x

УИХ-ын гишүүн Б.Ундармаад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал хийв.

Хурлаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох, сонгуулийн маргаантай холбоотой хэргүүд болон бие даан нэр дэвшигч Н.Номтойбаяр, АН-аас нэр дэвшиж буй Э.Бат-Үүл, МАН-аас нэр дэвшиж буй Ж.Эрдэнэбат нарын хэргийн талаар мэдээлэл өглөө. 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй олны анхаарал татаж буй эрүүгийн хэргүүдийн талаар: 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 22.1-3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Ундармаад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зургаан хавтас бүхий Эрүүгийн хэргийг тус шүүх 2020 оны зургаадугаар сарын 8-ны өдөр хүлээн авсан байна. Одоогийн байдлаар шүүх хуралдааны тов зарлагдаагүй байгаа аж.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 

1. Шүүгдэгч УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат болон Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдааныг 2020 оны зургаадугаар сарын 16-ны өдрийн 11.00 цаг хүртэл хойшлууллаа. 

Шүүх шүүгдэгч Ж.Эрдэнэбат болон түүний өмгөөлөгч нарын шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт, шүүгдэгч Б.Отгонбаатар нь шүүх хуралдаанд өмгөөлөгчтэйгөө оролцох хүсэлтүүдийг хүлээн авч шийдвэрлэжээ. 

Шүүхээс нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдааныг 2020 оны зургаадугаар сарын 11-ний өдрийн 11:00 цагт зарласан боловч шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн шүүгдэгч Б.Отгонбаатарын өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй, түүнчлэн шүүгдэгч Ж.Эрдэнэбат нь 2020 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс буюу хэрэг шүүхэд шилжин ирснээс хойш ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирээгүй, шүүн таслах ажиллагааг зохих ёсоор хүндэтгээгүй, шүүн таслан ажиллагаанд саад учруулсан гэх нөхцөл байдлууд тогтоогдож байна гэж үзэн шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нарт авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс эхлэн тус тус өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн. Мөн шүүгдэгч Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт авсан хязгаарлал тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.  

Нөгөөтэйгөөр таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөнтэй холбогдуулан шүүгдэгч Б.Отгонбаатарын төрийн сангийн 1009 0000 5406 дугаартай дансанд байршуулсан 100,000,000 төгрөгийг гаргуулж, шүүгдэгчид буцаан олгохоор шийдвэрлэжээ. 

2. Нийслэлийн прокурорын газраас Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой гэх Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат болон Б.Болор, Н.Золжаргал, Д.Доржханд, Б.Минжбадам, Л.Санжаадорж, Д.Ганбат нарын 7 хүнд холбогдох нийт 187 хавтаст эрүүгийн хэргийг тус шүүх энэ оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр хүлээн авсан. 

Яллагдагч Д.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр буюу 2020 оны зургаадугаар сарын 3-ны өдрийн 08:30 цагт хэлэлцэж, шүүх хуралдаанаар нэр бүхий яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааны товыг 2020 оны зургаадугаар сарын 16-ны өдрийн 10:00 цагт тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулахаар шийдвэрлэсэн.    

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 

1. Нийслэлийн прокурорын газраас Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэрэг хоёрдугаар сарын 13-ны өдөр ирсэн. Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийг яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан талуудын хүсэлтээр 2 удаа хойшлогдож,  дөрөвдүгээр сарын 8-ны өдөр хуралдсан. Уг шүүх хуралдаанаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг товлон зарласан боловч талуудын хүсэлтээр 2 удаа хойшлогдоод байна. Дараагийн шүүх хуралдааныг 2020 оны зургаадугаар сарын 29-ний 10:00 цагт  товлосон. 

Таслан сэргийлэх арга хэмжээ: Шүүгдэгч Э.Бат-Үүл, Ю.Алтангэрэл, Б.Чулуудай, Ш.Ганхуяг, Д.Жаргалсайхан, Т.Гэрэлт-Од, Л.Нарантуяа, Д.Оюунжаргал нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг, яллагдагч А.Гантулга, Ё.Гэрэлчулуун, Б.Мөнхтөр нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. 

2. НПГ-с яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Баяр, С.Бямбацогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Ч.Давааням, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдох эрүүгийн хэргийг тус дүүргийн шүүх 2020 оны гуравдугаар сарын 23-нд хүлээн авсан. Нийт 461 хавтас хэрэг ирсэн. 

2020 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр Ерөнхий шүүгчийн захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хугацааг сунгасан. Улмаар дөрөвдүгээр сарын 29-ний өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг 2020 оны тавдугаар сарын 5-ны өдөр тогтоож, шүүх хуралдаан 2020 оны тавдугаар сарын 11-ний өдөр хүртэл хойшилж, 2020 оны тавдугаар сарын 11-ний өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, 2020 оны тавдугаар сарын 25-ны өдөр гэм буруугийн шүүх хуралдааныг товлосон. 2020 оны тавдугаар сарын 25-ны өдөр шүүх хуралдаан тус тус хойшилсон. 

