x

Толгойт, Шархад дэд төвийг байгуулахад 43.65 сая ам.доллароор санхүүжүүлнэ

Азийн хөгжлийн банк (АХБ) Улаанбаатар хотын зүүн болон баруун хэсэгт орших хоёр дэд төвийн дахин төлөвлөлтийг дэмжих 43.65 сая ам.долларын зээлийн санхүүжилтийг гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд батлав.

Улаанбаатар хотын гэр хороололд амьдарч буй хүн амын тоо 1.44 саяд хүрсэн бөгөөд энэ нь хотын нийт оршин суугчдын 60 орчим хувийг эзэлж буй. Гэр хорооллыг хөгжүүлэхэд хотын дэд бүтэц хангалттай бус, хот төлөвлөлт алдагдсан, нийтийн аж ахуйн үйлчилгээний сул байдал болон нийтийн эзэмшлийн зай талбай, байгууламжууд хязгаарлагдмал зэрэг нь саад тээг болдог.

Тэгвэл дээрх санхүүжилтийн хүрээнд зорилтот дэд төвүүд болох Шархад болон Толгойтын авто зам, нийтийн аж ахуйн үйлчилгээний хамрах хүрээг өргөтгөх, дэд төвүүд хоорондын уялдаа холбоог сайжруулах ажлууд хийгдэнэ.

Тухайлбал, хяналтын камераар тоноглогдсон, тэргүүлэх ач холбогдолтой замуудыг барьж байгуулах, цахилгаан дамжуулах агаарын шугамуудыг татах, мэдээлэл холбооны суурин сүлжээний шилэн кабель тавих, бохир усны шугам, дулааны шугам сүлжээ байгуулах, дэд төв тус бүрд усан хангамжийн дэд станц байгуулах зэрэг ажлууд хийгдэх юм.

Түүнчлэн, тухайн дэд төвүүдэд төрийн үйлчилгээний болон эдийн засгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хүүхдийн цэцэрлэг, өрхийн эмнэлэг, сургалтын төвүүд, олон нийтийн хөгжлийн төв, спорт цогцолбор, ногоон байгууламжууд болон халамжийн орон сууц зэрэг бүтээн байгуулалтууд хийгдэх юм. Мөн иргэдийн оролцоонд суурилсан гэр хорооллын дахин төлөвлөлтийн ил тод механизмыг бий болгох, үйл ажиллагааг нь жигдрүүлэхэд чиглэсэн чадавх бэхжүүлэх ажлууд хийгдэнэ.

Энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнд гэр хорооллын цэвэр, бохир ус болон эрүүл ахуйн асуудлыг шийдэврлэж, ахуйн галлагаа, автомашины түгжрэлээс шалтгаалсан хотын агаарын бохирдлыг бууруулснаар шинэ төрлийн коронавирус (COVID-19)-ээр үүсгэгдсэн цар тахлын эсрэг хэрэгжүүлж буй Засгийн газрын хариу арга хэмжээг мөн дэмжих юм.

 “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн 3 дугаар үе шат болох АХБ-ны энэхүү зээлийн 25.05 сая ам.доллар нь ердийн зээл бол 18.60 сая ам.доллар нь хөнгөлөлттэй зээл. Энэхүү үе шатны нийт өртөг 114.20 сая ам.доллар байх бөгөөд Европын хөрөнгө оруулалтын банк (ЕХОБ) 18.65 сая ам.долларыг, нийслэлийн ЗДТГ-аас 51.90 сая ам.долларыг хариуцан гаргах юм. “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн нийт өртөг 320 сая ам.доллар байх бөгөөд үүнээс 163.7сая ам.долларын санхүүжилтийг АХБ, 60.30 сая ам.долларын санхүүжилтийг ЕХОБ, 96 сая ам.долларын санхүүжилтийг нийслэлийн ЗДТГ хариуцаж байна. Хөтөлбөр нь 2023 оны арванхоёрдугаар сард хэрэгжиж дуусна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн дунд суудлын шийдвэр гарлаа 17 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 19 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 2 цаг 0 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 2 цаг 21 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 2 цаг 34 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 2 цаг 48 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 2 цаг 50 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 4 цаг 56 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 4 цаг 58 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 5 цаг 1 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 5 цаг 2 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 5 цаг 3 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 6 цаг 21 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 6 цаг 23 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 6 цаг 30 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 6 цаг 38 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 7 цаг 18 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 7 цаг 32 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 8 цаг 8 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 8 цаг 9 мин
iИх уншсан
С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top