x

Цагдаа, эрүүл мэндийнхэнд туулах чадвар сайтай автомашин хүлээлгэн өглөө

Нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах ажлын хүрээнд хотын дарга С.Амарсайханы санаачилгаар нийслэлийн Цагдаагийн газар, Тээврийн цагдаагийн газар, Эрүүл мэндийн газарт туулах чадвар сайтай, бүрэн тоноглогдсон 90 ширхэг автомашиныг өнөөдөр Сүхбаатарын талбайд гардуулан өглөө.

Хотын дарга С.Амарсайхан: “Аюул, гамшиг тохиолдоход хамгийн түрүүнд цагдаа, онцгой, эмнэлгээ дууддаг. Эдгээр байгууллагыг ажиллах нөхцөл боломжоор нь сайтар хангасны үр дүнд ард иргэдээ хамгаалах, аюул ослоос урьдчилан сэргийлэх чадна. Аюулгүй хот болох зорилтын хүрээнд хийгдэж байгаа томоохон ажлуудын маань нэг энэ. Цаашид ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэнд аюулгүй байдлыг сахин хамгаалж буй албан хаагчдынхаа ажиллах нөхцөлийг сайжруулахад онцгой анхаарч ажиллах болно” гэсэн юм.

Нийслэлийн Цагдаагийн газрын дарга хурандаа Д.Ядамдорж “Одоогийн байдлаар иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр нийслэлийн Цагдаагийн газарт өдөрт 65 автомашин дуудлагаар ажилладаг. Өнгөрсөн 2012 онд парк шинэчлэлт хийж байсан ч эдгээр автомашины гүйлтийн хугацаа дууссан. Нийслэлийн Цагдаагийн газарт 40 автомашинаар парк шинэчлэлт хийгдснээр дуудлагын хугацаа 15-20 минутаар багасч байна. Ард иргэдийнхээ амь нас, аюулгүй байдлыг хангаж ажиллах нөөц бололцоогоор хангаж байгаад нийт цагдаагийн байгууллагын өмнөөс талархаж байгаагаа хэлье. Сүүлийн 20 жилийн хугацаанд цагдаагийн  байгууллагад хийгдээгүй хөрөнгө оруулалт хийгдлээ” хэмээлээ.

“Яаралтай түргэн тусламжийн дуудлагыг 20 минутад хүлээн авдаг. Эрүүл мэндийн байгууллагуудад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр бүрэн тоноглогдсон 40 ширхэг автомашиныг хүлээлгэж өгснөөр яаралтай түргэн тусламжийн дуудлагыг 10-15 минутад багтааж хүлээн авах бүрэн боломжтой болж байна” хэмээн Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Төмөрбаатар онцлон хэллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн дунд суудлын шийдвэр гарлаа 19 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 20 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 2 цаг 2 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 2 цаг 22 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 2 цаг 35 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 2 цаг 49 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 2 цаг 52 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 4 цаг 58 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 5 цаг 0 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 5 цаг 2 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 5 цаг 3 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 5 цаг 4 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 6 цаг 23 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 6 цаг 25 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 6 цаг 31 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 6 цаг 40 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 7 цаг 19 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 7 цаг 34 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 8 цаг 10 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 8 цаг 11 мин
iИх уншсан
С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top