл гарч, 7 300 метр кв явган зам, 13100 мянган метр автозамын хашлага эвдэрсэн талаар дуулгаад, нийслэлийн Автозамын хөгжлийн газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Геодези усны барилга байгууламжийн газрууд хамтран засвар үйлчилгээг гүйцэтгэжээ.

Баянгол дүүрэгт байрлах Чингүнжавын гудамжинд асфальтан зам хууларсан асуудалд нийслэлийн Автозамын хөгжлийн газрын дарга Б.Индра тайлбар өглөө. Тус замыг  2008 онд  JGC компани хийж гүйцэтгэжээ. Бүтцийн эвдрэлд орсон 0,9 км тус автозамыг нөхөөс тавьж засварлахаас илүүтэй шүүрт худгуудыг нэмж шинээр барьж байгуулах шаардлагатай гэсэн юм6

Тэрээр "Авто замд үүссэн эвдрэлийг дүүрэг бүрээр нь танилцуулбал, 

  • Чингэлтэй дүүргийн 10, 11, 12, 18, 19 дүгээр хороонд явган хүний 1,800 м.кв зам, 2,500 метр үргэлжлэх авто замын хашлага эвдэрсэн. 
  • Баянгол дүүрэгт нийт 800 м.кв зам эвдэрч, 2,800 метр авто замын хашлага эвдэрсэн. 
  • Сонгинохайрхан дүүрэгт явган хүний 1,000 м.кв зам, авто замын 2,000 метр урт хашлага эвдэрсэн. 
  • Сүхбаатар дүүрэгт 2,600 м.кв нүхэн эвдрэл үүсэж, 1,500 урт метр хашлага эвдэрсэн.
  • Баянзүрх дүүрэгт 1,200 м.кв эвдрэл үүсэж, 1,800 метр урт хашлага эвдэрсэн.
  • Хан-Уул дүүрэгт 1,000 м.кв явган хүний зам, 2,500 метр урт хашлага эвдэрсэн. 

Зургаан дүүрэгт 14,600 м.кв авто зам, явган хүний зам 7,300 м.кв, авто замын 13,100 метр урт хашлага эвдрээд байна. Нийтдээ 4 тэрбум 762.5 сая төгрөгийн хохирол учирсан.

Үүнээс замын сангийн хөрөнгөөс 150 сая төгрөгийн засвар үйлчилгээг хийж байна. Үүссэн нөхцөл байдлыг арилгахын тулд 23:00-06:00 цагт ажиллаж байна. Шаардлагатай тохиолдолд өдрийн цагаар ажиллаж байгаа. 

Одоогоор 1,340 м.кв-д нүхэн эвдрэлийн засварыг хийж, 20,000 м.кв-д шороо хусаж тэгшилсэн. 240 м.кв шороо түрэлт, 26 м.кв асфалт бетонон хог зайлуулж, 2,300 тонн борооны усыг соруулж, цэвэрлэгээ хийгдсэн" гэлээ.

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Төсвийн мөнгөөр хийгдсэн бүтээн байгуулалт бүрийг хайрлаж хамгаалж ажиллах ёстой. Үүний тулд татварын хөрөнгөөр та бид цалин аваад сууж байгаа гэдгийг маш сайн ойлго. Автозамын газар эвдэрсэн замуудыг нэг бүрчлэн гаргаж, шалтгаан нөхцөлийг тодорхойлон хуулийн хэлтэст өгөх ёстой. Хуулийн хэлтсээс хаана, ямар хууль зөрчигдөж, далан суваг бөглөсөн байгааг ол. Хууль зөрчиж, далан суваг бөглөсөн аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооц. Далан суваг хааж буугаад байгаа, инженерийн байгууламжийг битүүлж буугаад байгаа хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэх үүргийг дүүргийн удирдлагуудад өгч байна. 1970 1980 онд хийгдсэн инженерийн байгууламжийг шинэчлэх ёстой. Ерөнхий төлөвлөгөөний газар яагаад ийм зургийг батлаад явуулаад байдаг юм бэ. Газар хэлтсүүд харилцан уялдаатай ажилла. Улаанбаатар хотод өчигдөр бороо ороход Гэсэр сүм рүү Тасганы овоон дээрээс ус буусан, далан нь хаачив. Нийслэлийн Авто замын газар нэг бүрчлэн явж ажилла” хэмээлээ.

