x

"Зургаадугаар сарын 20-ны өдөр Зүүн Өмнөд Азид байгаа монгол иргэдээ авахаар боллоо"

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг

 "УОК-ын шуурхай штабаас ээлжит тусгай үүргийн нислэгийн талаар мэдээлэх гэж байна.

Өнгөрсөн хугацаанд Токио, Энэтхэг гээд 22 удаагийн нислэгээр 10,020 иргэдийг татаж аваад байна. Зургаадугаар сард нийт найман тусгай үүргийн нислэг үйлдэнэ гэж хэлж байсан. Иргэдийн хүсэлтийн дагуу тусгай үүргийн нислэгийг нэмэхээр боллоо.

6 дугаар сарын 20-ны өдөр Зүүн Өмнөд Азид байгаа монгол иргэдээ татаж авахаар боллоо. БНСУ руу транзит нислэг хийж тэднийг татан авна. Тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийн нэрс эцэслэгдэж байна.

Зургаадугаар сард нийт есөн удаагийн нислэгээр 2,300 орчим иргэнийг татаж авахаар боллоо.

6 дугаар сарын 17-нд Хойд АНУ-аас ирэх иргэд болон 6 дугаар сарын 18-нд Сөүл хотоос ирэх иргэдийн нэрийг баталгаажуулж дуусаж байна. Мөн 6 дугаар сарын 20-нд Зүүн Өмнөд Азиас татаж авах иргэдийн нэрийг баталгаажуулж дуусаж байна.

Сиэтлиэс 6 дугаар сарын 24-ний өглөө Улаанбаатарт ирэх иргэдийн нэрийг баталгаажуулж дууслаа.

Транзит нислэгээр ирэх иргэдийн нэрийг аль болох эртхэн баталгаажуулж тухайн иргэдэд мэдэгдэх нь Сөүл хүртэл нисэж ирэх тийзээ худалдаж авах боломжийг нээж байгаа юм.

БНСУ-ын тал өмнө нь Монгол Улсын иргэн транзит зорчигчдыг хүлээж авахгүй тухай шийдвэр гаргаад байсан ч Монгол Улсын ГХЯ БНСУ-ын хууль зүйн яам болон ЭСЯ-тай дипломат шугамаар яриа хэлэлцээ хийсний үр дүнд албан ёсны зөвшөөрөл ирүүлсэн. Зөвшөөрлийн дагуу нэрс нь баталгаажсан хүмүүсийн мэдээллийг БНСУ-тай харилцан солилцсон. Ингэснээр тухайн иргэн гуравдагч улсаас буюу 6 дугаар сарын 17-нд АНУ-аас, 20-нд Зүүн Өмнөд Азиас ирэх зорчигчдыг Сөүл хүртэлх онгоцонд нь суулгах зохицуулалтуудыг энэ цаг мөчид хийгээд явж байна.

Зөвшөөрөл авах гээд транзит хоригийг цуцлуулах яриа хэлэлцээ хийгээд явж байхад БНСУ-ын талаас хүсэлтүүд тавьсан. Монгол иргэд Инчеон нисэх буудал дээр тусгай нислэг хийх бүрт замбараагүй байдал гаргаж байна. Жагсаал, цуглаан зохион байгуулах асуудал ч гарсан. Иймээс иргэддээ анхааруулаачээ. Ийм замбараагүй байдал үргэлжлээд байвал дараагийн тусгай үүргийн нислэг хийх зөвшөөрөл авахад хүндрэлтэй байна гэдгийг шат шатандаа мэдэгдсэн. Иймээс Солонгост байгаа иргэд энэ үйлдлийг гаргахгүй байхыг анхааруулж байна.

Цаашид өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг сунгагдаад явбал дараагийн тусгай үүргийн нислэг хийх төлөвлөгөө бэлэн болсон. БНСУ-д манай улсын маш олон иргэн байдгийг хүн бүхэн мэднэ. Тиймээс Солонгос руу хийх тусгай үүргийн нислэгийг хамгийн тэргүүн ээлжид авч үзнэ гэдгийг хэлье" гэлээ.

АНУ-аас ирэх нислэгт залуучуудыг түлхүү хамруулсан

 Долоо хоногийн өмнө хийж байсан мэдээллээр 44 улсаас 10,826 иргэн нутаг буцах хүсэлтэй байна гэсэн.

Тусгай үүргийн нислэгүүдийг үйлдээд, нутаг буцах хүсэлтийг дахин нягтлаад ирсэн хүмүүсийг нягтлаад үзэхэд тоо буурсан байгаа. 

Гадаадын 33 улсаас иргэдийг аваад байсан бол сая хилээ хаасан байсан Лаос улсаа иргэдийг аваад нийт 34 улсаас иргэдээ татаж авчихаад байна. 

АНУ-аас 250 орчим хүн ирнэ. Монгол Улсын Засгийн газрын тусламжийг барааг хүргэх онгоцоор монгол иргэдээ авчирна. Үндсэндээ энэ өдрүүдэд 250-500 орчим хүн ирнэ. Энэ удаагийн нислэгт залуучуудыг түлхүү хамруулсан.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн дунд суудлын шийдвэр гарлаа 50 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 52 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 2 цаг 33 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 2 цаг 54 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 3 цаг 7 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 3 цаг 20 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 3 цаг 23 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 5 цаг 29 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 5 цаг 31 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 5 цаг 34 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 5 цаг 35 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 5 цаг 36 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 6 цаг 54 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 6 цаг 56 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 7 цаг 3 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 7 цаг 11 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 7 цаг 51 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 8 цаг 5 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 8 цаг 41 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 8 цаг 42 мин
iИх уншсан
С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top