x

Д.ОНОН: Төв нутгийнхан олон жил “Загасчны морь усгүй” гэдэг шиг явж ирлээ

Монгол Улсын Тод манлай уяач Д.Ононтой ярилцлаа.

-Сайхан зусч байна уу, Та? УИХ-ын сонгуулийн санал хураах өдөр ойртож байна. Энэ удаагийн сонгуулийн явц, байдлын талаар та ямархуу бодолтой байна вэ?

-Өө, сонгогчид бид чинь УИХ-ын сонгууль болохоор л их л олон сайхан үг сонсож, Монгол Улсын хөгжиж дэвжих тухай сайхан сайхан мөрөөдөл сонсох юм. Энэ удаад ч гэсэн бүгд л засья, цэгцлэе, хөгжүүлье гээд байгаа дуулдана лаа. Ийм үгийг ч наснаасаа л олон сонслоо доо. Одоо уг нь ажил хиймээр л байх юм даа. Даанч яг сонгууль дуусахаар хийдэг хүн нь байхгүй болчихдог нь бас их сонин шүү.

-Тэр дундаа Төв аймгийн уугуул иргэний хувьд хөгжлөөс улам бүр хоцрогдож байгаад таны санаа зовж л явдаг байх даа?

-Ах нь одоогоор Дорнод аймагт морь малаа уяад байж байна. Манай Төв аймаг бол үндсэндээ хэцүү шүү дээ. Уг нь газар тариалан, тариан талбай гээд улс орны эдийн засгийн түшиц болохуйц их өргөн уудам сайхан нутаг. Ойн зурвасаа зүй зохистой хамгаалаад, малтай хүн ардынхаа эрх ашгийг эрхэмлээд явах юм бол болохгүй юм байхгүй. Тэгэхэд үнэндээ одоо мал маллахад ч хэцүү болсон. Малчид бидэнд яг үнэндээ бэлчээрийн газар ч их ховор олдож байна. Үлдсэн жаахан газар нь шороо бургиад хэцүү. Үнэнийг хэлэхэд шороо идэх үү, орхиод явах уу гэдэг дээрээ л байна.

Уг нь малчид бид чинь хэдэн малынхаа хүчинд л амьдардаг хүмүүс. Гэтэл энэ дарга нар “Алсын хараа 2050” ч гэнэ үү их л алс холын хийсгэлэн том том юм яриад байх юм.

-Тэр их холын зорилго танд итгэл үнэмшилгүй санагдаад байна гэж үү?

-Тийм ээ. Социалимзын үед төр засаг ард түмэнтэйгээ хамтраад таван жилийн төлөвлөгөө гаргачихдаг. Тэр төлөвлөгөө нь таван жилдээ яг таг хэрэгждэг байлаа. Тэгэхэд одоо цементэн дээр цэцэг ургуулах гэж байгаа юм шиг л хөөрсөн, хөөрсөн зорилт яриад байх юм. Өнөө маргаашийнхаа амьдрал ахуйг яаая гэж байгаа хүмүүст хаа байсан 2050 оны зорилт яриад яах вэ дээ. Дөрвөн жилийнхээ улс төрийн амлалтаа биелүүлдэггүй хүмүүс хаа байсан 2050 хүртэл Монголыг номон дээр бичсэн шигээ хөгжүүлж чадах уу.

Анхаараад сонсоод үзэхээр их л хөөрүү сэтгэлээр бичсэн төлөвлөгөө зорилт юм болов уу гэж бодсон. Сайн сонсоорой, сонин сонин зорилт байна лээ шүү, тэр дунд нь.

-Харамсалтай нь, Төв аймаг сүүлийн 30 жилд олигтой хөгжсөнгүй. Тэгсэн атлаа танай нутгаас МАН-ын том дарга нар тасралтгүй УИХ-д сонгогдсон байх юм билээ. Сонин шүү?

-Би хааяа боддог юм аа. Ёстой загасчны морь усгүй гэдэг л энэ байх гэж. Хамаг олигтой, боломжтой амьдрал ахуйтай нь хот нүүчихсэн. Аймаг орон нутагтаа төрийн албан хаагч, сургууль соёлд үр хүүхэд нь сурдаг хүмүүс л амьдарч байгаа. Хөгжлийн тухайд бол ярих ч юм биш. Хөгжих битгий хэл л болсон аймаг. Тэгсэн хэрнээ их сонин, хотынхоо иргэдийг тэжээгээд байдаг. Ногоо, үр тариа, мах сүү гээд бүгдийг л хангадаг. Харамсалтай нь, Төв аймгийн маань иргэдийн амьдралд нөлөөлж байгаа юм алга.