Түүнчлэн Улаанбаатар хотод байгаа үерийн хамгаалалтын далан суваг, борооны ус зайлуулах шугам сүлжээний цэвэрлэгээ, үйлчилгээг сайжруулан ус нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлж ажиллахыг холбогдох албаныханд даалгав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төсвийн орлого оны эхний таван сард 1.3 их наяд төгрөгөөр буурчээ 4 цаг 53 мин Зайн гэрчлэлтийг хуульчлах асуудалд анхаарал хандуулж ажиллана 6 цаг 2 мин 2025 онд улсын хэмжээнд 8702 иргэнд 961.6 га газар өмчлүүлнэ 10 цаг 51 мин Г.Занданшатар “Рио Тинто”-гийн удирдлагуудтай уулзаж, Оюу толгойн асуудлыг цогцоор нь шийдэх байр сууриа илэрхийллээ 10 цаг 53 мин Мбаппе суулгалт өвчний улмаас “Зальцбург”-ийн эсрэг тоглолтод оролцохгүй 10 цаг 54 мин Д.Трамп: “Иран дахин цөмийн хөтөлбөрөө сэргээвэл бид дахин цохилт өгнө” 10 цаг 55 мин Хар тамхины наймаа гэр бүлийн хүрээнд нэвтэрч, Монгол Улс хэрэглэгч орны түвшинд хүрээд байна 10 цаг 56 мин Суурьшлын бүсэд могойд хатгуулахаас урьдчилан сэргийлнэ үү 11 цаг 2 мин Ой, хээрийн түймрийн тоо 44 хувиар өсөж, 600 мянга гаруй га талбай шатжээ 11 цаг 3 мин Урсгал усанд эрэн хайх, аврах ажиллагааны хамтарсан дадлага сургууль эхэллээ 11 цаг 7 мин Улаанбаатар хотын гэр хорооллыг нарны эрчим хүчид шилжүүлэх төслийг АХБ-тай хамтран хэрэгжүүлнэ 11 цаг 8 мин Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүллээ 11 цаг 9 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут салбарын удирдлагуудтай анхны өргөтгөсөн хурлаа хийлээ 11 цаг 10 мин Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдогсдын дийлэнх нь залуус байна 11 цаг 11 мин Төсвийн хуулийн нэмэлт, Үндэсний баяр наадмын зохицуулалт зэрэг чухал асуудлуудыг УИХ хэлэлцлээ 11 цаг 12 мин Манай төр хөрөнгө оруулагчидтай муур, хулгана болж тоглодгоо хэзээ болих вэ? 12 цаг 20 мин Монгол Улс жендэрийн тэгш байдлын үзүүлэлтээр 20 байраар урагшлав 14 цаг 45 мин 10-р хороололд “иж бүрэн гудамж” бий болгохоор төлөвлөж байна 14 цаг 46 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 14 цаг 47 мин Ц.Сандаг-Очирыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад дэвшүүлэв 14 цаг 48 мин
iИх уншсан
“Дэд сайд нэмж, төрийн алба хаагчдыг цөөлнө” гэсэн Засгийн г... Ардад абсурд У.Хүрэлсүхийн реализм Ерөнхий сайдын суудлыг чуулганы хоймроос буулгах нь парламен... Эрүүгийн хуулийг өөрчлөх таван санал: Иргэнээ хамгаалсан зох... С.Ганбаатар гишүүний "олон талт" байдал ба Х.Тэмүүжиний "өмг... Г.Батзориг: Төсвийн хэмнэлт төрийн данхар бүтцийг цомхон бол... Ерөнхий сайд халуун цэгээс “аваараа асааж” ажлаа эхэллээ Х.Мөнхбаяр: Даншиг наадмыг энэ сард хийх шийдвэрт түүхэн үнд... Аятолла Хомэйни - Махмуд Ахмадинежад Манай төр хөрөнгө оруулагчидтай муур, хулгана болж тоглодгоо... Хурууны арьс усанд орохоор үрчийдэг нь бидний эрүүл мэнд, ху... АНУ-д TikTok-ыг хаах хугацааг Трамп дахин хойшлууллаа Замын хөдөлгөөний зөрчлийг хиймэл оюун ухаанаар илрүүлэх тур... Хаалттай Лувр, байрны үнийн өсөлт: Европчууд жуулчлалын эсрэ... Онцгой байдлын байгууллагын түүхт 21 жилийн ой өнөөдөр тохио... “Лос-Анжелес Лейкерс”-ийн шинэ эзэн тодорч байна Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан... Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхи... Иран, Израилийн хурцадмал нөхцөлд дипломат хэлэлцээр эхлүүлэ... Агаар орчны бохирдлыг бууруулах дэд хороог байгуулахаар холб...
Top