x

2020 он гарсаар 8 хүртэлх насны 12 хүүхэд гэрийнхээ хашаанд автомашинд дайруулж амиа алджээ

Бага насны хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, ялангуяа хашаандаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэхдээ, зогсоохдоо сонор сэрэмжтэй байх явдал хамгийн чухал асуудал болжээ.

Үүнтэй холбоотойгоор Тээврийн цагдаагийн албанаас явган зорчигчдын аюулгүй байдлыг хангуулах зорилгоор “Гарцаараа гарцгаая” хэсэгчилсэн арга хэмжээг энэ сараас эхлэн долдугаар сарыг дуустал улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Тодруулбал, 2019 онд улсын хэмжээнд зам тээврийн осолд 819 хүүхэд өртөж, осол, хэргийн улмаас 770 хүүхэд гэмтэж, 49 хүүхдийн амь нас хохирч байв.

2020 оны эхний зургаан сарын байдлаар зам тээврийн осолд 172 хүүхэд өртөж, осол, хэргийн улмаас 143 хүүхэд гэмтэж, 29 хүүхдийн амиа алджээ.

Үүнээс 8 сартайгаас 8 хүртэлх насны 12 хүүхэд нийтийн хэрэгцээний авто зам дээр бус замын зэргэлдээх нутаг дэвсгэрт хамаарах гэрийнхээ хашаанд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэх үед мөргүүлж амь насаа алдсан харамсалтай тоо баримт байна.

Тухайлбал:

  1. Ховд аймагт 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 15 цагийн орчим суудлын автомашин хөдөлгөөн эхлэхдээ 2 настай, эмэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь  хохироосон;
  2. Дорнод аймагт 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 12 цагийн орчим суудлын автомашин хөдөлгөөн эхлэхдээ 2 настай, эмэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь  хохироосон;
  3. Дорнод аймагт 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 20 цагийн орчим суудлын автомашин хөдөлгөөн эхлэхдээ 5 настай, эрэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь  хохироосон;
  4. Сэлэнгэ аймагт 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 13 цагийн орчим ачааны автомашин хашаан дотроо хөдөлгөөн эхлэхдээ 3 настай, эрэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь  хохироосон;
  5. Орхон аймагт 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 15 цагийн орчим суудлын автомашин хөдөлгөөн эхлэхдээ 4 настай, эрэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь  хохироосон;
  6. Дорнод аймагт 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 17 цагийн орчим ачааны автомашин хашаан дотроо хөдөлгөөн эхлэхдээ 1 настай, эрэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь  хохироосон;
  7. Сүхбаатар аймагт 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 13 цагийн орчим суудлын автомашин хөдөлгөөн эхлэхдээ 2 настай, эрэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь  хохироосон;
  8. Дорнод аймагт 2020 оны 05 дугаар сарын 24-ний  өдрийн 16 цагийн орчим суудлын автомашин хашаан дотроо хөдөлгөөн эхлэхдээ 8 сартай, эрэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь  хохироосон;
  9. Төв аймагт 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 10 цагийн орчим ачааны автомашин хашаан дотроо хөдөлгөөн эхлэхдээ 8 настай, эмэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь  хохироосон;
  10. Дорнод аймагт 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 17 цагийн орчим суудлын автомашин хөдөлгөөн эхлэхдээ 11 сартай, эрэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь  хохироосон;
  11. Төв аймагт 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 15 цагийн орчим ачааны автомашин хөдөлгөөн эхлэхдээ 1 настай, эмэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь  хохироосон;
  12. Хэнтий аймагт 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 12 цагийн орчим суудлын автомашин хөдөлгөөн эхлэхдээ 1 настай, эмэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь  хохироосон харамсалтай зам тээврийн осол, хэрэг тус тус бүртгэгдсэн одоо ч шалгагдаж буй аж.

Дээрх ажлын хүрээнд давуу эрхтэй явган зорчигч нарт зам тавьж өгөөгүй жолооч нарт шийтгэл оногдуулах ажлыг эрчимжүүлэхийн зэрэгцээ нийслэлд 73 байршилд, орон нутагт хэд хэдэн байршилд явган хүний гарцны үзэгдэлтийг сайжруулж, гэрэлтүүлэгтэй болгох ажлыг нийслэл, орон нутгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлүүдтэй хамтран хэрэгжүүлж байгаа аж.

Түүнчлэн сүүлийн үед хүүхдийн амь нас хохирсон зам тээврийн осол, хэрэг гарч байгаа шалтгаан нөхцөлийг судлан ослоос сэргийлэх зорилготой “БЯЦХАН ЗОРЧИГЧ” зорилтод арга хэмжээ долдугаар сарыг дуустал үргэлжилнэ.

Эх сурвалж.: Тээврийн цагдаагийн алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн дунд суудлын шийдвэр гарлаа 38 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 39 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 2 цаг 21 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 2 цаг 42 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 2 цаг 54 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 3 цаг 8 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 3 цаг 11 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 5 цаг 17 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 5 цаг 19 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 5 цаг 21 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 5 цаг 23 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 5 цаг 24 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 6 цаг 42 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 6 цаг 44 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 6 цаг 50 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 6 цаг 59 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 7 цаг 39 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 7 цаг 53 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 8 цаг 29 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 8 цаг 30 мин
iИх уншсан
С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top