x

Нийслэлийн бүх дүүрэгт “Олон нийтийн хөгжлийн төв” байгуулна

Нийслэлийн бүх дүүрэгт хүүхэд, залуучууд, ахмадуудад зориулсан спортын талбай, соёлын төв, бүжгийн танхим, номын сан, амралтын өрөө, ресторан бүхий "Олон нийтийн хөгжлийн төв”, 20 айлын жишиг орон сууцны барилга баригдахаар төлөвлөгдөж, зураг төсөл нь батлагдан, хөрөнгө төсөв нь шийдэгдэж ажил нь эхлэхээр болсныг хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр холбогдох албаны хүмүүсийн хамтаар олон нийтэд танилцууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан энэ үеэр хэлсэн үгэндээ  “Хотын бүх дүүрэг болгонд Олон нийтийн хөгжлийн төв, амарч чөлөөт цагаа өнгөрүүлэх нийгмийн дэд бүтцүүдийг хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж эхнээсээ эхэлсэн. Гэр хорооллууд руу дэд бүтэц ихээр тавиглаж байна. Тэр дундаа нийгмийн дэд бүтцүүд ихээр хийгдлээ. Баянхошуу, Цайз зах орчим баригдах олон нийтийн төвийн ажил эхэлсэн бол өнөөдөр Налайх дүүрэгт баригдах олон нийтийн төвийн ажил эхэлж байна. Сургалтын төвүүд, Бизнес инкубатор төв, Нэгдсэн үйлчилгээний төв гэх мэт энд орно. Бид нийслэлийн есөн дүүрэгт хөгжлийн бодлого шийдвэр ижил түвшинд хүрдэг байхад онцгой анхаарч ажиллаж байна” гэв.  

“Дөрвөн дүүрэгт Олон нийтийн хөгжлийн төв, хоёр дүүрэгт орлогод нийцсэн орон сууцны загвар төсөл баригдаж эхэлж байна. Олон нийтийн хөгжлийн төв нь гурван давхар, ахмадуудад зориулсан танхим, хүүхэд хөгжлийн төв, залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлэх номын сан бүхий талбайтай байхаар  байхаар төлөвлөгдсөн. Мөн соёлын төвтэй байна. Гадна талбайг иж бүрэн тохижуулж, сагсны талбай, автобусны зогсоол болон бусад ногоон байгууламжийн ажил хийгдэнэ” гэдгийг энэ үеэр Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн зохицуулагч Ш.Авирмэд онцолж хэлсэн юм.

“Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-ийн захирал Б.Сүхбаатар “Өнгөрсөн хугацаанд орлогод нийцсэн орон сууц, тэр дундаа түрээслээд өмчлөх орон сууц амжилттай хэрэгжиж эхэлсэн. Дүүрэг бүрт хийгдэх олон нийтийн төвүүдийг дагаад дэд бүтцүүд хийгдэнэ. Орон сууц гэхээр хэдэн байшины тухай ярьдаг цаг өнгөрсөн. Түүнийг дагаад дэд бүтэц, ажлын байр, амьдрах орчин нөхцөл бүрдсэн байдлаар шийдэхийг зорьж ажиллаж байна” гэлээ. 

Ийнхүү дүүрэг бүрд баригдах Олон нийтийн хөгжлийн төвийн барилгын ажлууд эхэлж байгаа юм.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн дунд суудлын шийдвэр гарлаа 51 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 53 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 2 цаг 34 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 2 цаг 55 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 3 цаг 8 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 3 цаг 22 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 3 цаг 24 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 5 цаг 30 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 5 цаг 33 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 5 цаг 35 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 5 цаг 36 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 5 цаг 37 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 6 цаг 55 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 6 цаг 57 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 7 цаг 4 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 7 цаг 12 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 7 цаг 52 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 8 цаг 6 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 8 цаг 42 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 8 цаг 43 мин
iИх уншсан
С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top