С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр буюу 2020 оны зургаадугаар сарын 15-ны өдрийн 09:00 цагт эхэлсэн. 

  • Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Ганболд нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, мөн шүүгдэгч С.Баярцогтын өмгөөлөгч Н.Цэцэгмаа нь хөдөө орон нутагт сонгуулийн ажилтай, шүүгдэгч Б.Бадралын өмгөөлөгч П.Эрхэмбаяр нь шүүх хуралдаан давхацсан тул тус тус шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт тус тус ирүүлснийг шүүх хүлээн авч, шүүгдэгч, өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд ирээгүй үндэслэлээр гэм буруугийн шүүх хуралдааныг хойшлуулж, 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 09:00 цагт товлосон байна.  
  • Шүүгдэгч С.Баярцогтод авсан Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлах, тодорхой хүнтэй буюу “Оюутолгойн” гэрээг байгуулахад ажиллаж байсан ажлын хэсгийн оролцогчидтой уулзахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Д.Ганболдод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг тус тус өөрчилж, тэдгээрийг тус бүрийг 10 тэрбум төгрөгийн барьцаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг,  шүүгдэгч С.Баярт урьд авсан Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлах, тодорхой хүнтэй уулзахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 5 тэрбум төгрөгийн барьцаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б.Бямбасайхан урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2 тэрбум төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авсан байна. 
  • Харин шүүгдэгч Ч.Даваанямд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Э.Бадралд Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлах хязгаарлалт тогтоох, Татварын Ерөнхий газрын Татварын удирдлага хамтын ажиллагааны газрын даргын албан үүргийг биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Б.Ариунсанд авсан Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсэн шийдвэрлэсэн байна. 

3. Нийслэлийн прокурорын газраас Н.Номтойбаяр нарт холбогдох Эрүүгийн хэрэгт 2020 оны тавдугаар сарын 8-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

Шүүгдэгч Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг тавдугаар сарын 28-ны өдөр болж, яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр буюу 2020 оны зургаадугаар сарын 11-ний өдрийн 14:00 цагт эхэлсэн. 

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Батмөнхийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа, шүүгдэгч Н.Ууганбаярын өмгөөлөгч Б.Билгүүн, шүүгдэгч Н.Баттөгсийн өмгөөлөгч Д.Батбаяр, шүүгдэгч Б.Нямдаваа болон Н.Номтойбаяр нарын өмгөөлөгч Х.Базаррагчаа нар шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2020 оны зургаадугаар сарын 17-ны өдрийн 14:00 цагт товлон зарласан.

Мөн шүүгдэгч Н.Номтойбаярын өмгөөлөгч Н.Мандах, Х.Базаррагчаа нарын зүгээс шүүгдэгч Н.Номтойбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзаж, шүүгдэгч Н.Номтойбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, бусад шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Нийслэлийн прокурорын газраас Х.Бат-Ялалтад холбогдох эрүүгийн хэрэг 2020.04.20 ны өдөр шүүхэд шилжиж ирсэн. 2020.04.24-ний өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал болж яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн. 2020.5.8-ны өдөр 10 цагт болсон шүүх хуралдаанаар шүүгдэгчийг өмгөөлөгч Ч.Баднайнямбуу,Л.Даваасүрэн нар шүүх хуралдаан давхардсан учир шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулсан, 05.22 ны өдөр болсон шүүх хуралдаанаар Бат-Ялалт эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч шүүх хуралдаан хойшилж, 5.29 ний өдөр болсон шүүх хуралдаанаар Х.БатЯлалт нь А.Мөнхбат өмгөөлөгчийг шинээр авч А.Мөнхбат өмгөөлөгч хавтаст хэргийн материалтай танилцах хүсэлт гаргаж, шүүх хуралдаан нийт 3 удаа хойшилсон байна. Шүүх хуралдаан 2020.06.17-ны өдрийн 10:00 цагт товлогдсон байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн дунд суудлын шийдвэр гарлаа 51 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 52 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 2 цаг 34 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 2 цаг 54 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 3 цаг 7 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 3 цаг 21 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 3 цаг 24 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 5 цаг 30 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 5 цаг 32 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 5 цаг 34 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 5 цаг 35 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 5 цаг 36 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 6 цаг 55 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 6 цаг 57 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 7 цаг 3 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 7 цаг 12 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 7 цаг 51 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 8 цаг 6 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 8 цаг 42 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 8 цаг 43 мин
iИх уншсан
С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top