x

Зарим дүүргийг хөгжүүлэх дунд хугацааны бодлогын баримт бичгийн төслийг хэлэлцэв

Дэлхийн дахины болон Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилгууд, Улаанбаатар хотын хөгжлийн хэтийн зорилттой уялдсан дүүргийн хөгжлийн анхны бодлогын баримт бичгийг Сонгинохайрхан болон Налайх дүүргийн хувьд боловсруулах санаачилгыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Тогтвортой хөгжлийн зорилгуудыг Улаанбаатар хотноо нутагшуулан хэрэгжүүлэх” нь төслийн хүрээнд дэмжин ажиллажээ. Түүнчлэн төслийн мэргэжил, арга зүйн дэмжлэгтэй  Налайх ба Сонгинохайрхан дүүргийн тулгамдаж буй хөгжлийн гол бэрхшээл, сорилтуудыг тодорхойлж шийдвэрлэх, 2030 он гэхэд  ТХЗ-ыг хангахын тулд дунд хугацааны бодлогын барим бичиг, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулсаныг танилцуулав.

Хэлэлцүүлгийн үеэр Орон нутгийн хөгжлийн чиг хандлага, хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах хэрэгцээ, шаагдлага, хөгжлийн бодлого төлөвлөлт, удирдлагын тухай шинэ хуулийг хэрэгжүүлэхэд орон нутгийн гүйцэтгэх үүрэг болон нийслэлийн хөгжлийн бодлогын чиглэл, түүнийг хэрэгжүүлэхэд дүүргүүдийн үүрэг, хамтын ажиллагаа зэрэг илтгэлүүд танилцуулав. Сонгинохайрхан дүүргийн хөгжлийн дунд хугацааны бодлогын баримт бичгийг хэрхэн хэрэгжүүлэх болох НҮБХХ, Нийслэлийн засаг даргын тамгын газрын цаашдын хамтын ажиллагааны үр дүн, үйл ажиллагааны төлөвлөгөө, чиглэлийн талаар санал, мэдээлэл солилцлоо.

Сүүлийн 30 жилд улсын нийслэл Улаанбаатар хотод шилжин суурьшилт нэмэгдсэн, хотын хүн амын ердийн өсөлтийн улмаас Монгол Улсын хүн амын тэн хагас орчим нь  Улаанбаатар хотод оршин сууж байна.  Тус төслийн хүрээнд үндсэн болон 9 дэд ажлын хэсэг, судалгааны багаас бүрдсэн 200 гаруй албан хаагч, иргэд, олон нийт, судлаачдын хэлэлцүүлгийн санал зөвлөмжийг тусган боловсруулсан “Нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилт” хөгжлийн дунд хугацааны бодлогын баримт бичгийн энэ оны 2 дугаар сард баталсан бөгөөд ТХЗ-д суурилсан бодлогын арга хэмжээ болох туршилтын төсөл хэрэгжүүлэх замаар хамтран ажиллаж байна. 

Тус бодлогын баримт бичгийн хүрээнд Нийслэл Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийг цогцлоох, иргэдийн амьдралд таатай орчныг бий болгохын тулд ухаалаг технологид суурилсан шийдэлтэй, экологийн тэнцвэртэй ногоон хөгжилтэй, олон улсад өрсөлдөх чадвартай, дэд бүтэц хөгжсөн, хүртээмжтэй, бизнес оруулалтад ээлтэй, иргэдийн ажил эрхлэлт, орлого, эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх, эрүүл мэнд, боловсролын чанар хүртэмжийг шинэ түвшинд гаргах зорилтуудыг тусгажээ.

Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор дунд болон богино хугацааны бодлогын баримт бичгүүдийн уялдааг сайжруулж, үе шаттайгаар хэрэгжүүлэх механизмыг бий болгох, зорилго бүрийг хангах арга хэмжээний төлөвлөгөөг салбар хоорон уялдуулан төлөвлөх шаардлагатай. Нийслэлийг хөгжүүлэхэд төрийн байгууллагын үүрэг, хариуцлага, дүүрэг бүрийн идэвхтэй ажиллагаа чухал үүрэгтэй ч төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээ, судалгаа, иргэний нийгэм, хувийн хэвшлийн байгууллагууд, иргэдийн санал санаачилга, идэвхтэй оролцоогоор нийслэл хотоо цогцоор нь хөгжүүлэх боломжтой тул  оролцоог ханган ажиллах нь нэн чухал асуудал болохыг Нийслэлийн засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр илтгэлдээ онцоллоо.

Сонгинохайрхан дүүргийн хувьд өнгөрсөн 2019 онд тус дүүргийн иргэдийн дунд ажилгүйдэл 10 гаруй хувь эзэлж байгаа нь нийслэлийн ажилгүйдэл өндөр дүүрэгт орсон, 46 хувь нь нийгмийн халамжийн дэмжлэг авсан байна. Нийслэлийн дүүргүүдээс хүн ам, шилжин ирэгсдийн тоогоор тэргүүлдэг тэр хэрээр тулгамдаж буй асуудал өндөрт тооцогддог Сонгинохайрхан дүүргийн хувьд хөгжих шинэ боломжуудыг харахаас гадна өнөөгийн нөхцөл байдалд дутагдалтай байгаа нийгмийн үйлчилгээний хүртээмж, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, улмаар хүнээ хөгжүүлэх шаардлага нэн тэргүүнд тулгардаг.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч хатагтай Илейн Конкиевич нээлтийн үгэндээ “НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь Тогтвортой хөгжлийн зорилгуудыг үндэсний болон орон нутгийн бодлого төлөвлөгөө, салбарын бодлого, бүх шатны төсөвт тусгал болгоход дэмжлэг үзүүлж байгаа болон төлөвлөлтгүй суурьшил бүхий хотжилт, хүн амын хэт төвлөрөл нь эргээд хүрээлэн буй орчны бохирдол, ажилгүйдэл, ядуурлыг бий болгох хүчин зүйл болж буй тул цаг алдахгүйгээр тогтвортой хөгжлийг дэмжихэд ”хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмыг мөрдлөг болгох, Монгол Улсад тэгш бус байдлыг Тогтвортой хөгжлийн зорилгуудад хүрэх хэрэгжилтийг эрчимжүүлэхийн тулд дүүргийн хөгжлийн шинэ хандлага, дүр зураглалыг гаргах шаардлагатай” хэлэв.  Тус хэлэлцүүлэгт Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Үндэсний Хөгжлийн Газар, Сангийн яам,  Нийслэлийн засаг даргын тамгын газар  болон Сонгинохайрхан дүүргийн засаг даргын тамгын газар, ИТХ бусад төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож байна. Маргааш 2020 оны 6-р сарын 12-ны өдөр Налайх дүүргийн  тогтвортой хөгжлийн бодлого, төлөвлөлт, дунд хугацааны бодлогын баримт бичгийг хэлэлцүүлэг үргэлжилнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.212.117.154)
    Онолдчих юм байна да
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн дунд суудлын шийдвэр гарлаа 58 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 59 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 2 цаг 41 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 3 цаг 1 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 3 цаг 14 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 3 цаг 28 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 3 цаг 31 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 5 цаг 37 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 5 цаг 39 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 5 цаг 41 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 5 цаг 42 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 5 цаг 43 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 7 цаг 2 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 7 цаг 4 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 7 цаг 10 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 7 цаг 19 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 7 цаг 58 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 8 цаг 13 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 8 цаг 49 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 8 цаг 50 мин
iИх уншсан
С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top