x

Галын шугамд ажиллаж буй алба хаагчдыг орон сууцанд оруулахад урьдчилгаа төлбөр авахгүй байхаар шийдвэрлэжээ

элхий даяар КОВИД-19 халдварт өвчин дэгдэж, Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжээд хагас жил орчим болж байна.

Дотооддоо халдвар алдаагүй, зөөвөрлөгдөж ирсэн тохиолдлуудыг эмчилж, хяналтдаа барьж буй. Урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Засгийн газар, УОК-оос гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлэхэд тэргүүн эгнээнд, хүнд нөхцөлд, өргөсөн тангарагтаа үнэнч үүрэг гүйцэтгэж байгаа төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхээр Засгийн газраас шийдвэрлэсэн. Энэ дагуу ажлын хэсэг томилогдон ажиллаж буй.

Төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчдад эмч, сувилагч, асрагч, жолооч, үйлчлэгч, онцгой байдлын аврагчид, хил, гаалийн байцаагч нар, цэвэрлэх байгууламжийн засварчин, техникчид, тагнуул, цагдаа, мэргэжлийн хяналтын байцаагч нарыг хамруулж байна.

Галын шугамд ажиллаж буй албан хаагчдын амьдралын орчин нөхцөлийг дээшлүүлэх, нийгмийн баталгааг бий болгох, гэр бүлийнхнийх нь ая тухыг хангах, цаашдын амьдралын чанарыг сайжруулах нь тус хөтөлбөрийн зорилго. 

Хөтөлбөрт хамрагдах албан хаагчдыг тухай тухайн байгууллагууд нь хамт олныхоо саналаар, ил тод шударгаар сонгох зарчим баримталж ажиллахыг УОК-оос үүрэг болгосон. Одоогоор ХӨСҮТ-ийн 10 албан хаагч орон сууцны батламжаа хүлээж аваад байна.

Хөтөлбөрийг маш богино хугацаанд үр дүнтэй, албан хаагчдадаа хүндрэлгүй шууд түлхүүрээ авч, орон сууцандаа нүүж орохоор зохион байгуулахаар зорьж байгаа.

Иймд түрээсийн орон сууцанд орж буй иргэдэд тавьдаг байсан шаардлагуудыг хасаж, хөнгөвчлөн, Засгийн газрын 2019 оны 138 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам” -ыг өөрчлөн 2.2.2-т нэмэлт өөрчлөлт оруулж, өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар баталлаа.

Журмаас танилцуулбал:

Түрээслэгчдэд дараах хэд хэдэн нэмэлт боломж олгогдож байна. Өмнө нь иргэн орон сууцаа 5 хүртэлх жилийн дотор түрээслээд энэ хугацаандаа үлдсэн төлбөрөө гүйцээн төлж өмчлөлдөө авдаг байсан бол хугацааг 15 хүртэлх жил болгон сунгав.

Иргэн улсын төсөв, хөгжлийн сангийн хөрөнгөөр барьсан орон сууцнаас сонговол 5 хүртэлх жил, бусад хувилбарын санхүүжилтээр баригдсан барилгаас сонговол 15 хүртэлх жил түрээслээд түрээслэх явцдаа сар бүр хуваарийн дагуу хэсэгчлэн төлсөөр түрээсийн орон сууцаа худалдан авч, өмчлөх боломжтой байхаар тусгаж өгчээ.

Зөвхөн улс, орон нутгийн төсөв, хөгжлийн сангийн хөрөнгөөр барьсан орон сууцнуудаас сонголт хийх болзол тавьдаг байсан бол одоо гадаад, дотоодын зээл буцалтгүй тусламжаар болон  хувийн аж ахуйн нэгжүүд өөрийн хөрөнгөөр барьсан,  100 хувь ашиглалтад орсон байрнуудаас сонгох өргөн сонголтыг олгож байна.

Зай талбайн дээд доод хязгаар заахаа больсон. Албан хаагч өөрийн орлогодоо тулгуурлан, хүссэн байраа сонгоно. 

30 хүртэл хувийн урьдчилгаа төлбөр шаарддаг байсныг цуцалж, урьдчилгаагүй шууд орон сууцандаа орох боломжоор хангаж байгаагаараа энэ удаагийн хөтөлбөрийн давуу тал оршиж байна.

