Баяр наадмын амралтын үеэр авто замыг хаах магадлалтай тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсаар байна. Иргэд мөн баталгаатай, албаны мэдээлэл шаардаж байгаа. Тэгвэл үүнтэй холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн яамнаас дараах мэдэгдлийг гаргажээ.
Тус мэдэгдэлд "Улсын онцгой комиссоос баяр наадмын амралтын өдрүүдээр орон нутаг руу чиглэсэн улсын чанартай авто замуудыг хаах, хөдөлгөөнийг хязгаарлах талаар аливаа шийдвэр гаргаагүй болохыг авто зам хэрэглэгч, зорчигч та бүхэнд мэдэгдэж байна" гэсэн байна.