-Уг нь их хөдөлмөрч хүмүүс биз?

-Өө хөдөлмөрчтэй ярих юм биш. Хөдөлмөрлөөд л байдаг. Даанч наалддаггүй. Хотынхон ирээд хамаг олигтой үр дүнг нь хамаад авчихдаг шиг байна лээ. Уг нь ядаж л ганц сайхан их сургуулийн цогцолборыг Төв аймгийн нутагт байгуулчих юм бол Төв аймаг маань сэвхийгээд хөгжинө дөө гэж боддог юм. Гэтэл намайг хаа залуу байхад л шинэ хот байгуулна, их сургуулийн цогцолбор байгуулна гэж ярьсан. Хаа байна, тэр шинэ бүтээн байгуулалт нь. Дагуул хот болгоно л гэдэг. Болгосон юм ч алга.

-Энэ удаагийн УИХ-ын сонгуульд Төв аймагт нэр дэвшиж байгаа хүмүүсээс та хэнийг дэмжиж байгаа вэ?

-Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Тэмүүжинд саналаа өгнө. Энэ удаад зоригтой, өөрийн гэсэн дуу хоолойтой залуу хүмүүсийг сонгоод үзэх цаг болсон гэж бодогдоод байна. Аль болгон хууччуулдаа итгэж алдах вэ дээ. Дандаа л МАН-ыг сонголоо. Ганц гийгүүлсэн юм алга. Иймд энэ удаадаа заавал нэг солиод үзмээр байна. Солихгүй бол дахиад л бахь байдгаараа үлдэж, дахин дөрвөн жил хүлээх болно шүү дээ.

-Х.Тэмүүжин бол улстөрчийн хувьд хэдийн танигдсан туршлагатай улстөрч, сайн хуульч хүн. Гэхдээ та хувь хүнийх нь талаас хэр сайн мэдэх вэ. Танай нутгийн унаган хүүхэд гэх юм билээ?

-Харин ч бүр жаахнаас нь, хүүхэд байхаас нь мэдэх хүн бол би. Манай дүү нартай хар багаасаа нэг тохойд найзалж нөхөрлөж өссөн хүүхэд шүү дээ. Өвөө нь С.Адьяа гэж их мундаг хүн байсан юм. Манай хоёр чинь айл саахалт ч явлаа. Манай С.Адьяа ах адуу малаа над дээр тавьдаг байсан юм. 1971 оных байх шүү, энэ Х.Тэмүүжин чинь.

Ерөнхий хүнийг нь мэддэг болоод ч тэрүү их л зөв яриад байх шиг санагддаг юм. Ялангуяа хуулийн тал руугаа маш сайн боловсорсон хүн дээ. Нэг их амбицлаад бусдын өмнүүр ороод хоосон дэвээд байдаггүй, ярьж хэлэх гэснээ маш тодорхой хэлж яриад яваа харагддаг. Миний дэмжээд байгаа өөр нэг шалтгаан нь удам судар, гэр бүлийнхнийг нь сайн мэддэг болоод тэр. Их шударга, хэлэхээ хэлдэг, санаа бодлоо нуугаад байдаггүй зөв гэж бодсон зорьсондоо хүрдэг дайчин хөдөлмөрч хүмүүс байдаг юм.

Х.Тэмүүжингийн нагац ах нь болох хурдан морь судлаач, түүхийн ухааны доктор А.Баярмагнай байна. Түс тас хэлэхээ шууд хэлээд тавьчихдаг их сайхан зоримог, бас их хөдөлмөрч хүн бий. Ер нь тэгээд, ахмад настай хүний нөмөр нөөлөгт өссөн хүүхэд амьдралын зөв, бурууг ялгаж салгахдаа их сайн байдаг шиг санагддаг. Манай Х.Тэмүүжин чинь тийм л өвөөгийн хүү шүү дээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (192.82.73.121)
    bitii shaa muu avilgach uyach
    2020 оны 06 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 2 цаг 7 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 2 цаг 9 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 2 цаг 13 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 2 цаг 14 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 2 цаг 16 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 3 цаг 45 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 3 цаг 46 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 3 цаг 48 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 3 цаг 51 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 4 цаг 7 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 4 цаг 34 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 4 цаг 36 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 4 цаг 50 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 5 цаг 35 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 9 цаг 8 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 9 цаг 11 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 9 цаг 13 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 9 цаг 15 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 9 цаг 51 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 10 цаг 3 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Хятадын түрэлт ба ШХАБ Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Соломон хааны бөгж 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top