Уг тогтоолыг 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс  дагаж мөрдөнө.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.9.40.41)
    Eр нь ард иргэдээ урьдчилгаагүй хүүгийн дарамтгүй орон сууцаар хангах хэрэгтэй шдээ. Монгол улсад ийм боломж байгаа.
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
Нийслэлийн өдрөөр улсын арслан Э.Оюунболд тэргүүтэй 256 бөх зодоглоно 8 мин Ерөнхийлөгчийг онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн асуудлаар няцаалт хийв 21 мин Хуурамч зар байршуулан иргэдийг залилжээ 26 мин Мансууруулах бодис хууль бусаар хил нэвтрүүлсэн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг албандан авчирлаа 32 мин Монгол, Казахстаны Гадаад харилцааны сайд нар хэлэлцээ хийв 40 мин Ирэх сард нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгаар бороо хур ихтэй байх төлөвтэй байна 43 мин Хөвсгөл, Сэлэнгэ, Булган аймагт гарсан 7 түймрийг цурманд орууллаа 1 цаг 47 мин Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уулын тахилга болж байна 2 цаг 13 мин Алтанбулаг сумын "Хазай" гэдэг газар гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 2 цаг 36 мин Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан 2 цаг 52 мин Төсвийн орлого оны эхний таван сард 1.3 их наяд төгрөгөөр буурчээ 15 цаг 17 мин Зайн гэрчлэлтийг хуульчлах асуудалд анхаарал хандуулж ажиллана 16 цаг 26 мин 2025 онд улсын хэмжээнд 8702 иргэнд 961.6 га газар өмчлүүлнэ 21 цаг 15 мин Г.Занданшатар “Рио Тинто”-гийн удирдлагуудтай уулзаж, Оюу толгойн асуудлыг цогцоор нь шийдэх байр сууриа илэрхийллээ 21 цаг 16 мин Мбаппе суулгалт өвчний улмаас “Зальцбург”-ийн эсрэг тоглолтод оролцохгүй 21 цаг 18 мин Д.Трамп: “Иран дахин цөмийн хөтөлбөрөө сэргээвэл бид дахин цохилт өгнө” 21 цаг 19 мин Хар тамхины наймаа гэр бүлийн хүрээнд нэвтэрч, Монгол Улс хэрэглэгч орны түвшинд хүрээд байна 21 цаг 20 мин Суурьшлын бүсэд могойд хатгуулахаас урьдчилан сэргийлнэ үү 21 цаг 25 мин Ой, хээрийн түймрийн тоо 44 хувиар өсөж, 600 мянга гаруй га талбай шатжээ 21 цаг 26 мин Урсгал усанд эрэн хайх, аврах ажиллагааны хамтарсан дадлага сургууль эхэллээ 21 цаг 31 мин
iИх уншсан
“Дэд сайд нэмж, төрийн алба хаагчдыг цөөлнө” гэсэн Засгийн г... Ардад абсурд У.Хүрэлсүхийн реализм Ерөнхий сайдын суудлыг чуулганы хоймроос буулгах нь парламен... Эрүүгийн хуулийг өөрчлөх таван санал: Иргэнээ хамгаалсан зох... С.Ганбаатар гишүүний "олон талт" байдал ба Х.Тэмүүжиний "өмг... Г.Батзориг: Төсвийн хэмнэлт төрийн данхар бүтцийг цомхон бол... Аятолла Хомэйни - Махмуд Ахмадинежад Манай төр хөрөнгө оруулагчидтай муур, хулгана болж тоглодгоо... Трамп: Израиль, Иран хоёр “бүрэн зогсолт” зарласан гэж мэдэг... Израиль, Иран гал зогсоох тохиролцоонд хүрчээ Нар хүчтэй тусч, аадар бороо орох тул иргэд болзошгүй эрсдэл... Оросын агаараас өгсөн довтолгоонд Киевт есөн хүн амиа алдав Сэлэнгэ аймгийн Шаамар суманд гарсан ойн түймрийг бүрэн унтр... Өнөөдөр зарим дүүрэгт цахилгаан хязгаарлагдана Доналд Трамп Израйл, Иран улсуудад баяр хүргэлээ “Хурд”-ын дараагийн алхам юу вэ???? Гавьяат тамирчин Э.Содномпилжээ Дэлхийн цомд түрүүллээ Япон Улсын Гадаад хэргийн сайд Б.Батцэцэгт баяр хүргэж, хамт... Хөлгүй цэнгэлийн цаг Ган болох шинжтэй байхад гурилын татвараа хойшлуулбал яасан ...
Top