Улаанбаатар-Мандалговь, Мандалговь-Даланзадгад чиглэлийн улсын чанартай хатуу хучилттай авто замаар уул уурхай болон ачаа тээврийн хүнд даацын авто машинууд их явж байгаагаас замын эвдрэл их гарч, иргэдийн ая тухтай, аюулгүй зорчих нөхцөл алдагдаж байна. Энэ сарын байдлаар 401 тээврийн хэрэгсэл даац хэтрүүлсэн зөрчил илэрчээ.
Иймээс авто пүүний хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх хүсэлтийг Зам, тээврийн хөгжлийн яам, Зам, тээврийн хөгжлийн төвд хандсанаар 107 сая төгрөгийг төсөвлөжээ.
Түүнчлэн Зам, тээврийн хөгжлийн төвөөс энэ оны 6-р сарын 17-ны өдөр "Мандалговь ТАЦ-д авто пүү суурилуулах" ажлын гүйцэтгэгч шалгаруулах тендер зарлан 2020 оны 7-р сарын 17-ны өдөр нээхээр ажиллаж байна.