x

Хоёр давхар цахилгаан автобус удахгүй нийтийн тээврийн үйлчилгээнд гарна

Улаанбаатар хотын нийтийн тээвэрт хоёр давхар цахилгаан автобусыг энэ сараас эхлэн туршиж байгаа билээ. Уг автобусаар өнөөдөр хотын Захирагч С.Амарсайхан зорчиж, аюулгүй, тохилог, тав тухтай нийтийн тээврийн үйлчилгээг 7 сард багтаан иргэдэд хүргэхээр болсныг дуулгалаа.

Тэрбээр энэ үеэр “Эдийн засаг, экологид ээлтэй, иргэдийг ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлсэн, өвөл цантахгүй зэрэг олон давуу талтай энэ автобусыг ашиглах нь хотын бидний давуу тал. Эхний удаад ийм төрлийн 10 автобус орж ирсэн. Ирэх жил 40 ширхэг орж ирнэ. Нийтийн тээврийн үйлчилгээг хөгжүүлэхийн тулд бид парк шинэчлэлтийг хийхээр зорьж ажиллаж байна. Цаашид ч гэсэн энэ хүрээнд олон ажил хийгдэх болно. Эдгээр автобусын төлбөрийн хувьд улс, нийслэлийн төсөвт дарамт учруулахгүйгээр бидний одоо нэг нийтийн тээвэрт гарч байгаа зардлыг 90 хувь хэмнэх байдлаар өөрийн төлбөрөө өөрөө олох боломжтойгоороо давуу талтай” гэсэн юм.

“Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын дарга Б.Цолмон “Хоёр давхар, эко автобус нь удахгүй нийтийн тээврийн үйлчилгээнд маршрутын дагуу явж эхэлнэ. Энэ нь 100 хувь цахилгаанаар ажилладаг автобус. Нэг цэнэглэлтээрээ хоёр өдрын рейст гарах боломжтой буюу 400 км явах хүчин чадалтай. Жилийн дөрвөн улиралд иргэдэд үйлчлэх боломжтой, зундаа сэрүүцүүлэгчтэй, өвөлдөө халаагууртай юм. Хоёр давхар автобусны тухайд нийт 70 хүний суудалтай” гэсэн мэдээллийг өгөв.

Эхний ээлжинд ийм давхар эко автобус 10 ширхэг, энгийн цахилгаан автобус 36 ширхэг, нийт 46 ширхэг цахилгаан автобус, 15 ширхэг цэнэглэх төхөөрөмж, дөрвөн ширхэг эрчим хүчний дэд станц худалдан авч, парк шинэчлэлт хийхээр бэлтгэл ажлуудыг ханган ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон 5 мин Нийслэлийн өдрөөр улсын арслан Э.Оюунболд тэргүүтэй 256 бөх зодоглоно 14 мин Ерөнхийлөгчийг онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн асуудлаар няцаалт хийв 27 мин Хуурамч зар байршуулан иргэдийг залилжээ 32 мин Мансууруулах бодис хууль бусаар хил нэвтрүүлсэн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг албандан авчирлаа 38 мин Монгол, Казахстаны Гадаад харилцааны сайд нар хэлэлцээ хийв 46 мин Ирэх сард нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгаар бороо хур ихтэй байх төлөвтэй байна 49 мин Хөвсгөл, Сэлэнгэ, Булган аймагт гарсан 7 түймрийг цурманд орууллаа 1 цаг 53 мин Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уулын тахилга болж байна 2 цаг 19 мин Алтанбулаг сумын "Хазай" гэдэг газар гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 2 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан 2 цаг 58 мин Төсвийн орлого оны эхний таван сард 1.3 их наяд төгрөгөөр буурчээ 15 цаг 23 мин Зайн гэрчлэлтийг хуульчлах асуудалд анхаарал хандуулж ажиллана 16 цаг 32 мин 2025 онд улсын хэмжээнд 8702 иргэнд 961.6 га газар өмчлүүлнэ 21 цаг 21 мин Г.Занданшатар “Рио Тинто”-гийн удирдлагуудтай уулзаж, Оюу толгойн асуудлыг цогцоор нь шийдэх байр сууриа илэрхийллээ 21 цаг 23 мин Мбаппе суулгалт өвчний улмаас “Зальцбург”-ийн эсрэг тоглолтод оролцохгүй 21 цаг 24 мин Д.Трамп: “Иран дахин цөмийн хөтөлбөрөө сэргээвэл бид дахин цохилт өгнө” 21 цаг 25 мин Хар тамхины наймаа гэр бүлийн хүрээнд нэвтэрч, Монгол Улс хэрэглэгч орны түвшинд хүрээд байна 21 цаг 26 мин Суурьшлын бүсэд могойд хатгуулахаас урьдчилан сэргийлнэ үү 21 цаг 32 мин Ой, хээрийн түймрийн тоо 44 хувиар өсөж, 600 мянга гаруй га талбай шатжээ 21 цаг 33 мин
iИх уншсан
“Дэд сайд нэмж, төрийн алба хаагчдыг цөөлнө” гэсэн Засгийн г... Ардад абсурд У.Хүрэлсүхийн реализм Ерөнхий сайдын суудлыг чуулганы хоймроос буулгах нь парламен... Эрүүгийн хуулийг өөрчлөх таван санал: Иргэнээ хамгаалсан зох... С.Ганбаатар гишүүний "олон талт" байдал ба Х.Тэмүүжиний "өмг... Аятолла Хомэйни - Махмуд Ахмадинежад Г.Батзориг: Төсвийн хэмнэлт төрийн данхар бүтцийг цомхон бол... Манай төр хөрөнгө оруулагчидтай муур, хулгана болж тоглодгоо... Трамп: Израиль, Иран хоёр “бүрэн зогсолт” зарласан гэж мэдэг... Израиль, Иран гал зогсоох тохиролцоонд хүрчээ Нар хүчтэй тусч, аадар бороо орох тул иргэд болзошгүй эрсдэл... Оросын агаараас өгсөн довтолгоонд Киевт есөн хүн амиа алдав Сэлэнгэ аймгийн Шаамар суманд гарсан ойн түймрийг бүрэн унтр... Өнөөдөр зарим дүүрэгт цахилгаан хязгаарлагдана Доналд Трамп Израйл, Иран улсуудад баяр хүргэлээ “Хурд”-ын дараагийн алхам юу вэ???? Гавьяат тамирчин Э.Содномпилжээ Дэлхийн цомд түрүүллээ Япон Улсын Гадаад хэргийн сайд Б.Батцэцэгт баяр хүргэж, хамт... Хөлгүй цэнгэлийн цаг Ган болох шинжтэй байхад гурилын татвараа хойшлуулбал яасан ...
Top